Гурван сар тутамд шинэ шивээс хийлгэх зорилго тавьсан залуу 17 жилийн дараа ямар үр дүнд хүрснээ харуулжээ

0

Шивээс нь өөрийгөө илэрхийлэх хамгийн боломжит аргуудын нэг. Гэхдээ үүнд ухамсартай хандах хэрэгтэй, бас 18 нас хүрснээс хойш л энэ тухай бодож эхлэх нь зөв. Тийм ч учраас олон залуучууд шивээс хийлгэхийн тулд насанд хүрэх мөчөө хүлээдэг юм болов уу?

35 настай шивээсний салоны эзэн, хөгжимчин Дэниел Ганын залуу нас бусдын л адил даруухан өнгөрсөн. Тэр тайван бас томоотой хүү байв, дуу чимээ ихтэй газраас зугтаана, хорт муу зуршлын тухайд яриад ч хэрэггүй, гэр бүлдээ хэзээ ч төвөг удаж байсангүй. Хүү 18 нас хүрээд л түүний залуу насны хүсэл сонирхол дээд цэгтээ тулсан юм болов уу гэмээр. Тэр л насандаа дуу хөгжим, шивээс сонирхож эхэлжээ.

Биеэ шивээсээр дүүргэж эхлэхээс өмнө тэр ийм залуу байжээ

danielxgun

 

Одоо Дэниелийг тийм ч амар танихгүй, яагаад гэвэл түүний нүүр царай бүхэлдээ шивээсээр дүүрчээ

danielxgun

 

Дэниел өдгөө 35 настай, бие дээрээ 60 гаруй шивээстэй болсон байна

danielxgun

Зорьсон төлөвлөгөөндөө хүрлээ гэж үзэн, хэзээ зогсох нь одоогоор тодорхойгүй л байна. Үнэндээ хөлийн уланд л шинэ шивээс хийх газар үлджээ.

 

Дэниель шивээсээрээ бахархдаг бөгөөд энэ бүгдэд огт харамсдаггүй гэнэ

danielxgun

 

Залуугийн ярьж байгаагаар шивээс хийлгэхэд хамгаас их өвдсөн газар бол гарын алга болон өвдөгний арын хэсэг гэнэ.

danielxgun

Шивээсний-салоны эзний хувьд Дэниель шивээсэндээ 5 мянга орчим евро зарцуулжээ. Гэхдээ бодит үнэлгээ 50 мянган еврогоос давах юм байна.

 

Дэниельд хажуугаар нь гайхаж өнгөрөх хүмүүсийн харц огт сонин биш

danielxgun

Дэниелийн ойр дотнын хүмүүс болон найз нөхөд энэ их шивээсийг хэвийн байдлаар хүлээж авдаг, харин гудамжинд хажуугаар нь зөрөн өнгөрөх хүмүүсийн харцанд тэр дасаад удаж байна. Шивээс өөрийнх нь амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэж залуу огт боддоггүй, шивээстэй байгаа нь түүнд өөрт нь л таалагддаг гэжээ. Энэ л хамгийн чухал зүйл шүү дээ.

7
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. —,,—

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *