Ядyy амьдралтай Филиппин хүүхдүүд өндгөөр бялуу хийж, гялгар уутыг шаар болгон гэрээ чимж аавынхаа төрсөн өдөрт зориулж гэнэтийн бэлэг барьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ

0

Зарим нэгний хувьд тийм ч чухал биш мэт санагдавч төрсөн өдрийн баяр гэдэг яах аргагүй хүний амьдралд тохиох онцгой дурсамжтай өдрүүдийн нэг билээ. Хэн нэгэнд төрсөн өдрөөр нь том бэлэг биш байлаа ч сэтгэл шингэсэн багахан бэлэг барих нь хамгийн үнэ цэнтэй байж чаддаг. Тэгвэл саяхан цахим сүлжээгээр аавдаа төрсөн өдрөөр нь гэнэтийн бэлэг барихаар бэлдэж байгаа хүүхдүүдийн зураг олны анхааралд ороод байна.

Melody Silang | FB

Melоdy Silаng нэртэй Facebook хэрэглэгч тэдгээр зурагнуудыг олон нийтэд дэлгэсэн бөгөөд бяцхан хүүхдүүдийн аавыгаа баярлуулахаар бэлдэж байгаа нь олон хүмүүсийн сэтгэлд хүрч чаджээ.

Зурагт хүүхдүүд гялгар уутаар баярын шаар хийж чимэглэж байгаа нь бyyж үлдсэн байна.

Melody Silang | FB
Melody Silang | FB

Хүүхдүүд тэрхүү уутан дээрээ “Төрсөн өдрийн мэнд хүргэе, аав аа” хэмээн бичсэн нь аавдаа хичнээн их хайртайг нь гэрчлэх биз ээ. Мөн тэд өндгөөр төрсөн өдрийн бялуу хийсэн аж.

Melody Silang | FB

Тэдний зургийг цахим сүлжээнд байршуулсан Melоdy Silаng зургийн тайлбарт, “Хөршийн маань хүүхдүүд амьдралын боломж тааруу хэдий ч аавыгаа баярлуулахын тулд төрсөн өдрөөр нь гэнэтийн бэлэг барихаар ингэж бэлдэж байна. Үүнийг хараад сэтгэл үнэхээр их хөдөллөө. Тэд гялгар уутаар шаар хийж, дээр нь аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэсэн бичиг бичиж, өндгөөр бялуу хүртэл хийсэн байсан” хэмээжээ.

Түүний энэхүү нийтлэл цахим сүлжээнд олны анхаарлын төвд орж, 49,000 хүн тэдний зургийг хуваалцаж, 2300 хүн өөрсдийн сэтгэгдлээ бичиж үлдээгээд байгаа юм.

12
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *