Япон арга: хуруу болгон бие махбодийн тодорхой эрxтэнтэй холбоотой байдаг. Хурууны цэгүүд дээр дарснаар 5-хан минутын дотор үр дүнгээ өгнө

5

Та заавал туршиж үзэх хэрэгтэй, үр дүнг нь мэдрээд та бишрэх болно.

Япончууд эмчилгээний уламжлалт аргыг өргөн дэлгэр ашигладаг, тэд гарын хуруу бүр бие махбодийн хоёр ч эрхтэнтэй холбоотой байдаг гэдэгт итгэдэг. Энэ арга нь үнэхээр 5-хан минутад үр дүнгээ өгнө.

Jin shin Jitsu – японы уламжлалт эмчилгээ бөгөөд хурууны тодорхой цэгт нөлөөлж сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлыг хангахад оршино.

Үнэндээ уг цэгүүд дээр дарахад тодорхой эрxтний үйл ажиллагаанд нөлөөлдөг байна, та хуруугаа 3-5 минут дараарай. Энэ хугацаанд та гүнзгий амьсгал авна, хуруунд нөгөө гарынхаа хуруугаар иллэг хийх юм. Иллэгийг 3 орчим минутын хугацаатай хийнэ.

Хуруу болон түүнтэй холбоотой эд эрxтний тайлбар схемийг оруулав.

Эрхий хуруу:

Холбоотой эд эрxтэн: гэдэс болон дэлүү

Сэтгэл хөдлөл: депресс болон сэтгэл тавгүйтэл

Үндсэн шинж тэмдэг: арьсны асуудал, сэтгэл түгших, толгой, гэдэс өвдөх

 

Долоовор хуруу:

Холбоотой эд эрхтэн: бөөр, давсаг

Сэтгэл хөдлөл: айдас, уймрах, гайхшралд орох

Үндсэн шинж тэмдэг: шүдний өвчин, булчингаар өвдөх, нурууны өвчин, хоол боловсруулах эрхтний асуудлууд

 

Дунд хуруу:

Холбоотой эд эрхтэн: элэг, түрүү булчирхай

Сэтгэл хөдлөл: гуних, тодорхой бус мэдрэмж, сэтгэл тавгүйрхэх

Үндсэн шинж тэмдэг: толгой өвдөх, ядрах, цусан хангамжийн асуудлууд, сарын тэмдгийн үеийн өвчин

 

Ядам хуруу:

Холбоотой эд эрхтэн: уушги болон бүдүүн гэдэс

Сэтгэл хөдлөл: уйтгар гуниг, айдас, сөрөг бодол

Үндсэн шинж тэмдэг: хоол боловсруулах асуудлууд, амьсгалын багтраа өвчин, амьсгалын замын асуудлууд, арьсны өвчлөлүүд

 

Чигчий хуруу:

Холбоотой эд эрхтэн: зүрх болон нарийн гэдэс

Сэтгэл хөдлөл: сэтгэл тавгүйрхэх, уур уцаар, өөртөө итгэл алдрах

Үндсэн шинж тэмдэг:  ясны асуудлууд, зүрхний өвчлөл, хоолой өвдөх

Дараачийн удаа эдгээр шинж тэмдгүүд илэрвэл 5 минут тухайн эрхтэн хариуцсан хуруунд иллэг хийгээрэй. Үр дүн нь богино хугацаанд мэдрэгдэнэ.

12
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *