Видео тоглоом сонирхогчдын хамгийн их хүлээж буй 2018 онд гарах 11 шинэ тоглоом

2

1. God of War

Платформ: PlayStation 4

God of War 3 дээр Кратос Зевсийг ялж өшөөгөө авдаг билээ. Гэхдээ үүнээс хойш юу болсныг бид мэдэхгүй ба мэдэгдэж байгаа нь зөвхөн Дайны бурхан маань Грекээс их л хол одсон байдаг.

Шинэ тоглоом маань Скандинавын үлгэр домгоос санаа авсан байх ба мөн л олон янзын дайсантай тулалдах билээ. Кратос ихээхэн өөр болсон байх ба энэ Спартан баатар маань гэр бүлтэй болж, өршөөлгүй тулалдах зан чанар нь хүүгийнхээ амьдрал, хүмүүжилд санаа тавих чанараар солигдсон байна.

 

2. Metro Exodus

Платформ: PlayStation 4, Xbox One, Windows

Алдарт цуврал Метро номоос санаа авч хийсэн энэхүү тоглоом нь Орост төдийгүй дэлхий дахинд алдартай бөгөөд энэ удаа өмнөх түүхийн баатар Артем маань өөрийн найз нөхөдтэйгөө нийлэн Москвагийн метрог орхин Аврора усан онгоцонд сууж өөрийн шинэ орон гэрийг олохоор дорно зүгийг чиглэнэ.

 

3. Spider-Man

Платформ: PlayStation 4

Энэ комиксын алдарт дүр өнгөрсөн жил кино тайзнаа дахин амилсан бол 2018 онд тоглоомын ертөнцөд ирэх нь. Киног бүтээгчид маань маш сонирхолтой үйл явдал, тоглолт болохыг амлаж байгаа ба трэйлер нь ч их сайн бүтээл болсон болсныг харуулж байна. Одоо зөвхөн олонд түмэнд хүрэх, тоглож үзэх л үлдэж.

 

4. Ni no Kuni 2: Revenant Kingdom

Платформ: PlayStation 4, Windows

Level-5 студийн бүтээсэн гайхамшигтай сайхан RPG. Энэ тоглоом нь 2018 онд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа тоглоомуудын нэг бөгөөд ер бусын байгаль, өвөрмөц хөгжим нь япон хүүхэлдэйн маягаар хийсэн тоглоомын ер бусын орчлонд таныг хөтөлнө.

 

5. Kingdom Come: Deliverance

Платформ: PlayStation 4, Xbox One, Windows

Дундад зууны үед болсон бодит явдлаар хийсэн хатуу ширүүн RPG бөгөөд ямар нэг эльф, ид шид байхгүй дээд зэргийн реализм.

Баатар маань нум сумны нисэж яваа сумыг барих зэргийг та хотоос гарангуутаа л харж болох ба нэг тосгоноос нөгөө рүү хүрэх зам нь бодит 10 минут байх ба энэ хэсгээ хадгалахын тулд хамгийн ойр байрлах буурчийн газар очиж халуун бүлээн юм уух хэрэгтэй болно. Хоол унд, хоног төөрүүлэх газар олох нь энэ тоглоомын нэг чухал хэсэг болох ба өмссөн зүүсэн хувцас хэрэглэлд ч санаа тавих хэрэгтэй.

Энэ тоглоомд таныг газрын зургийн дагуу гараас тань хөтөлж явахгүй бөгөөд нэг л алдаа тань үхэлд хүргэнэ.  Иймэрхүү тоглоом ховор бөгөөд тоглоомыг бүтээсэн Даниэль Вавра болон Mafia студи аз туршихаар шийдсэн байна.

 

6. A Way Out

Платформ: PlayStation 4, Xbox One, Windows

Энэ тоглоомын нэг онцлог нь зөвхөн хоёулаа байж л тоглож, хожиж чадна. Brothers: A Tale of Two Sons тоглоомыг бүтээгчдийн зохиосон хоёр хоригдлын адал явдлын тухай тоглоом нь хуучин цагийн сайхан тоглоомын орчинг эргэн санагдуулна.

 

7. Red Dead Redemption 2

Платформ: PlayStation 4, Xbox One

Rockstar Games дахин нэг шилдэг бүтээл бэлдэж байгаа бөгөөд эхний хэсэг нь Зэрлэг Барууны тухай хамгийн сайн тоглоомуудын нэг нь билээ. Харамсалтай нь энэ тоглоом зөвхөн тоглоомын консол дээр л тоглохоор гарсан ба тоглоом сонирхогчид маань компьютер дээр тоглож болдог болгох петици буюу гарын үсэг цуглуулах ажил зохион байгуулж байсан билээ.

Энэ удаагийн тоглоомд дээрэм, хэн нэгийг алахаар хөөцөлдөх хөөцөлдөөн, мөрийтэй тоглоом, халз тулаан гээд тэр үеийн жентелменүүдийн хийх бүх л ажил, зугаа цэнгэл бий. Зэрлэг мустанг барьж авч эмээллэн, Хойд Америкийн нутгаар салхи татуулан давхих цаг ойрхон боллоо.

 

8. Detroit: Become Human

Платформ: PlayStation 4

Detroit: Become Human нь интерактив киноны төрлийн маэстро болох Дэвид Кейжийн бүтээл юм. Шинжлэх ухааны зөгнөлт ном зохиол, кинонд гардаг олон санаануудыг энэ тоглоомд ашигласан ба өөрийн гэсэн оюун ухаантай андройдууд, нөгөө талаас хиймэл оюун ухааныг зөвшөөрч чадахгүй байгаа хүн гэсэн хоёр талын зөрчил гарна.

Detroit: Become Human тоглоом нь энэрэнгүй үзэл, хүн чанарын тухай ойлголтыг сөхөн гаргаж байгаа ба мөн гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон бэрхшээлийг хөнддөг.

 

9. Phychonauts 2

Платформ: PlayStation 4, Xbox One, Windows, Mac

Grim Fandango болон Full Throttle-ийг бүтээгч Тим Шейферийн хийсэн ээлжит тоглоом. Гол дүрд нь Аквато Распутин хэмээх далдыг хардаг нэгэн байх ба тэрээр тусгай албаны сургалтын төвд ийм чадвараа хөгжүүлсэн байна.

Энэ тоглоомын эхний хэсэг маш амжилттай байсан тул үргэлжлэлийг нь хийж тоглоом сонирхогчдын тэсвэртэй хүлээлтийн үр дүн гарах дөхөж байна.

 

10. The Wolf Among Us 2

Платформ: PlayStation 4, Xbox One, Windows, Mac, iOS, Android

Фейлтауны шериф Бигсийн шинэ адал явдлын тухай одоогоор бараг юу ч тодорхойгүй байгаа ба олон тоглогчид тэсэн ядан энэ тоглоомыг хүлээж байгаа билээ. Билл Уилингемын комиксоос санаа авч хийсэн The Wolf Among Us нь ардын үлгэрүүдийн баатруудын бодит Нью-Йорк дахь адал явдлын тухай бололтой.

Бүтээгчдийн хэлж буйгаар бол хуучин танилуудаа бид харах боловч үйл явдал маань эхний хэсгийн үргэлжлэл биш, цоо шинэ түүх байх гэнэ.

 

11. Far Cry 5

Платформ: PlayStation 4, Xbox One, Windows

Ubisoft нь Far Cry концепцийг үргэлжлүүлсээр байгаа ба тоглогчид маань бас нэгэн дарангуйлагчаас нэгэн жижиг хотыг аврах хэрэгтэй болно. Энэ удаа үйл явдал АНУ-д болох ба гол дайсан нь “Эдемийн Хаалга” бүлэглэлийн удирдагч Иосиф Сид юм.

Өмнөх хэсэгтэй адил өвөрмөц дайсан, нээлттэй ертөнц, олон янзын зугаа цэнгэл дүүрэн байх бөгөөд одоо энэ бүхнийг найз нөхөдтэйгөө цуг үзэж, туулж болох нь.

21
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *