Аюултай нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах 7 арга

2

Та бүхэндээ хамгийн энгийн бөгөөд үндсэн аргуудыг товчлон хүргэж байна. Ямар ч эмэгтэй эдгээр аргуудыг эзэмшиж чадах бөгөөд довтолсон хүний өндөр, намаас үл шалтгаалан өөрийгөө хамгаалахад тусална.

1. Юуны түрүүнд эмзэг газрыг судална

Таны өмнө ямар том биетэй хүн байх нь хамаагүй: ямар ч хүнийг жагсаалаас гаргаж болно, хамгийн гол нь эмзэг газруудыг тогтоож ав. Үндсэн хэсгүүдээс нь дурдвал – нүд, хамар, хоолой, цээж, өвдөг болон салтаа.

Ямар ч байдлаар довтолж болно, гэхдээ өөрийнхөө ялалтанд 100% итгэлтэй тохиолдолд л дайраарай.

 

2. Хамгийн үр дүнтэй, энгийн аргууд

Аврага том биетэй нөхрийг ч мөлхүүлж, уйлуулах шилдэг аргууд байна – гарын сарвуунаас барих. Нэг гараараа чигчий, ядам хурууг, нөгөө гараараа – дунд, долоовор хурууг барьж хоёр тийш салгаад хойш дарна.

Хэрвээ хуруунаас нь барьж чадахгүй байгаа бол хуруугаараа эсвэл атгасан гараараа төвөнх орчим цохино. Дайрч байгаа этгээд тэнцвэрээ алдангуут хоолойг нь багалзуурдаарай, нэг хэсэгтээ л ухаан нь самуурна.

Өөрийгөө хамгаалах зорилгоор салтаа орчим гараараа чанга цохиж болно. Өөрийгөө хамгаалахын тулд хамгийн түрүүнд дайрах газар гэж үздэг.

Энэ хэсэгтээ цохиулсан этгээд бараг мэдээгүй болж зог тусан хөдөлж чадахгүй, энэ үеэр нь та зугтаах бүрэн боломжтой.

 

3. Хэрвээ таныг урдаас чинь барьж авсан бол

Хэрвээ таныг гартай хамт урдаас барьж авсан бол дараах арга хэмжээг авна уу: бэлхүүс орчмоор гараа холбож барина – энэ бол маш том эсэргүүцэл болж өгөх юм.

Дараа нь духаараа дайрч байгаа этгээдийн хамрыг хүчтэй цохь. Таны духнаас зайлсхийх гэж гэдийх тэр үед өвдгөөрөө салтаа руу нь цохино.

Хэрвээ хэт их ойртоогүй бол гарын алгаа ашиглан өөрийгөө хамгаалж болно. Зүүн гараа тэгшлээд баруун гараараа огцом нүүр эсвэл хамар руу нь цохино. Дараа нь өвдгөөрөө салтаа руу нь цохино.

  • Дайрч буй этгээд энэ тохиолдолд тэнцвэрээ алдаж удаан хугацаанд хөдөлгөө нь саатна.

 

4. Гараа хэрхэн суллах вэ?

“Эрхий хурууны дүрэм”-ийг санаж байгаа бол атгасан гараас амархан мултарч болно: довтолсон этгээдийн эрхий хурууны чиглэлд гараа эргүүлэх.

Хэрвээ таны гарыг чанга атгаж байгаа бол огцом эргэх байдлаар гарын шуугаа эрхий хурууны чиглэлд эргүүлнэ. Дайрсан этгээдийн гар доор нь оронгуут гараа өөр рүүгээ татаарай.

 

5. Араас тань бариад авсан бол

Хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд гэмт этгээд ихэвчлэн ар талаас дайрдаг.

Энэ тохиолдолд арагш алхаад толгойн арын хэсгээр нүүр дундуур нь цохихыг хичээ. Хэрвээ амжилтгүй болбол айх зүйлгүй: бидний зорилго бол гэмт этгээд нэг хөлөө урагш тавихад чиглэсэн.

Одоо огцом доош бөгтийж урагш тавьсан хөлөөс нь огцом лав барьж аваад өөр рүүгээ дээш тат. Ингэснээр гэмт этгээдийн хүндийн төв алдагдаж шууд газар унах болно.

 

6. Тань руу дөхөж очоод хажуугаас бариад авбал

Тохойгоор цохих – тулааны урлагаас хамгийн хүнд бэртэл учруулдаг арга. Чухам хажуугаас дайрахад л энэ аргыг ашиглана.

Тохойгоо нугалаад гэмт этгээдийн хоолой, хамар руу цохино. Цохиулсан этгээд тэнцвэрээ алдан хойш ухарна. Дараа нь тохойгоороо гэдэс эсвэл цээж рүү нь чангаар цохь.

  • Ямар ч том биетэй гэмт этгээдийг хөл алдтал нь тохойгоороо цохих хэрэгтэй.

 

7. Хэрвээ таныг хананд шахсан бол

Гэмт этгээд хохирогчийг буланд эсвэл хананд шахахыг хичээдэг. Энэ тохиолдолд эмзэг газруудыг санах хэрэгтэй. Танд аль хэсэгт нь дайрахад илүү боломжтой байна гэдгийг бодож үзээрэй.

  • Хэрвээ дайрч байгаа этгээдийн гар хоёулаа өргөөстэй байгаа бол алгаа тэнийлгээд огцом эрүү рүү нь цохь.
  • Хэрвээ нэг гараа өргөсөн байвал цээжин дунд эсвэл хүзүү рүү нь атгасан гараар цохино.
  • Бас нэгэн үр дүнтэй хүчтэй арга бол – толгойгоороо мөргөх. Бага зэрэг доош сууж гэмт этгээдээс намхан болно. Огцом дээшилж духаараа эрүү дундуур нь мөргөнө. Энэ мөргөлт түүний тэнцвэрийг алдагдуулах тул та зугтаах боломжтой болно.
84
ГоёГоё
26
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *