Хүүхэд яагаад машины хүүхдийн суудалд суухдаа дургүй байдаг вэ? Үүний гол шалтгаанууд болон тэдгээр асуудлыг засах 10 зөвлөгөө

0

Машины хүүхдийн суудал дээр хүүхдийг суулгаж дасгана гэдэг эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй асуудлуудын нэг байсаар ирсэн билээ. Манай сайт уншигч танд хүүхдийг урт аялалд таатай зорчих нөхцлийг бүрдүүлэх 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Хүүхдэд тохирсон хэмжээтэй сандал авах

© AndrewLozovyi/ Depositphotos, © ideyweb/ Depositphotos

Машины хүүхдийн суудал худалдан авахдаа анхаарах хамгийн чухал зүйл бол хүүхдийн биед таарч байгаа эсэхийг шалгах явдал юм. Бага насны хүүхэл маш хурдан өсч торнидог тул хүүхдийн биед аль болох тухтай мэдрэмж төрүүлэх, цаашдаа удаан хугацаанд хэрэглэх боломжтой сандал сонгож авах хэрэгтэй.

 

2. Машины хүүхдийн суудал дээр суулгаж дасгах хэрэгтэй

© MNStudio/ Depositphotos

Удаан хугацаагаар машинаар явах үед хүүхдийг суудал дээрээ тогтвортой суулгах шаардлагатай болдог нь олон эцэг эхчүүдийн хувьд хүндрэлтэй асуудал болдог билээ. Тэгвэл хүүхдийг машины хүүхдийн суудал дээр хүлээцтэй сууж хэвшихэд алгуур сургаж байх хэрэгтэй ажээ.

 

3. Тайван байж, жолоо барихдаа анхаарлаа хандуул

© oksixx/ Depositphotos

Жолоо барьж байх үед хүүхэд тань уурлаж, уйлж эхэлсэн тхоиолдолд тайван байж, жолоо барихдаа анхаарлаа хандуулж, хүүхэдтэйгээ бухимдалгүй харилцахыг хичээх хэрэгтэй ажээ. Уурлаж бухимдсан тохиолдолд байдал улам дордох болно гэдгийг ойлгох нь зүйтэй.

 

4. Хүүхдэд тухгүй байдал үүсгэх зүйлс байгаа эсэхийг шалгах

© Reanas/ Depositphotos

Хүүхэд рүү нарны гэрэл шууд тусах, сандал буруу байрлуулсан байх зэрэг хүүхдэд тухгүй байдал үүсгэх шалтгаан байгаа эсэхийг замд гарахын өмнө шалгаж хэвших хэрэгтэй. Ингэснээр хүүхэд аялалын туршид тайван явах боломж бүрдэх давуу талтай.

 

5. Аялалыг хүүхдэд хөгжилтэй байлгах арга хэмжээ авах

© IgorTishenko/ Depositphotos

Аялалыг илүү хөгжилтэй байлгаж, хүүхдийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх нь хүүхдийг уурлах, уйлахаас сэргийлэх нэгэн сайн арга болдог ажээ. Иймээс аялалын туршид хүүхдийнхээ сонсох дуртай хөгжмийг тавих, түүнд дуртай дууг нь дуулж өгөх зэргээр хүүхдийнхээ анхаарлыг татахыг хичээх хэрэгтэй.

 

6. Тоглоомоор саатуулах

© Dr.Art/ Depositphotos, © FamVeldman/ Depositphotos

Урт аялалын явцад хүүхэд уйдаж, уурлаж эхлэх үед тоглоомоор саатуулах аргыг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн асуудал үүсэх эрсдлийг тооцоолж зөөлөн тоглоом хүүхдэд өгөх хэрэгтэйг зөвлөж байна.

 

7. Толиор харьцах

© IgorTishenko/ Depositphotos, © Scott Web/ Pexels

Хүүхэдтэйгээ шууд харилцах боломжийг олгох толийг машиндаа суурилуулах нь хүүхдийг аргадахад тустай байдаг ажээ. Энэ зориулалтаар ашигладаг хүүхдийн анхаарал татах гэрэлтэй, хөгжим дуугардаг машины толь ч сүүлийн үед худалдаанд гараад байгаа билээ.

 

8. Хүүхдийн хувцсыг зөв сонгох

© Dr.Art/ Depositphotos, © petrograd99/ Depositphotos

Бага насны хүүхдэд өөрийн хувцсыг тайлах, өмсөх чадвар бүрэн суугаагүй байдаг тул машинд хэт халууцах зузаан эсвэл даарах нимгэн хувцас өмсгөхөөс зaйлсхийх хэрэгтэй. Хэрэв тэд халууцаж эсвэл даарч эхэлбэл уурлаж, уйлах явдал их гардаг тул цаг агаарт тохирсон хувцсыг сонгон өмсгөх нь зүйтэй.

 

9. Хүүхдийн анхаарал татах зурагт хуудас байршуулах

© Robertobintti70/ Depositphotos, © cottonbro/ Pexels

Түүнчлэн хүүхдэд танил дотно, таатай орчинг машинд бүрдүүлэхийн тулд зурагт хуудас, постер зурагнуудыг хэрэглэх боломжтой. Гэхдээ урт аялалын туршид хүүхдийг уйдаахгүйн тулд зурагт хуудсуудыг сольж байхыг зөвлөж байна.

 

10. Дэргэд нь хүн суулгах

© mary_smn/ Depositphotos, © CroMary/ Depositphotos

Хүүхдийн дэргэд ах эгч, эсвэл танил дотно хэн нэгнийг нь суулгаж явах нь урт аялалыг илүү хөгжилтэй туулах бас нэгэн арга болдог аж. Хэрэв хүүхдийн дэргэд суух хүн байхгүй бол түүнтэй замын туршид ярилцаж, дээр дурдсанчлан дуу дуулах зэргээр харилцаж явахыг хичээх нь зүйтэй.

Түүнчлэн замд гарахын өмнө хүүхдийн суудал зөв бэхлэгдсэн эсэхийг нягталж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байх хэрэгтэй.

3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *