Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл

0

Тэр өөрийгөө кино урлагт зориулагдсан гэдгээ бага наснаасаа л мэдсэн юм. Анх 7 настайдаа Оддын Дайн киног үзсэнээс хойш хөдөлдөг зургийн гайхамшигт амтшан орж одоо хэдэн арван кино уран бүтээлийнх нь санд бүрэлдээд байна.

Inception, 2010

Киноны гол дүр Коб бол чадварлаг хулгайч юм. Тэрээр хүмүүсийн зүүдэлж байх үед буюу хамгийн эмзэг байх тэр мөчид далд ухамсарт нь орж үнэтэй мэдээллийг нь хулгайлдаг. Гэхдээ Коб болон түүний багийн үйлдэл болгоныг таамаглаж чадах өрсөлдөгчтэй тулгарахад тэд бэлэн биш байдаг.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 1

Interstellar, 2014

Хүн төрөлхтөн их хэмжээний шороон шуурганаас болж урьд өмнө үзээгүй хямралтай нүүр тулж хоол хүнсний хомсдол болдог. Энэ үед эрдэмтэд, шинжээчид сансрын цоорхойг ашиглан оршин суух өөр гариг хайж олох шаардлагатай болно. Мэдээж энэ нь сансар огторгуйн аялалд асар том дэвшил гаргах ёстой гэсэн үг юм.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 2

The Prestige, 2006

19-р зуун 20-р зуунаар солигдох зааг дээр Лондон хотын Роберт болон Альберт хэмээх 2 илбэчин өөрсдийн чадвараар бусдыг алмайруулна. Гэхдээ тэдний анх нөхөрсөг байсан өрсөлдөөн нь дайн болж эхлэн, өөрсдийн зорилгын төлөө бусдын амь насанд хүрэхэд бүх зүйл өөрчлөгддөг.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 3

Batman begins, 2005

Залуу хүү Вэйн хэдий хэмжээлшгүй эд агуурсын өв залгамжлагч хэдий ч эцэг, эхийнхээ алуулахыг өөрийн нүдээр үзэх гунигт тавилантай байсан юм. Эцэг эхийнхээ үхлийн дараа тэрээр өөрт буй олон асуултанд хариу авахаар дэлхийгээр аялна. Төрөлх хот Готамд буцаж ирээд Бэтмэн хэмээх нэрийн дор шударга ёсны төлөө гэмт хэрэгтнүүд, авилгалд автсан цагдаа мөн баячуудтай тэмцэж эхэлдэг.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 4

Memento, 2000

Леонард Шэлби гэгч залуу үнэтэй хувцас өмсөж, тансаг машин унаж, хямд зочид буудлаар хоноглон явдаг. Түүний гол зорилго нь эхнэрийг нь алсан этгээдийг олох юм. Гэхдээ тэрээр амнезийн онцгой тохиолдлоор өвчилсөн байдаг: аллагын өмнөхийг санах ч, 15 минутын өмнө болсон зүйлийг санах чадваргүй.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 5

Doodlebug, 1997

Артхаусд дурлагсад байгаа бол энэхүү богино хэмжээний киног заавал үзэх хэрэгтэй. Кристофер Ноланы дээж бүтээлүүдийн нэг. Жижигхэн шоргоолжийг алах амархан гэж та бодож байна уу? Ахин нэг бодоод үзээрэй.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 7

The Dark Knight, 2008

Бэтмэн, дэслэгч Жим Гордон мөн өмгөөлөгч Харви Дент нарын тусламжтайгаар Готамын гудамж бүрийг гэмт хэрэгтнүүдээс чөлөөлж эхэлдэг. Гэхдээ тэдний ахиц хоромхон зуурын дотор эмх замбараагүй байдал болж хувирдаг. Жокер хэмээх суут ухаант гэмт хэрэгтэн Готамын оршин суугчдыг айдас хүйдэст автуулснаар хэргийн эзэн болдог.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 6

Insomnia, 2002

Вилл Дормер бол туршлагатай мөрдөгч бөгөөд өөрийн хамтрагчтай хамт Аляскад болсон 17 настай охины аллагыг мөрдөхөөр явна. Энэ үед түүний хамтрагч шөнийн манааны үеэр амь үрэгдэнэ.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 8

Following, 1998

Залуу зохиолч шинэ санаа олохоор явж байгаад хулгайчтай таарна. Хулгайч түүнийг дагуулсаар зохиол өрнөдөг. Хөөцөлдөөн, буудалцаан байхгүй ч ухаалаг, сонирхолтой бүтээл болж чадсан юм.

kinopoisk.ru

The Dark Knight Rises, 2012

Жокер Готамыг бусниулснаас хойш Бэтмэн 8 жил ор сураггүй алга болжээ. Харви Дентийн үхлийн бурууг өөр дээрээ тохон бүхнээ золиосолсноор ийнхүү зугтаж амьдрах хэрэгтэй болов. Гэхдээ Бэйн, Хар муур хэмээх шинэ дүрүүд хотод гарч ирэхэд Бэтмэн ахин нэг удаа Готамд хэрэг болно.

Найруулагч Кристофер Ноланы шилдэг 10 бүтээл 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sergelen Bold

    Sergelen Bold

    2015/08/04 at 13:27

    dark knight interstellar inception (Y)

  2. Зочин

    2015/08/04 at 13:36

    Найруулсан кинонууд үнэхээр гайхалтай. Дэвшүүлсэн санаанууд гүн утгатай хүнд ухаарал хайрласан сайхан хүн дээ

  3. Bots

    2015/08/09 at 11:11

    The Best

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *