Дараах сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь сонго: Танд яг одоо юу хийх хэрэгтэй болохыг хэлж өгнө

4

Хорвоод мэндэлсэн цагаас хойш сахиусан тэнгэрүүд биднийг дагаж явдаг бөгөөд тэд хүнийг харж хандах болон дэмжих, удирдан залах, чиглүүлэх, цаашлаад бүр амьдралыг нь хамгаалах үүрэгтэй байдаг байна.

Танд урьд өмнө нь хэн нэгэн аюулаас болгоомжлохыг сануулж байгаа юм шиг санагдаж байсан уу?

Сахиусан тэнгэрүүд бидэнд зөвлөгөө өгч, итгэмээргүй боломж бололцоог олж харахад тусалж, амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдоход дэмждэг.

Хэдийгээр тэдний дуу хоолойг сонсох боломжгүй ч өнөөдрийг хүртэлх амьдралд сахиусан тэнгэрүүдийн оруулсан хувь нэмэр багагүй бий. Энэхүү энгийн, зөн совин шаардсан сонжоо танд сахиусан тэнгэр яг энэ цаг мөчид юу гэж хэлэхийг хүсэж байгааг дамжуулах болно.

Та өөрийнхөө зөн совингоор нэг сахиусан тэнгэрийг сонгож, харгалзах хариултыг уншаарай.

1 дугаартай сахиусан тэнгэр

Хэрэв та хамгийн эхний сахиусан тэнгэрийг сонгосон бол эдгээр жилүүдэд та олон асуудал болон өөрчлөлттэй нүүр тулгарчээ.

Одоо таны алжаал ядаргаагаа тайлах, эрч хүчээ сэлбэх, хүч чадлаа нөхөх цаг ирсэн гэж хэлэхэд буруудахгүй байх.

Өөрийнхөө чадваруудад анхаар, магадгүй та энэ цаг хугацааг ашиглаад өөртөө анхаарах, өөртэйгөө тулж ажиллахад гэмгүй. Сөрөг бодлууд болон хүмүүсээс зайгаа барьж оюун санаагаа цэгцлэх хэрэгтэй гэж сахиусан тэнгэр танд зөвлөж байна.

 

2 дугаартай сахиусан тэнгэр

Хэрэв та хоёр дахь сахиусан тэнгэрийг сонгосон бол тэр танд амьдралаасаа хайр дурлалын харилцаанд хамгийн их анхаарах хэрэгтэй болохыг сануулж байна.

Хэрэв та хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаатай байгаа бол яг одоо ямар нэгэн өөрчлөлт, тэр тусмаа ахиц дэвшил гаргахад хамгийн тохиромжтой.

Хэрэв та хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаагүй эсвэл таны энэ харилцаа хөрж, аз жаргалгүй байгаа бол цэг тавьж, шинэ харилцаа эхлүүлэх хэрэгтэйг анхаараарай.

Энэ бүхэн таныг хойш нэг алхам ухрахад хүргэх бөгөөд ингэснээр та ямар хүнтэй учрахыг хүсэж байгаагаа олж мэдэх болно.

Мөн ямар ч нөхцөлд өөрийгөө хамгийн эхэнд хайрлах ёстой гэдгээ бүү мартаарай.

Хэрэв таны шинэхэн учрал үзэл бодлыг чинь хүндэтгэж, та хоёр ойлголцож байвал, өөрийнхөө үг болон үйлдэлд анхаар.

Таны шинээр эхлүүлсэн харилцаа дахин залхмаар санагдаж, бүтэлгүйтэхэд хүрвэл энэ удаа бууж өгөх хэрэггүй. Учир нь та хайрын галыг дахин бадамлуулж чадна. Ингэхийн тулд санаачлагатай, бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй байгаарай.

Хамтдаа шинэ амьдралыг эхлүүл (урьд өмнө явж байгаагүй газруудаар алхах, үйлчлүүлж байгаагүй зоогийн газар хоол идэх гэх мэт).

Хэрэв та ганцаардмал нэгэн эсвэл учирсан учралууд чинь бүтэлтэй болж өгөхгүй байгаа бол дахин яарч, хэн нэгэнтэй хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Учир нь хаа нэгтээ тантай учрах ёстой хэн нэгэн таныг хүлээж байгааг санаарай. Болж бүтэхгүй байгаа харилцааг эртхэн дуусгавар болгож, өөрийгөө аль болох амар тайван байлгаарай. Гадуур гарч зугаал, шинэ найзуудтай бол хөгжилд, амьдралаас кайфыг мэдэр.

Эцэст нь та хүсэн хүлээж байсан хүнтэйгээ учрах болно.

 

3 дугаартай сахиусан тэнгэр

Сахиусан тэнгэр танд амрах хэрэгтэйг сануулахыг хүсэж байна.

Завсарлага авч, урт хугацааны туршид өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй болохоо ухамсарлан, зөвхөн бусдын төлөө амьдарч ирснээ эргэн нэг харах хэрэгтэйг санаарай.

Та сөрөг бодлуудаа авч хаяж, аль болох тайван, амар амгалан байх гэж хичээгээрэй.

Ингэхийн тулд танд бясалгал хийх, байгальд алхах, уул устай ойр газар амрах тус болно.

Мөн биеийн хүчний дасгал хөдөлгөөн болон хөнгөн хоол хүнс идэх нь үр дүнгээ өгнө гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

 

4 дугаартай сахиусан тэнгэр

Бусдын тусламжийг авахаас бүү цааргал, хайртай хүмүүстэйгээ илэн далангүй байхаас эмээх хэрэггүй.

Найзууд болон гэр бүлийнхэн чинь таны хүч чадал, урам зоригоо нөхөж авахад туслах гол эх үүсвэрүүд гэдгийг мартаж болохгүй.

Таны сахиусан тэнгэр мэдээж хэрэг танд дээрх хүмүүсийн адил тусална.

Гэхдээ өөрийнхөө хүч чадлыг хэрэггүй зүйлд бүү зарцуулаарай.

Танд хүч чадал, урам зориг, хайр халамж болон итгэл үнэмшил бүгд байгаа учраас хүнд хэцүү зүйл тохиолдоход бууж өгөлгүй, давж гараарай.

74
БахархмаарБахархмаар
20
ГоёГоё
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Dorjpurev Enkhmend

    Dorjpurev Enkhmend

    2019/05/01 at 12:43

    2?

  2. Oyunkhuu Dovchin

    Oyunkhuu Dovchin

    2019/05/01 at 13:39

    Хороолол байна уу хүүхдийн сургалтын төлбөр ямар үнэтэй бэ нэг айлын 3 хүүхэд явахад хямдрал байна уу

  3. 2

  4. Ankhtsetseg Ankhaa

    Ankhtsetseg Ankhaa

    2019/05/01 at 20:23

    2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *