Бидний ээжийгээ гомдоож, уйлахад хүргэдэг 15 болчимгүй үгс

3

Хэдэн сарын өмнө найзын маань ээж өнгөрсөн ба найз охин маань эхлээд биеэ барьж чадаж байсан ба би нэгэн удаа “за яажшуухан байна даа” гэсний дараа бүх л тэвчээр нь алга болж цурхиран уйлсан юм.

Удаан, гомдолтой уйлж байгаад найз маань хэлэхдээ:

“Би байхгүй болно гэдгийг нь мэдэж байлаа… удаан өвдсөн юм шүү дээ… би нэг удаа хэлсэн үгнийхээ төлөө ээжээсээ уучлал гуйж чадаагүйдээ л харамсаж байна…” гэх зэргээр удаан ярьсан ба гэнэт надад “ээж маань удахгүй байхгүй болбол би яах вэ?” гэсэн бодол орж ирсэн юм.

Бүх л биеэр хүйт дааж, хүйтэн хөлс мэдрэгдсэн ба би ч гэсэн ээждээ хайртай гэж бараг хэлж байгаагүй, харин гомдмоор үг зөндөө хэлдэг шүү дээ…

1. Надад зав алга

Биднийг 9 сар тээж төрүүлсэн, жаахан байхад тань олон шөнө нойр дутуу хоносон, эрдэм боловсролтой болгохын тулд хоёр ажил давхар хийж сургалтын төлбөрийг маань төлж байсан… Үүрээр босч, шөнөөр бидэнд хоол бэлдэнэ… Зүгээр л хэвтээд өгмөөр эсвэл хэнтэй ч юу ч ярилгүй чимээгүй баймаар байсан ч бидэнтэй ярилцаж, зөвлөж хайрлаж, бидний хүсэлт гуйлтанд зав алга гэж ганц ч удаа хэлж байгаагүй билээ.

2. Би таныг үзэн ядаж байна

Ээж маань биднийг ямар байсан ч хайрладаг. Амжилттай бизнесмен, томилолтоор алга болдог завгүй хүн, энгийн нэгэн албан хаагч эсвэл ээжийнхээ тэтгэврийн мөнгийг гуйж байдаг бүтэлгүй нөхөр байсан ч ялгаагүй.

3. Уучлаарай, би энийг идэхгүй…

Тийм бол босоод өөрөө хий л дээ. Энэ даруухан хоолыг хийх гэж ээж тань хэдэн цаг зуух сахисан гээч. Таалагдахгүй бол өөрөө хийгээд үз. Магадгүй дээр болох ч юм билүү.

4. Та л намайг ийм хүн болгож хүмүүжүүлсэн

Магадгүй ээж тань таныг хүмүүжүүлэхдээ алдаа гаргаж байсан болох ч (хатуу шийтгэж байсан, анхаарал бага хандуулж байсан г.м) чамайг сайн хүн, сайхан байлгахын тулд л ингэж байсан билээ. Хэрвээ та өөртөө дутагдал байгаа гэдгээ мэдсэн бол өөрөө өөрийгөө хүмүүжүүлэхэд юу саад болж байна?

5. Аавыг хайрладаггүй байсан

Хайрлаагүй байсан бол та хорвоод мэндлэх байсан уу?

6. Таниас салсан нь аавын зөв байж

Эмэгтэй хүнд хэлж болохгүй хамгийн аймшигтай үг. Нэгэн цагт ээж тань аавтай чинь учирч хайрлаж, хайрлуулж байсан учир хүүхэдтэй болохоор шийдсэн байж таараа. Та ингэж л хорвоод бий болсон. Эцэг эх чинь аль аль нь алдаа хийсэн ба аав чинь ээжийг нь орхиод явсны дараа тэрээр олон шөнө дэрэн дээрээ нулимстай хоносон ч үүнийгээ мэдүүлэхгүй гэж ихээхэн зориг гаргасан байж таараа. Магадгүй одоо ч шөнө уйлж байдаг байж магад.

7. Та ямар ойлгох биш

Тэгээд юу гэж? Ээж чинь чамайг ойлгох гэж үргэлж оролдох ба чамайг хамгаалах, зөвтгөх гэж л тэр.

8. Юм ерөөсөө уншихгүй юм

“Харин чиний энэ амьдран байгаа жижигхэн, тухтай байрыг олж авахын тулд хэчнээн их зарлал уншсан гэж бодож байна? Амттайхан хоол хийх гэж хэчнээн их хоол хийх ном уншсаныг чи мэдэх үү?”

9. Та дээд сургууль төгсөөгүй боловсролгүй хүн. Битгий оролц

Гэхдээ ээж тань таны мэдэхгүй амьдралын их сургуульд сурсан хүн. Нэмээд хэлэхэд наад боловсролгүй хүн чинь таны тэр гайхамшигт боловсролыг олгох мөнгийг олсон юм шүү.

10. Уучлаарай, би төрсөн өдөр /эмэгтэйчүүдийн баяр/ шинэ жилээр ирэхгүй

Үр хүүхэд нь биеэ даасан том хүн болсныг хараад ээжүүд шоконд ордог юм. Сүүлийн 20 жил (магадгүй түүнээс их) зөвхөн таны тухай, цаашид яаж амьдрах… тухай л бодож байсан бөгөөд яваандаа энэ нь багасах боловч таныг хэзээ ирэхийг тэсэн ядан хүлээдэг хэвээрээ л байдаг юм шүү.

11. Завгүй учраас залгаж чадсангүй

Харин энэ үед ээж тань өвдөж, ганцаардаж, тэтгэврээ хүргэж чадалгүй хажуу айлаасаа 3 дахь удаагаа мөнгө зээлсэн байдаг…

12. Намайг тийм ч айхтар хайрлаж байгаагүй

Хайрлаж чадах хэмжээгээр л хайрласан. Магадгүй таны хүссэн шиг байж чадаагүй ч бүх л зүрх сэтгэлээсээ хайрласан юм шүү.

13. Муухан харагдаж байх чинь

Ээж бол эмэгтэй хүн. Тиймээс гадаад төрхийн талаарх шүүмжлэл тэдэнд их хүнд тусна. Магадгүй түүнд SPA явах мөнгө байхгүй байж ч болно.

14. Амралтаараа хөдөө явах учир очиж чадахгүй нь

Харамсалтай байна. Магадгүй одоо л олон жилийн өмнөх шиг өрөө дүүрэн шуугиан, инээд түүнд хэрэгтэй байгаа даа.

15. Миний амьдралыг үрлээ. Та миний ээж биш.

Ингэж хэлж хэзээ ч болохгүй. Ерөөсөө болохгүй. Гүйцээ.

56
ХарамсалтайХарамсалтай
12
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Altantsetseg Damba

    Altantsetseg Damba

    2018/01/25 at 15:32

    ukhaaraad umulzukhud khojimdsonl baikh l khetsuu shuu

  2. Altantsetseg Damba

    Altantsetseg Damba

    2018/01/25 at 15:32

    ukhaaraad umulzukhud khojimdsonl baikh l khetsuu shuu

  3. Zagd Suren

    Zagd Suren

    2018/01/25 at 16:20

    Vg vnen shvv de er ene hvvhdvvd vg sonsoh dyrgvi um heleheer byryytan boloh ve bh um bid chin hvn byi bolohoos ni hairlaj usgsun hvmvvs tvvnd ni ih gomddogdoo hvvhdvvdee eejige hairlaj vawarai bahawdee snsanaj yhaaryylah gej l tegedegdee ergeed hvvhedni bolchdog um shig bndaa yyl amidralin 50 60 jil yu esig vzhew syrj medsenese yhaarryylah ad boldog umshig bn ehige hairlaj oilgohgvi bol hvni hvn ergeed ta narig hairlah ni yul boldoo uursdiguu umuuruh umdaa zailyyldaa yhaarch amidar eh hvn vrde hezeech gomddoggvi chanasa gomdowol hardag uwugdeedes aaweej bi tiimees hairlaj vginni daaj vawval ta nar lsn vawna bvunzava ni tvshdeg umshvv

  4. Zagd Suren

    Zagd Suren

    2018/01/25 at 16:20

    Vg vnen shvv de er ene hvvhdvvd vg sonsoh dyrgvi um heleheer byryytan boloh ve bh um bid chin hvn byi bolohoos ni hairlaj usgsun hvmvvs tvvnd ni ih gomddogdoo hvvhdvvdee eejige hairlaj vawarai bahawdee snsanaj yhaaryylah gej l tegedegdee ergeed hvvhedni bolchdog um shig bndaa yyl amidralin 50 60 jil yu esig vzhew syrj medsenese yhaarryylah ad boldog umshig bn ehige hairlaj oilgohgvi bol hvni hvn ergeed ta narig hairlah ni yul boldoo uursdiguu umuuruh umdaa zailyyldaa yhaarch amidar eh hvn vrde hezeech gomddoggvi chanasa gomdowol hardag uwugdeedes aaweej bi tiimees hairlaj vginni daaj vawval ta nar lsn vawna bvunzava ni tvshdeg umshvv

  5. Tsend Tsetsgee

    Tsend Tsetsgee

    2018/01/25 at 20:03

    хөөрхий дөө би ч бас ээждээ очино оо.ээжээсээ уучлал гуйна аа

  6. Tsend Tsetsgee

    Tsend Tsetsgee

    2018/01/25 at 20:03

    хөөрхий дөө би ч бас ээждээ очино оо.ээжээсээ уучлал гуйна аа

  7. Г. Наранцэцэг

    Г. Наранцэцэг

    2018/01/25 at 21:07

    hun hojuu hoino yhaardag daa huurhii dee

  8. Г. Наранцэцэг

    Г. Наранцэцэг

    2018/01/25 at 21:07

    hun hojuu hoino yhaardag daa huurhii dee

  9. Enkhbat Luvsan

    Enkhbat Luvsan

    2018/01/26 at 15:05

    Hun buhend saihan surgamj bna.Azaar minii huuhduud iim ugnuud hergeleeguid bayarlaj yavdag shuu Burhan mini.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *