Үйлчлүүлэгчдэдээ яг л ойр дотнын хүндээ анхаарал тавьж байгаа мэт таатай үйлчилгээ үзүүлж буй 20 жишээ. Манайхан ч бас эндээс санаа авахад илүүдэхгүй шүү!

0

Хүнээс зөвхөн мөнгө салгах бус бас тэдний амьдралыг өчүүхэн ч гэсэн тав тухтай байлгаж өөрийгөө үйлчлүүлэгч гэдгийг мэдрүүлэх үйлчилгээ л бусдын сайшаалыг хүртэнэ. Сандлын ухлаадастай түшлэг байхад өлгөсөн цүнх унахгүй, эсвэл аяга эспрессод дагалдаж ирэх жижигхэн шоколад зэрэг энгийн жижиг зүйлс л биднийг баярлуулах ажээ. Өөрийнхөө үйлчилгээг таатай болгохын тулд өчүүхэн зүйл ч үлдээлгүй нарийн тооцож бодсон хүмүүсээр бахархаж байна. Ингээд таатай үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн зургуудаас танилцуулахаар бэлдлээ.

1. Эрэгтэй ариун цэврийн өрөөний хаалганы дотор талд өмдний цахилгаанаа татах ёстойг сануулсан самбар байрлуулжээ

© zubaba / Reddit

 

2. Филадельфийн номын сангаас бялууны хэвийг түрээсээр авч хэрэглэж болдог

© TravelingAnna / Twitter

 

3. Кафе доторх сандлын түшлэг ийм ухсан хэсэгтэй, өлгөсөн цүнх гулсаж унахгүй амар байдаг

© sarcasdick1 / Reddit

 

4. Энэхүү ресторанд гал тогоонд өрнөж буй бодит зураглалыг том дэлгэцээр шууд харуулдаг

© tablelamb / Reddit

 

5. Энэ бэлэн мөнгөний машин – миний хүссэн дэвсгэртийг гаргаж өгдөг

© BewareOfColbert / Reddit

 

6. Гадаа байрлах ширээн дээр суухаар шийдсэн бол танд нарны тос санал болгоно, харин оройн цагаар бол шумуулаас хамгаалах шүршдэг бодис өгнө

© drakenkorin13 / Reddit

 

7. Жижиг аяга эспрессо захиалсан юм, гэтэл ийм жижиг шоколад дагалдаж ирдэг юм байна

© Hiskender / Reddit

 

8. Энэхүү 10 долларын купоныг машинаа баарны гадаа үлдээсэн жолооч нарт өгдөг

© Hats_4_cats ​/ Reddit

“Чи мундаг байлаа. Чи машинаа уналгүй энд үлдээлээ, аюулгүй байдлаа хангаж ухаантай алхам хийлээ. “Чи бол баарны од”. Таны үйлдэл, хандлага бидэнд таалагдлаа. Дараа ирэхдээ энэхүү 10 долларын купоныг ашиглаж болно шүү”.

 

9. Энэ кафены амны цаас нь хоёр талтай, танд тусламж хэрэгтэй байгаа эсэхийг зөөгчийг дуудалгүй хэлж өгнө

© sparrowhawk64 / Reddit

Цэнхэр өнгөтэй тал: “Одоогоор сэтгэл хангалуун байгаа бол энэ талаар нь харуулж тавиарай”

Улаан өнгөтэй тал: “Зөөгчийн тусламж хэрэгтэй бол энэ өнгөөр нь харуулж тавиарай”

 

10. Японы галт тэрэгний ариун цэврийн өрөөнд хүүхдийн тусгай суудал суурилуулсан байдаг, эцэг эх нь ариун цэврийн өрөөг тайван ашиглах боломжийг олгожээ

© really_really_good / Reddit

 

 

11. Манай зочид буудлын өрөөнд байгаа сэрүүлэгтэй цаг гурван талдаа дэлгэцтэй. Орон дээрээ хэвтэж байхад цаг хэд болж байгааг шууд л харчихна

© thinksInDownvotes / Reddit

 

12. Парисийн нэгэн ресторанд ундааг жижигхэн галт тэргээр зөөдөг

 

13. Рестораны ариун цэврийн өрөөнд хоёр төрлийн саван тавьжээ. Үнэргүйг хоол идэхээс өмнө гараа угаахдаа хэрэглэнэ, үнэртэйг нь харин хоолоо идэж дууссаны дараа хэрэглэнэ

© shitiseeincollege / Reddit

Үнэргүйг хоолны өмнө. Үнэртэйг хоолны дараа

 

14. Итали ресторанд захиалж байгаа пицца яг ямар гарч ирэхийг зургаар харуулжээ

© polynilium / Reddit

 

15. Өглөөний хоолны цаасан хайрцгаар “бодит байдлыг харах шил” хийж болно, нэг бодлын их сонирхолтой тоглоомтой боллоо. Эргэн тойрноо өөрөөр харахад тусалж байна

© amybris / Reddit

 

16. Шведийн гэрлэн дохионы хажууд дугуйчдад зориулсан ийм түшлэг байдаг. Гэрлэн дохиогоо хүлээж байх зуур хөлөө амраах боломжтой

© medmik / Reddit

 

17. Берлиний музей өөрийн үзвэрүүдээ хараагүй хүмүүст зориулж гараар мэдрэх боломжтой байдлаар хийжээ

© ppmtn / Reddit

 

18. Ариун цэврийн өрөөний бүхээг хүнтэй болвол ногооноос улаан гэрэл рүү хувирч өөрчлөгдөнө

© CliffbytheSea / Reddit

 

19. Уг гэрлэн дохионы заалт нь жолоочийг хэр удаан хүлээх хэрэгтэйг харуулна

© LucasBoevink03 / Reddit

 

20. Хүүхдүүд нь биеэ зөв авч явсан эцэг эхчүүдэд ресторан хөнгөлөлт үзүүлдэг

© gabymaybe / Reddit

“Хүүхдүүд нь сайн хүмүүжилтэй байсан гэж”

 

Бонус

© Quinn Nelson / Twitter

Joe гэх залуу Tesla машины авто жолоодлогын горимд шилжүүлэх дуу хүүхэд сэрээгээд арай чанга байна гэж Илон Маск руу бичжээ. Tesla-гийн зохион бүтээгчид залуугийн хүсэлтийг хүлээн авч энэ тал даар ажиллаж түүнд зориулсан тохиргоо хийж өгчээ. Одоо дууг чангалах, сулруулах боломжтой болсон уг горимыг “Joe Mode” гэж нэрлэжээ.

Үйлчлүүлэгчээ бодож тав тухаар хангасан газраар та үйлчлүүлж үзсэн үү?

20
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *