Цус харвалт болж болзошгүйг урьдчилан сануулах дараах 8 шинж тэмдгийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй!

2

Дэлхийн Цус харвалтын Судалгаанаас жил бүр 6.2 сая хүн цус харвалтаас болж амь насаа алдаж байгааг олж тогтоосон байна. Цус харвалт болохын өмнө хүний биед олон өөрчлөлтүүд гардаг бөгөөд эдгээр нь түр зуурынх учир шууд тархинд нөлөөлдөггүй. Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл, цус харвалт болох магадлал өндөр байна гэж үзэхэд болно. Өөрөөр хэлбэл бие организмд гарах олон өөрчлөлтүүдээр цус харвалт болох гэж байгааг мэдэх боломжтой гэсэн үг. Бие организмд гарах тэдгээр өөрчлөлтүүд эсвэл цус харвалтаар амь насаа алдаж болзошгүйг илтгэх 8 ноцтой шинж тэмдгийг хүргэж байна.

1. Мэдээ алдах

Биеийн аль ч хэсэгт мэдээ алдах нь цус харвалт болж буйг илтгэнэ. Нүүр, гар болон хөл эсвэл бие таллаж мэдээ алдаж болно.

2. Хатгуулах

Бие организм зүүнд хатгуулж буй мэт жирвэгнэх нь цус харвалт болж буйг илтгэдэг.

3. Нүд бүрсийх

Нэг эсвэл хоёр нүд бүрсийх, харанхуйлах нь цус харвалт болохыг илтгэх шинж тэмдгүүд юм.

4. Яриа

Бувтнах эсвэл утга авцалдаагүй ярьж эхэлбэл цус харвалт болох гэж байна хэмээн бодоход буруудахгүй.

5. Ой санамж

Цус харвалт хүний ой санамжинд нөлөөлдөг учир маш энгийн зүйлийг ч мартах болсон бол үүнийг цус харвалттай холбож ойлгож болно.

6. Эргэлзэх

Эргэлзэх эсвэл удаан бодож, толгой самуурах нь цус харвалт болох гэж буй илтгэх шинж тэмдгүүд байх магадлалтай.

7. Толгой эргэх

Хүний тэнцвэрт байдлыг алдагдуулж, явах эсвэл зогсоход хүндрэлтэй болно. Толгой эргэж, тэнцвэртэй байдлаа алдах нь мөн уг өвчинтэй холбоотой байдаг.

8. Толгой өвдөх

Урьд өмнөхөөс илүү ойр ойр давтамжтай толгой өвдөх нь цус харвалт болох гэж буйг илтгэнэ.

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл цаг алдах хэрэггүй. Мэргэжлийн эмчид хандаж, цус харвалт болох гэж буй эсэхийг шалгуулах ёстой. Эрт үед нь мэдэж чадвал аюулаас урьдчилан сэргийлэх ач тустай.

65
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
10
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
4
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Buman Urnaa

    Buman Urnaa

    2018/08/22 at 22:55

    ?

  2. Zolboo Altangerel

    Zolboo Altangerel

    2018/08/23 at 08:52

    Uyanga Baatar nuur tataldah chin osoltoi n bn

  3. Гантулга Ганаа

    Гантулга Ганаа

    2018/08/24 at 05:45

    Orshiho Orshih

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *