Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ

0

Romario Dos Santos Alves хэмээх энэхүү залуу үргэлж бодибилдингчин болохыг хүсдэг байсан ба түүний мөрөөдлийн супер баатар нь Incredible Hulk байсан байна. Энэхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэрээр өөртөө алкохол болон тосны холимог болох синт0л хэмээх нэгдлийг тарьж эхэлжээ. Архи болон тосны энэ холимог нь арьсны доор хуримтлагдаж, яг л булчин шиг харагддаг юм байна.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 1

Гурван жилийн өмнө төрөлх хотоосоо нүүхдээ анх өөртөө синт0л тарьж эхэлсэн Romario үүнээс өмнө ердийн эрүүл эр хүн ямар харагддаг билээ яг л тийм байсан байна.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 2

Тэрээр хэлэхдээ “Би зааланд булчинлаг гартай том залуусыг хараад тэдэнтэй найзууд болж эхэлсэн. Тэд надад синт0л гэж юу болохыг танилцуулснаар би хүссэн үр дүндээ хүрсэн ч хяналтаа алдсан юм.” гэжээ.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 3

Эцэст нь түүний гарын булчин 25 инч болтлоо томорсон байна.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 4

Тэрбээр гудамжинд явахдаа янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг бөгөөд зарим нь түүнийг ямар дайчин шаргуу болохыг гайхаж, баяр хүргэдэг бол нөгөө хэсэг нь түүний эвгүй төрхөөс айж зэвүүцдэг байна.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 5

Бусдын сөрөг хандлага түүний сэтгэл санаанд нөлөөлж, жирэмсэн эхнэрийгээ ч үл хайхран *миа х0рлохоор оролдоход нь хүргэж байжээ.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 6

Romario өөрийнхөө тарилга хийж чадахгүй хэсгүүдэд эхнэрээрээ тарилга хийлгүүлэхээр мэхэлж чадсан ба эхнэртээ үүнд ямар ч сөрөг зүйл байхгүй, хэсэг хугацааны дараа биеэс гарчихдаг хэмээн итгүүлсэн байна.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 7

Удалгүй ердийн тариурын зүү ч түүний булчинд нэвтэрч орохоо больсон байна. “Миний булчингууд яг л чулуу шиг хатуу болж, би тарилга хийж чадахаа больсон.” хэмээн өгүүлэх Romario-д синтолоо тарихад нь бухнуудад ашигладаг том тарианууд хэрэг болох болжээ.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 8

Синтол ямар нөлөөтэйг мэдсэн эхнэр нь түүнээс сална хэмээн сүрдүүлэх болсноор Romario дахин ямар ч тарилга хэрэглэхгүй байхаар шийджээ. Энэ нь үнэхээр амаргүй байсан бөгөөд синт0лоос үүдэлтэй өвчин хамаг биеийг нь өвтгөж, тосон дахь хорны улмаас бөөрний дутагдалд орсон байна.

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 9

Эмнэлэгт хандсан түүнийг эмч нар гарыг нь тайрахаас өөр аргагүй гэж байсан ч өөр аргаар эмчлэх боломж олдсон байна. Хэдийгээр тэр эмчлэгдсэн ч заримдаа хальтирах үе байдаг гэнэ. “2 долоо хоногийн өмнө би эстигор гэх адууны гормон худалдаж авсан. Гэхдээ юу туулснаа бодсоноор би өөрийн сэтгэл хөөрөлд бууж өгөөгүй юм.”

Булчингаа томруулахын тулд өөртөө алкохол, тосны холимог тарьдаг байжээ 10

Romario одоо ч шилдэг бодибилдингчин болохыг хүсдэг нь энэ зорилгодоо синт0л ашиглахгүйгээр хүрэхийг хүсдэг болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Khuder Bataa

    Khuder Bataa

    2015/08/04 at 12:10

    Shal t1

  2. Ариунбилэг А.

    Ариунбилэг А.

    2015/08/04 at 12:51

    Заваан харагдаж байна

  3. otgoo

    2015/08/04 at 13:06

    shijgiin yumbe

  4. Paradise Kiss

    Paradise Kiss

    2015/08/04 at 13:22

    arai xetertsiimuudaa aimaariin

  5. Баясгалан Б.

    Баясгалан Б.

    2015/08/04 at 13:45

    тэгээд?

  6. Tsesu Bayardalai

    Tsesu Bayardalai

    2015/08/04 at 16:48

    Sejegiiin

  7. Enkhuush Enkhuulee

    Enkhuush Enkhuulee

    2015/08/04 at 17:45

    валай юм…

  8. Ulzii Jalbaa

    Ulzii Jalbaa

    2015/08/04 at 18:02

    lol

  9. Зочин

    2015/11/10 at 04:00

    шал үнэмшилгүй харгадаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *