Хүйтэн өдөр таныг дулаацуулах Франц маягийн сонгинотой шөлний жор

0

Анхилуун үнэртэй энэ шөл хүйтний улиралд таныг дулаацуулна.

Сонгинотой шөл – франц үндэстний амттай шөл. Сонгинотой шөл гэхээр шөлөн дотор сонгино хөвж байна гэж төсөөлж байна уу? Үнэн хэрэгтээ анхилуун үнэртэй, шим тэжээлтэй, өег, хүйтэн өдөр таныг дулаацуулж эрч хүчээр сэлбэх тийм л шөл шүү дээ.

Шөлний амт нь шөлний өтгөн, сонгиноо шарсан байдлаас шууд хамаарна. Тиймээс энэ шөлийг хийхдээ яарах хэрэггүй. Төгс хувилбар – шөлөө урьдчилан бэлдэх, таваглахдаа халааж, бяслаг, шарсан талхтай өгнө.

Орц

  • Том сонгино – 6 ш
  • Цөцгийн тос – 3-4 х.х
  • Ургамлын тос – 1 х.х
  • Сахар – ½ ц.х
  • Цагаан дарс – 100 мл
  • Гурил – 1 х.х
  • Шөл – 2 л
  • Давс – 1 ц.х
  • Перец – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Үрж жижиглэсэн бяслаг – 2 овоолон
  • Хэдэн зүсэм багет талх

Бэлдэх арга:

Сонгиноо хальслаад хагас цагираг хэлбэрээр хэрчинэ.

Зузаан ёроолтой саваа дунд зэргийн гал дээр тавьж цөцгийн тосоо хийнэ. Цөцгийн тосыг шатаахгүйн тулд бага зэргийн ургамлын тос нэмнэ.

Тос хайлангуут сонгиноо хийнэ. Сайтар хутгаарай.

Сахар нэмнэ: илүүдэл чийгийг авч сонгино шаргал өнгөтэй болно.

Сонгиноо улаан бор өнгөтэй болтол нь шарна, үе үе хутгана.

Сонгино дээрээ дарсаа хийнэ. Сонгино өөрөө чихэрлэг амттай тул хуурай дарс сонгоорой. Хэрвээ согтууруулах төрлийн ундаа хэрэглэхийг хүсэхгүй байгаа бол эсвэл гар дор бэлэн цагаан дарс байхгүй бол алимны уксусаар орлуулж болно: амтыг мөн гайхалтай тэнцвэржүүлнэ.

Гурилаа цацаад сайтар хутгаж 1 минут орчим шарна.

Шөлнийхөө талыг хийнэ. Бидний хувьд ногооны шөл ашигласан, та тахианы, үхрийн махны шөл ч ашиглаж болно. Шөлөө хийгээд сайтар хутгана.

Дараа нь үлдсэн шөлөө хийж буцалгана. Перец, давсаар амтлаад 10 минут буцалгана.

Шөлөө галаас авч шаазан саванд хийгээрэй.

Хайруулын тавганд зүсэм талхаа шарна. Тосгүй шараарай.

Шөлөн дээрээ 1-2 зүсэм талх тавина.

Дээрээс нь үрсэн бяслаг цацаарай.

200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 1-2 минут хийж дээд хэсгийг бага зэрэг шаргалтуулна.

Амтыг бүрэн мэдрэхийн тулд бүгдийг цуг иднэ: шөл, шарсан талх, хайлсан бяслаг.

5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Erdenezul Bazarragchaa

    Erdenezul Bazarragchaa

    2017/10/07 at 18:32

    We are Number one

  2. Erdenezul Bazarragchaa

    Erdenezul Bazarragchaa

    2017/10/07 at 18:33

    could not have to be

  3. Erdenezul Bazarragchaa

    Erdenezul Bazarragchaa

    2017/10/07 at 18:36

    could have been

  4. Erdenezul Bazarragchaa

    Erdenezul Bazarragchaa

    2017/10/07 at 18:36

    that you’re a new to do it would like the

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *