Apple өндөр нягтаршил бүхий 8K дэлгэцтэй iMac худалдаанд гаргана

0

Технологийн тэргүүлэгч Apple компанийг энэ оны сүүлээр iMac 8K бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах гэж байгаа хэмээн LG мэдэгджээ. Компаний вэбсайтад хийгдсэн хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар Аpple компани 2015 онд илүү өндөр нягтаршилтай дэлгэц авах гэнэ. Өндөр нягтаршлын дараагийн үе 8K дэлгэц гэсэн үгийг анх технологийн AppleInsider сайт дурдаж байсан билээ.

Apple өндөр нягтаршил бүхий 8K дэлгэцтэй iMac худалдаанд гаргана 1

LG-гийн хэвлэлийн мэдэгдэл 4K дэлгэцнээс 4 дахин илүү нарийвчлалтай, пикселийн тооны хувьд 4 дахин илүү 7,680 x 4,320 нарийвчлалтай 8K-гийн ирээдүйд төвлөрсөн байжээ. Мөн энэхүү мэдэгдлийн үеэр “Apple энэ оны сүүлээр супер өндөр нягтаршилтай дэлгэцийг гаргах болно хэмээн мэдэгдсэн.” гэсэн байна. Гайхмаар нь Apple-ын зүгээс ийм мэдэгдэл хараахан хийгээгүй байгаагаас гадна 10-р сард 5K дэлгэцтэй 27 инчийн iMac-аа гаргасан тус компаний хувьд дэлгэцийн шинэчлэлт сайжруулалт хараахан хийгдэх болоогүй байгаа юм шиг санагдаж байгаа юм.

Apple өндөр нягтаршил бүхий 8K дэлгэцтэй iMac худалдаанд гаргана 3

Хэдийгээр мэдэгдэл алдаа байсан ч Apple тус компаний өндөр нягтаршилтай 8K дэлгэцтэй iMac-ынхаа дараагийн үе дээр LG-тэй хамтарч ажиллаж байгаа хэмээн таамаглахад хялбар байгаа юм.

Apple өндөр нягтаршил бүхий 8K дэлгэцтэй iMac худалдаанд гаргана 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *