Нохойнууд эздийнхээ юу хэлж байгааг маш сайн ойлгодог болохыг эрдэмтэд баталжээ. Одооноос тэгвэл хайртай нохойтойгоо буу халаад байж дээ…

2

“Ямартай ч нохойнууд эзнээ баярлуулах чин хүсэлтэй байдаг” гэж Атланта дахь Эмори их сургуулийн мэдрэл судлаач Грегори Бернс (Gregory Berns) үзэж байна.  Таны нохой таныг сайн ойлгож байгаа, таныг аз жаргалтай болгохын тулд өөрийнхөөрөө хариулахыг ч хичээж байгаа. Хэрвээ та хайртай нохойтойгоо байнга ярьдаг бол та түүний хувьд зүгээр нэг эзэн бус харин эцэг эх нь л гэж ойлгоорой. Таньтай байхад түүнд үнэхээр сайхан байдаг. Үүнийг шинжлэх ухааны үүднээс баталснаас хойш хайртай нохойтойгоо буу халахад буруудах юмгүй боллоо.

Та уг судалгааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна уу? Дөрвөн хөлт өхөөрдөм андтай хүмүүст судалгааны үр дүнгээс товчлон хүргэж байна.

Нохой хүний нүүр царайнд илэрсэн сэтгэл хөдлөлийг ялгаж чаддаг

© face to face/FaceToFace/REPORTER/Instagram

Түүнтэй ярилцаж байхад тэд биднийг үнэхээр ойлгодог. Мэдээж үг болгоныг нэг бүрчлэн ойлгохгүй, гэхдээ л яриандаа хэрэглэж байгаа үгний утгыг бол ойлгоно. Хамгийн гол нь бидний нүүр царайны өөрчлөлт тэдэнд маш их зүйлийг ойлгуулдаг болохыг олон удаагийн судалгаанууд харуулжээ. Сэтгэл хөдлөлөө инээх, уйлах зэргээр илэрхийлж байгааг тэд маш анхааралтай харж ажигладаг байна.

 

Нохой аз жаргалтай болон хорон муу санаатай нүүр царайг ялгаж чадна

© 0000001/Reporter/East News © 0000001/Reporter/East News

Хүнтэй өдөр болгон харьцаж байгаа учраас тэдэнд энэ чадвар суусан гэж үзэж байна. Бидний дөрвөн хөлт анд биднийг юу мэдэрч байгааг ойлгох чадалтай, тиймээс биднийг хүнд хэцүү үед, уйтгар гунигт автсан үед дэмжихийг хичээдэг.

 

Биднийг аз жаргалтай, ууртай бас уйтгартай үедээ гаргадаг нүүр царайг тэд тогтоосон байдаг

© Instagram/East News

Тэд үүнийг яаж хийгээд байна гэдгийг мэдэхийг хүсвэл маш амархан. Амьтад ой санамжин дээрээ маш их тулгуурладаг. Судалгааны үеэр нохойнуудад 15 хос хүний нүүр царай үзүүлжээ. Эрдэмтдийн хийсэн дүгнэлт: нохой харилцдаг хүмүүсийнхээ нүүр царайны хувирлыг үнэхээр санадаг. Тэд энэ дурсамж дээрээ үндэслэн хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ шийддэг гэсэн таамаг ч эрдэмтэд тавьсан байна.

 

Тэд бидний эргэн тойронд байгаа аз жаргалыг харахыг хүсдэг

© lizios / instagram

Бас нэгэн нээлт ихэд сонирхолтой. Нохой уйтгартай эсвэл ууртай нүүр царайг тэр болгон ялгаж чадахгүй байсан бол харин аз жаргалтай нүүр царайг илүү дотно хүлээж авч байжээ. Тэд эзнийхээ аз жаргалтай байгааг хараад үнэхээр их баярлаж хөөрдөг, энэ бол батлагдсан баримт болоод байна. Үүнийг батлах нотолгоонууд ч гарсаар байгаа ажээ.

 

Тэдний зорилго – биднийг л баярлуулахад оршиж байгаа гэдгийг судалгаагаар баталжээ

© 0000001/Reporter/East News

Бас нэгэн судалгаанаас харахад нохой нийтлэг болон олон давтагдах үгний утгыг маш сайн ойлгодог. Зөвхөн заагаад өгсөн болохоор л ойлгоод байгаа бус харин тэд эзнийхээ хэлсэн үгэнд орж эзнийгээ л баярлуулахыг хичээж байгаа хэрэг юм. Нохой үнэхээр эзнээ баярлуулахыг хүсдэг, магадгүй ингэж байж ганц амттан аваад идчих санаатай ч байж болох юм гэж мэдрэл судлаач Грегори Бернс хэлжээ.

Та гэртээ нохой тэжээдэг үү? Эрдэмтэд зөв дүгнэлтэнд хүрсэн гэдэгт бид бүрэн итгэж байгаа шүү.

34
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Khangal Anand

    Khangal Anand

    2020/03/02 at 12:44

    Mongolmaa Sukhee

  2. Батсүрэн

    2020/03/10 at 18:40

    Zarim nohoinuud usguj tejeesen eznee gemteedeg, amiig n hunuudug. Jishee n pitbull uulderiin nohoinuud ezenruugee dairj khund gemteesen tohioldol mash olon gardag.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *