Эрдэмтэд хөгшрөлтийг зогсоох аргыг олсон бололтой. Одоо мөнхийн залуу насны эмийг хүлээх л үлдлээ…

2

Хүн төрөлхтөн хэдэн зуун жилийн турш мөнхийн залуу насны хандыг олох гэж оролдож байна. Бидний зуунд нэг зүйлийг ашгүй тодорхойлж чадсан буюу хөгшрөлт генээс шалтгаална, бидний хийж чадах зүйл гэвэл – энэхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх л үлдлээ. Гэхдээ австралийн эрдэмтэн, судлаач Дэвид Синклер хөгшрөлт гэдэг бол өвчин бөгөөд үүнийг ялан дийлж болно гэж үзэж байна.

Шинжлэх ухааны салбарт чухам юу болж байгаа болон шинэ судалгааны үр дүнг хүн болгон сонирхдог. Жишээ нь, хөгшрөлтийг удаашруулах тал дээр хийсэн судалгаа хүмүүсийг илүү аз жаргалтай, эрүүл байлгаж чадах уу?

Тэр ер нь хөгширдөг юм уу?

Австралийн хүндэт эрдэмтэн Дэвид Синклер тун удахгүй 50 нас хүрнэ. Тэр ганц ч буурал үсгүй, түүний ажлын ачаалал их, тэр болгон спортоор хичээллээд байдаггүй. Генетикийн олон удаагийн судалгааны үр дүнгээс харахад түүний биологийн нас дөнгөж л 31 настай гэж гардаг.

 

Насны эсрэг молекулууд – үлгэр үү эсвэл бодит байдал уу?

© depositphotos.com

Түүний хөдөлмөр насны эсрэг үйлчилгээтэй молекулыг олж тогтооход зорьсон. Түүний батлан хэлж байгаагаар бол хүний насыг 10-аар нэмж илүү эрүүл амьдралыг бүрдүүлж өгөхөд чиглэжээ. Түүний хэлснээр, уушгины хорт хавдартай ээж нь 20 насаар амьдралаа уртасгаж чадсан байна.  Эрдэмтэн ээждээ молекул уулгаж байжээ. Мөн түүний аав 79 настай бөгөөд олон жилийн турш хүүгийнхээ өгсөн молекулыг хэрэглэж байгаа хүн. Эрдэмтний гэргий, хамт ажилладаг хүмүүс, тэр ч бүү хэл нохой нь ч гэсэн “шидтэй” молекулыг уудаг, үр дүн нь маш эерэг гэж тэд дуу нэгтэйгээр дүгнэж байна.

 

Хөгшрөлт – эмчилгээнд сөхрөх үйл явц

© pexels.com

Синклерийн батлан хэлж байгаагаар бол хөгшрөлт – эмчилж болох өвчин юм гэжээ. Засгийн газар хөгшрөлтийг өвчин гэж хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаагаас гадна уг өвчнийг анагаах эмийг огт тоохгүй байна. Хөгшрөлт гэдэг зүйл эмчилгээнд хүчин мөхөсдөх өвчин гэдгийг батлах анхны улс нь Австрали байгаасай гэж судлаач ихэд хүсдэг. Гэхдээ одоогоор түүний хүсэл биелээгүй л байна. Эмийн болон химийн үйлдвэрүүд энэ өвчнийг анагаах эмийг үйлдвэрлэж эхлээгүй. Тэд зөвхөн хөгшрөлтийн өвчлөл болон тодорхой нэг эд эрхтний эрүүл мэндийг дэмжих эм л үйлдвэрлэж чадаж байгаа юм.

 

Генийг дахин програмчлах

Хөгшрөлт бидний ДНК-д аль хэдийн “програмчлагдсан” гэдэг баримтыг бид хүлээн зөвшөөрөөд удаж байгаа. Харин Синклер үүнд огт итгэдэггүй. Түүний бодлоор бол эпигеном молекул нь хүнийг хөгшрөлтөд хүргэж байгаа генд онцгой химийн дохио явуулдаг ажээ. Олон жилийн судалгааны үр дүнгээ нэгтгэн дараах дүгнэлтийг хийсэн байна: бид эпигеном-ийн генд тушаал өгч хөгшрөлтийг удаашруулах боломжтой гэв.

 

Биологийн хөгшрөлт – энэ бол залуу насны нууц

© depositphotos.com © depositphotos.com

Насны өөрчлөлтөөс шалтгаалан бидний эд эс мөн өөрчлөгддөг, үүнээс шалтгаалж бид хөгширч эхэлдэг юм. Хэрвээ бид «сиртуин» гэх тусгай бүлгийн уургийг идэвхжүүлж чадвал хөгшрөх үйл явцыг идэвхжүүлж байгаа зарим нэг генийг “унтрааж” чадна. Энэ нь биологийн стресст хүргэж бие махбодийн эрч хүчийг өөрийгөө нөхөн сэргээхэд хүргэдэг байна.

 

Биологийн стрессийг хэрхэн өдөөх вэ?

© pexels.com © pexels.com

Хөхтөн амьтны аймгаас сиртуин олж илрүүлнэ гэж урьд өмнө хэн ч төсөөлж байсангүй. Төд удалгүй уг бодисын тухай судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн. Жишээ нь гэхэд л хүн бага калори хэрэглэж, өдөр тутмын биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлбэл сиртуины ялгаруулалт идэвхиждэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Цаашлаад эрдэмтдийн судалгаа сиртуиныг хэрхэн идэвхжүүлэх, сэтгэл зүйн хувьд дарамт өгөхгүйгээр стрессийн үр нөлөөг хэрхэн сайжруулж болохыг тогтооход оршив. Дараагийн нэг томоохон нээлт бол ресвератрол молекул байлаа – усан үзмийн хальсанд болон улаан дарсанд бага хэмжээгээр агуулагддаг бодис юм. Ресвератрол нь их хэмжээний сиртуиныг ялгаруулдаг болохыг Синклерийн лабораторийн хулгана дээр хийсэн туршилтаар тогтоогджээ.

 

Үндсэн молекул

© depositphotos.com

Судлаач үүгээр зогссонгүй судалгаагаа цааш үргэлжлүүлжээ. Түүний шинжлэх ухааны дараагийн судалгаа нь никотинамидадениндинуклеотида (НАД+)-ын исэлдэх үйл явц байв. Дэвид Синклер эдгээр молекулыг залуу насны эх сурвалж гэж дүгнэсэн. НАД+ бие махбодийн бүхий л чухал үйл явцад оролцдог, харамсалтай нь насны өөрчлөлтөд хэмжээ нь багасдаг байна. НАД+ -ын түвшинг тэнцвэржүүлснээр дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж чадна гэж судлаач үзэж байна: элэг, зүрх, бөөр, булчингууд, тархи болон нөхөн үржихүйн эрхтнүүд, мэдрэлийн систем зэрэг.

 

Амжилттай туршилтууд

© depositphotos.com

Хулганууд дээр хийсэн туршилтуудаас харахад, НАД+ -ыг идэвхжүүлснээр хөгшин хулганы хөдөлгөөнийг залуу хулганых шиг идэвхтэй болгож чаджээ. Үүнээс гадна залуу хулганы НАД+ -ыг идэвхжүүлэхэд тэд илүү хүчтэй болж байсан байна.

 

Хийх ажил маш их байна

Туршилтын үндсэн зорилго – хөгширч байгаа насыг уртасгаж эрүүл амьдралыг тэтгэх. Уг молекул үнэхээр үр дүнтэй гэдгийг Австралийн олон хүн батална. Эрдэмтэд бодит үр дүн өгөх өөрсдийн судалгаагаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Чухам Дэвид Синклер дэлхийг өөрчлөх тэр л эрдэмтэн болох ч юм билүү, хэн мэдэх вэ?

Та судалгааны тухай юу гэж бодож байна? Та Дэвид Синклерийн үзэл бодлыг дэмжиж байна уу? Амьдралыг уртасгах нь зөв гэж та боддог уу? Таны үзэл бодол бидэнд маш сонирхолтой байна.

31
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *