
Хүмүүс шинэ эд бараа авахаасаа илүүтэй хуучин эд бараа худалдаж авах хүсэлтэй байдгийг британийн санал асуулга харуулжээ. Өөрийн гэсэн “түүх”-тэй бараа худалдаж авах нь илүү таашаалтай байдаг гэж санал асуулгад оролцсон хүмүүсийн 80 хувь нь хариулсан байна. Тийм ч учраас “секонд хэнд” эсвэл коммисийн дэлгүүрийн борлуулалт эрс өсөж байгаа болов уу? Энэ төрлийн худалдан авагч чухам ямар олз олоод баярлаад байгааг бид олж мэдэхээр шийдсэн юм. Бараг л хогон дундаас жинхэнэ эрдэнэс болж чадсан хүмүүсийг та бүхэндээ танилцуулж байна. Мөн нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж байгаа бөгөөд бараг гудамжнаас онцгой зүйл олсон нэгний тухай юм.
Дизайнерын бараа бүтээгдэхүүнийг маш хямдхан зарж байгаа эмэгтэйтэй таарлаа. Тэр эмэгтэй хүмүүсийг баярлуулахыг л хүссэн болов уу? Тэр эмэгтэйгээс би Gucci-гийн цүнхийг 55 еврогоор авсан

Гэртээ ирээд шалгатал брэндийн дэлгүүртээ 1500 доллараар зарагдаж байгаа цүнх байжээ
Энэ бөгжийг 75 доллараар хуучин эд зүйлсийн худалдаанаас худалдаж авлаа. Ямар нэгэн дардас байхгүй, ганцхан НОВ л гэсэн бичигтэй. Сапфир болон бриллианттай бөгж болж таарсан шүү

Энэ цамцыг Барселонагийн хэрэглэсэн бараа бүтээгдэхүүний сагсан дундаас 2 доллараар худалдаж авсан юм. Gucci гэдэг бичгийг нь хараад л шууд шунал хөдөлсөн дөө

“Авито”-гоос маш хямдхан, гэхдээ бараг шинээрээ бараа худалдаж авах бүрэн боломжтой. Би италийн гал тогооны тавилгыг шинээр нь шахуу худалдаж авсан, дэлгүүртээ 1000 гаруй долларын үнэтэй байдаг тавилгыг 70 хүрэхгүй доллараар авсан

Манай орон нутгийн комиссийн дэлгүүр Даваа гариг болгон бүх бараагаа 69 центээр зардаг. Өнөөдөр Armani Jeans-ийн харандаа даашинз худалдаж авах аз тохиолоо.

40 гривнагаар жижиг цүнх худалдаж авлаа, жирийн дэлгүүрт ойролцоогоор 250 евро байдаг эд. Анх удаа ийм том аз тохиолоо шүү

10 доллараар зааны ясаар хийсэн хүүхдийн баримал худалдаж авсан

Би эртнээс л ийм буйдантай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэгсэн энэ гоё тавилгыг ердөө 10-хан доллараар авсан гээч. Манай хөршүүд жоохон гайхаад байгаа юм, гурван хүнд дөрвөн буйдан

1893 оны мөнгөн хоолны хэрэгсэл – 20 доллар. Нэг сэрээ дутаж байгаагаас бусдаар ямар ч асуудал байхгүй

Миний хамгийн гоё олз. Valentino-гийн туфлийг 80 доллараар авсан. Гадуур бол 975 долларын үнэтэй

“Бүх бараа 5 доллар” гэдэг дэлгүүрээс бөгж авлаа. Аз болж бөгжний дардас нь арилчихсан байсан тул худалдагч нь сайн мэдээгүй байх, энэ бөгж цэвэр цагаан алт

Өнөөдөр 4 доллараар хуримын цагаан даашинз худалдаж авлаа, энэ даашинзтайгаа хуримаа хийнэ. Би өөрийнхөө хуримын гоёлыг яг л ингэж төсөөлж байсан. Энэ жижигхэн хээнүүд надад ямар их таалагдаж байна гээч, таарч байгаа ч гэж жигтэйхэн

Би өөртөө одоо болтол итгэж чадахгүй байна. Бараг шинээрээ шахуу байгаа DeLonghi Magnifica кофе машиныг 13 доллараар худалдаж авсан. Дэлгүүрүүдэд 900-1200 доллараар зарагддаг юм. Яаж ийм азтай худалдан авалт хийж чадав аа?

Зочны өрөөг төгс чимэх эд хөрөнгийг эхнэр бид хоёр ашгүй нэг юм олсон нь хуучны гэрлийн бүрхүүл. Аймшигтай сэнсэн гэрэлтүүлгээс нэг юм саллаа

Одоо би хамаагүй ганган бөгөөд чанартай хувцасладаг болсон. Дахин масс-маркетаас худалдан авалт хийхээ болиод секонд-хэндээр хэсдэг болсон

Миний өмссөн байгаа энэ хувцас алдартай дизайнерийнх, 21,5 доллараар авсан хувцас
Өнөөдөр эдийн засгийн бурхан тэнгэр намайг ивээх шиг боллоо. 38 ширхэгтэй хоолны хэрэгслийг 20 доллараар авсан

Эдгээр хуучны номуудыг эхнэр бид хоёр 30 доллараар авч чадлаа. Зарим нэг нь үнэхээр эртний хэвлэлүүд байгаа шүү

Хуримаараа өмсөх хувцасгүй гэж санаа зовоод байсан юм, гэхдээ 20 доллараар сайхан костюмтай болж чадсан. Бага зэрэг л заслаа. Пиджакны ханцуйг бага зэрэг тавиад, өмдийг нь багахан богиносгосон

Хайрцгийг байнга шалгаж байгаарай. Жишээ нь, би гэхэд л бомбейн шургуулгатай шүүгээ худалдаж авсан юм, дотроос нь алтан унжуургатай зүүлт оллоо

12 долларын талх баригч. Үүндээ их хайртай байгаа, өглөө болгон гэртээ өөрийнхөө барьсан шинэ талхыг иднэ

Эхнэр дургүйлхэж магадгүй, гэхдээ ийм сайхан амьтын хажуугаар яаж зүгээр өнгөрч чадах юм бэ? 360° эргэнэ гээд бод доо?

Энэ гинжийг 20 доллараар худалдаж авсан юм. Мөнгөний хольцтой гэж хэлсэн ч би энэ үнээр нь худалдаж авах л байсан, гэхдээ надад цэвэр мөнгөн эдлэлийг маш хямдхан зарчихжээ

Бонус: Хуурамч Rolex болон Longines хийсэн цаасан хайрцаг зах дээрээс олсон юм, тэгсэн дотор нь швейцарийн оригинал хувилбар нь байжээ. Тэндээс 20 ширхэг цаг гарсан гээч?

Та хэзээ хамгийн сүүлд хямдарсан бараа бүтээгдэхүүн авсан бэ? Тэр худалдан авалтаас танд ямар сэтгэгдэл үлдэв?








Itgel Altankhuyag
2020/05/18 at 12:11
Baga n yag aaw yum bishu.yasan tom gunjuud we
Ganaa Ganaa
2020/05/18 at 23:54
хүн ч амьдралынхаа турш их хог цуглуулана даа маш их
Б. Хан-Эрдэнэ
2020/05/19 at 01:06
Cursed
Otgontugs Byambaa
2020/05/19 at 07:42
Брендийн эд зүйлс хэрэглэхээр яадаг юм