Таны гэрт хүүхдийн цацлага заавал байх ёстой гэдгийг илтгэх 7 шалтгаан

2

Зөвхөн нялх хүүхдэд цацахаас гадна өөр бусад олон зориулалтаар ашиглаж болохыг та мэддэггүй байсан болов уу.

 

1. Хортон шавьжны эсрэг

Таны гэрт шоргоолж үүрлээд байна уу? Тэгвэл хаалга, цонх орчим хүүхдийн цацлага цацаж саад тавь. Тэд таны тавьсан саадыг давахаас эмээнэ.

 

2. Үнэт эд зүйлс

Таны гинж орооцолдсон байна уу? Тэр хэсэгт нь хүүхдийн цацлага цацахад зангилаа суларна.

 

3. Хуурай шампунь

Хэрвээ яарч байгаа бол уг бодисыг шампунь байдлаар ашиглаж болно. ¼ хэмжээний хүүхдийн цацлага, ¼ хүнсний сод сайтар холиод тослог үсэндээ түрхээрэй. Хуйхандаа иллэг хийж хэсэг хугацаанд байлгана.

 

4. Дезодорант

Хүүхдийн цацлагыг мөн дезодорант байдлаар ашиглаж болно, хөлсийг өөртөө шингээж үнэр дарна. Мөн гутлын таагүй үнэрийг ч дарах чадалтай. Пүүз, гутландаа цацаад хэсэг байлгахад та үр дүнг мэдэрнэ.

 

5. Воск хэрэглэхээс өмнө

Воск хэрэглэх үеийн өвчнийг мэдрэхийг хүсэхгүй байгаа бол эхлээд хүүхдийн цацлага цацаарай. Ингэснээр хамгаалах давхарга үүсэж мэдрэгдэх өвчнийг эрс багасгахаас гадна арьс цочрохоос хамгаална.

 

6. Толбо арилгагч

Тослог толбо арилгахыг хүсэж байгаа бол хүүхдийн цацлага цацаад хөвөнгөөр толбо арилтал үрж арчаарай.

 

7. Цэцэг хамгаалагч

Цэцгээ суулгахаас өмнө хүүхдийн цацлага хөрсөндөө цац. Хөрс муудахаас хамгаална. Үүнээс гадна пестицидийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ.

12
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *