Бид өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэдэг хэрнээ одоо болтол учрыг нь мэддэггүй 10 зүйл

1

Одоо үед бараа бүтээгдэхүүний төрөл зүйл хэт олширсон учир бид зарим зүйлийн онцгой шинж чанарыг анзааралгүй өнгөрөөх болсон. Бид жимсэн дээрх наалтыг анзаарч ч харалгүйгээр хуулаад хаячихдаг шүү дээ. Тэгээд ч зогсохгүй өдөр тутам хэрэглэдэг ухаалаг утсаа ч бүрэн дүүрэн ашиглаж чаддаг хүн ховор. Азаар аливаа зүйлийг мэдэж авахад хэзээ ч оройтохгүй. Ингээд энгийн мэт харагддаг зүйлсийн ард ямар онцгой зүйл нуугдаж байдгийг хамтдаа мэдэж авцгаая.

1. Жимсний наалт дээрх тооны учир

Жимсэн дээр наасан байдаг жижигхэн цаасан дээрээс бид зөвхөн үйлдвэрлэсэн орныг нь мэдээд зогсохгүй өөр зүйлийг ч мэдэж болно. Тэр тоог үнэ хайх код буюу “PLU” гэж нэрлэдэг бөгөөд кассын ажилчдад чухал мэдээлэл болдог. Мөн тухайн жимс хаана ургасан болохыг ч мэдэх боломжтой.

  • 9-өөр эхэлсэн 5 оронтой тоо байвал – органик аргаар ургуулсан жимс
  • 3 болон 4-өөр эхэлсэн 4 оронтой тоо байвал – энгийн аргаар ургуулсан жимс
  • 8-аар эхэлсэн 5 оронтой тоо байвал – генетикийн өөрчлөлттэй жимс гэсэн үг.

 

2. Урсдаг шатны хажуугийн сойз

© depositphotos.com © shutterstock.com

Зарим хүмүүс энэ сойзыг гутал арчигч болгож ашигладаг. Гэвч энэ нь түүнээс шал эсрэг зүйлд ашиглагдахаар бүтээгдсэн ажээ. Тэдгээр сойзнууд нь цахилгаан шатны бүслүүрт хүний хөл хэт ойртсон байна гэсэн дохио өгөх зориулалттай байна. Эс тэгвээс бидний өмдний үзүүр, гутлын үдээс зэрэг зүйлс цахилгаан шатны бүслүүрт орооцолдож ноцтой осол гарах аюултай.

 

3. “Nintendo” тоглоомын гашуун амтат картууд

© TingleMaps / reddit

“Nintendo” бол хүүхэд гэлтгүй томчуудын дунд ч алдартай тоглоом юм. Гэвч зарим жаахан хүүхдүүд тоглоомын жижиг картуудыг хазах, идэх зэрэг оролдлого хийдэг. Тиймээс тоглоом бүтээгчид картууддаа маш хурц гашуун амттай химийн бодис түрхсэн бөгөөд хэн ч байсан дахиж амандаа хийхээргүй болгожээ.

 

4. “Google Assistant”-ийг “Harry Potter”-ийн шидэт үгээр удирдаж болно

© shutterstock.com

Алдартай шидтэн мэт шившлэг хэлэхийг хүссэн хэн бүхэн утсаа андройд утсаар солих хэрэгтэй. Та “google” туслагчаа нээгээд “Lumos maxima” гэж хэлэхэд утас автоматаар арын гэрлээ асаана. Харин “Nox” гэж хэлэхэд унтарна. Мөн “Silencio” гэж хэлэхэд утасны бүх мэдэгдэл, дууг хаах болно.

 

5. Гольфийн бөмбөг дээрх хонхорхой

© RoverStoffe / reddit

Гольфийн бөмбөгнүүд нь эргэн тойрондоо дүүрэн хонхорхойтой байдаг бөгөөд энэ нь харагдах байдалтай нь огт хамааралгүй юм. Анх гольфийн бөмбөгийг мөлгөр, бөөрөнхий хийсэн боловч нисэлт муутай байсан учраас ийм жижиг хонхорхойнуудыг нэмж өгчээ. Ямар ч хээгүй мөлгөр бөмбөг нь хонхорхойтой бөмбөгний нисэлтийн талд нь ч хүрдэггүй байна.

 

 

6. Чипсний уутны хойно байдаг өнгөт бөөрөнхийнүүд

© unknown / imgur

Зарим хүмүүс тэдгээр өнгөнүүдийг бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой гэж боддог. Ногоон бол органик, хар бол генийн өөрчлөлттэй гэх мэт. Тэдгээр нууцлаг бөөрөнхий тэмдэглэгээг “принтерийн өнгөт блок” буюу “үйл явцын хяналт” гэж нэрлэдэг. Энэ нь үйлдвэрлэлийн явцад уутнуудыг хаагуур нь таслахыг автомат машинд таниулж өгдөг байна.

 

7. Чихэвчний оролтын жижиг зураас

© depositphotos.com

Оролтууд нь заримдаа 2, заримдаа 3 зураастай байдаг. Тэдгээр зурааснуудын гол зорилго нь дамжуулах төхөөрөмжөөс авдаг цахилгаан импульсийг ялгах юм. Жишээ нь нэг зураастай чихэвч зөвхөн моно дуут дохио дамжуулдаг бөгөөд энэ нь 2 талдаа яг ижил дуугарна гэсэн үг. 2 зураастай бол 2 дохиог салгаж, стерео дууг дамжуулах боломжтой. Энэ зүүн, баруун чихэнд өөр өөр хэмнэл сонсогдох боломжтой гэсэн үг. Харин чихэвч микрофонтой бол 3 зураастай байдаг.

 

8. Гоо сайхны бүтээгдэхүүний шошго

Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр “12M” юм уу “24M” гэсэн бичиг байдаг. Энэ тэмдгийг “онгойлгосноос хойш хадгалах хугацаа” гэж нэрлэдэг. Энэ нь бүтээгдэхүүний дуусах хугацаатай хамааралгүй гэсэн үг. “М” гэсэн тэмдэглэгээ нь “сар” гэсэн үг бөгөөд хэдэн сар хадгалах боломжтойг заана.

 

9. “iPhone” дээр үйлдлээ буцаах

“iPhone” дээрээ “notes” апп ашиглаж байгаад санамсаргүй ямар нэг зүйл устгасан үедээ та юу хийдэг вэ. Үйлдлээ буцаах гэсэн товч байхгүй шүү дээ. Хамгийн хурдан, хялбар аргаар үйлдлээ буцаахын тулд утсаа хүчтэй сэгсрэхэд л хангалттай. Ингээд танд үйлдлээ буцаах уу гэсэн хүсэлт бүхий мэдэгдэл харагдах болно. “Буцаах” гээд дарахад л хангалттай. Ийм энгийн.

Хэрэв сэгсрээд ямар нэг зүйл гарч ирэхгүй байвал:

iOS version 12 болон сүүлийн хувилбар:  Settings — General — Accessibility — Shake to Undo

iOS version 13:  Settings — Accessibility — Touch — Shake to Undo гэсэн тохиргоо хийгээрэй.

 

10. Модоор хийсэн хувцасны өлгүүр

© pexels.com © depositphotos.com

Та модон өлгүүрийг арай илүү эдэлгээ урттай, хүнд хувцас даадаг гэх мэт шалтгаанаар л сонгодог уу. Гэхдээ энэ нь цаанаа өөр учиртай. Сайн модон өлгүүрийг хуш модоор хийдэг бөгөөд энэ шүүгээнд төрөл бүрийн хорхой шавж орохоос сэргийлдэг байна. Түүнээс ялгардаг үнэр нь цагаан эрвээхийг үргээж, илүүдэл чийгийг өөртөө шингээдэг давуу талтай.

142
ГайхмаарГайхмаар
25
ГоёГоё
15
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Tsetsegmaa Tsetsee

    Tsetsegmaa Tsetsee

    2020/04/30 at 11:39

    к

  2. Baasandagva Purevdorj

    Baasandagva Purevdorj

    2020/04/30 at 12:50

    #care_emoji_reaction_on

  3. mic nii zuraas u ? anh chihevch avahda l ajiglajisim bna

  4. Б. Анхаа

    Б. Анхаа

    2020/04/30 at 22:42

    Dorjdulam Ariunjargal 9 Үзээрэй

  5. Б. Батмөнх

    Б. Батмөнх

    2020/04/30 at 23:09

    Mono stereo gej meddeggui yumuu

  6. Хүслээ Хүслэн

    Хүслээ Хүслэн

    2020/05/01 at 18:51

    Lumos maxima ghr asaj bnshu😎

  7. Soronzkoo Soogii Soronzoo

    Soronzkoo Soogii Soronzoo

    2020/05/01 at 19:22

    Нээрээ л асаад, унтраад байна шүү. Маш сонирхолтой мэдээлэл байлаа

  8. #emoji_care_on

  9. Hanzo Azaa

    Hanzo Azaa

    2020/05/01 at 21:17

    Ingej 1yum horom
    Hun d heregtei yum oruulje

  10. Àkhñyèt Bóld

    Àkhñyèt Bóld

    2020/05/02 at 00:48

    Hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *