Бидний сайн мэдэх тоглоомуудад гарцаагүй хожих 5 арга

3

Хэрвээ та “хайч, чулуу, даавуу” зэрэг тоглоомд байнга хожигдож байдаг бол хожих стратегийг мэддэггүй эсвэл энэ аргыг таны өрсөлдөгч мэддэх байж болно.

Алдартай тоглоомуудад хожих 5 аргыг танилцуулж байна, та мөрийгөө авч чадна аа.

 

1. X, O

Уг тоглоом стратеги ихтэй, гэхдээ хоёрыг нь тогтооход л хангалттай.

Анх нүүхдээ өөрийнхөө “Х”-ийг буланд нь зур. Хэрвээ өрсөлдөгч “О”-гоо дурын газар буюу төвийн хэсгээс бусад газар тавьж байгаа бол та өөрийгөө хожсонд тооцож болно. Та хэрээсээ дурын өнцөгт тавьж болно. Өрсөлдөгч таны замыг хаахын тулд хэрээсний дундуур “О”-гоо тавина.

Одоо нэг буланг эзэл. Цаашаа яах нь хамаагүй, өрсөлдөгч тэгээ тавьсан ч гэсэн хожил таны талд.

Хэрвээ өрсөлдөгч эхнээсээ төвд өөрийн “О”-г тавьсан бол та энэ аргаар хожиж болно.

Анх хэрээс тавьсан газрын эсрэг буланд хэрээсээ тавь. Өрсөлдөгч сул байгаа нэг буланг эзэлнэ, ингээд л та хожлоо. Эсвэл хожилгүй байх ч тохиолдол бий.

 

2. Монопол

“Монопол” – аз хэрэгтэйгээс гадна тоглоомын дундуур тохиролцох чадвар хэрэгтэй. Хожих боломжийг нэмэгдүүлэхийн тулд та тодорхой дүрэм баримтлаарай.

  1. Төмөр зам худалдаж авна, гэхдээ орон сууцны үйлчилгээ (цахилгаан, ус) авахгүй. Орон сууцны үйлчилгээ тоглоомын дундаас эхлээд л бага орлого авчирна, харин тээвэр бол эхнээсээ л өндөр орлоготой салбар байх болно.
  2. Зочид буудлын талаар санаа зовох зүйлгүй. Цэцгийн талбайтай болоод юуны түрүүнд хурдхан шиг 3 байшин бариад ав. 3 байшин – мөнгөө ашиглах шилдэг газар болно. Барихад амархан, бас өндөр орлого авчирна.
  3. Шилдэг байршил – шаргал, цайвар-хөх болон улаан. Байрлал сайтай, өндөр орлого авчрахад нөлөөлнө.

 

3. Гар барилдаан

Биеийн жин, булчин бяраараа илүү хүнтэй үзэж байгаа ч гэсэн ялах боломжтой. Хамгийн гол нь гар, их биеийн зөв техникийг ашиглана.

  • Ширээнд тулаад баруун хөлөө урагш, харин баруун тохойгоо ширээн дээр байрлуулна. Зүүн гараа ашиглаж байгаа бол зүүн хөлөө урагш тавиарай.
  • Гарын шуу болон их биеийн хоорондын зай бага байхаар тавина. Ингэснээр гарын хүчээ ашиглах боломжтой болохоос гадна их биеийн хүчээ ашиглахад тус болно.

  • Гарын сарвууг бага зэрэг дээш өргөөд нугална, ингэхэд өрсөлдөгчийн гарын сарвуу нугаларахаас өөр аргагүй болно. Өрсөлдөгчид таагүй мэдрэмж төрөх бол танд хүчээ гаргах боломж болно. Хэрвээ гарын сарвууг нугалах боломжгүй байвал тэгшхэн байлгаж болно.

  • Өрсөлдөгчийн гарыг дарахдаа өөр рүүгээ татна, харин өөрөө мөрөөрөө урагшлаарай. Энэ үед өөрийн биеийг бүрэн удирдах ёстой, гарууд өөр хоорондоо ойрхон байрлана.
  • Шийдвэрлэх мөчид их биеэ багахан эргүүлээд мөрөөр зөв чиглэлд дарна. Одоо өрсөлдөгчийг өөр рүүгээ татаж доош дарахад л ялалт таны талд.

 

4. Бильярд

  • Өрсөлдөгчид гурвалжинг амжилттай цохих боломжийг бүү өг. Энэ бол үндсэн дүрмүүдийн нэг. Хэрвээ таны өмнө туршлагатай өрсөлдөгч байгаа бол бүх шааригуудыг цохино, танд боломж олгохгүй. Тэгэхээр түрүүлж цохихыг хичээгээрэй.

  • Бүү яар. Тэнэг сонсогдох хэдий ч шаариг цохих гэж яарч байгаад хүмүүс хожигддог. Бэлтгэл хий, онил, сайтар хар. Таныг яаруулж байгааг бүү ойшоо. Энд тэвчээр хэрэгтэй.
  • Зөв цохь. Хэрвээ таны шаариг онилсон газраа буугаагүй бол та төвийг нь олж цохиж чадахгүй байна гэсэн үг юм. Хэрвээ та баруун гартан бол баруун хөлөө тэр шулуунтай перпендикуляр тавьж, харин зүүн хөлөө урагш тавина. Мөр, гуя, тохой, эрүү бүгд нэг гадаргуу дээр байрлана.

 

5. “Хайч, чулуу, даавуу”

Зүгээр л нэг тохиолдлоор хождог гэж үзэх хүмүүс бий. Үнэн хэрэгтээ хожих маш амархан, зарим нэг сэтгэл зүйн аргуудыг л мэдээд ав.

Чэнзягийн их сургуулийн судлаачид маш их туршилт хийсний үр дүнд зарим нэг дүгнэлтэнд хүрчээ.

  • Ихэнх хүмүүс чулуугаар эхэлнэ. Тэр дундаа эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол их. Мөн ихэнх хүмүүс гурав дарааллаж нэг дүрс гаргахгүй. Хэрвээ “даавуу” 3 удаа дарааллаж гаргавал та хожно.
  • Хүмүүсийг урьдчилан таахад дургүй байдаг. Хэрвээ өрсөлдөгч 2 удаа дараалан “чулуу” гаргасан бол дараагийн удаа “хайч” гаргана.
  • Өрсөлдөгчийн хурууг ажигла – юу гаргах гэж байгааг мэдэж болно. Хэрвээ бүх хурууг чанга атгасан байвал “чулуу”. Хуруунууд суларсан бол “цаас”. Хэрвээ хоёрхон хуруу чанга атгасан байвал “хайч” гаргана.
85
ГоёГоё
28
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. sodbileg

    2020/04/08 at 21:42

    bayrlalaa bi odoo ushuu avna hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *