
Манай гараг залуу байх үед аварга том биетнүүд амьдарч байсан гэдгийг бид сайн мэднэ. Энэ удаад динозавр, арслан зааныг хэлсэнгүй. Хэдэн сая жилийн өмнө бидний сайн мэдэх амьтад энэ гариг дээр амьдарч л байсан: баавгай, хирс, тэмээн хяруул, тэр ч бүү хэл бар, арслан ч бас. Гэхдээ тэдний биеийн хэмжээ өнөөдрийн хамаатнуудаасаа хавьгүй аварга том байжээ.
Зураач Роман Учител, түүний Prehistoric Fauna сайтын тусламжтайгаар бид одоогийн болон өнгөрсөн олон зуун жилийн тэртээ устaж үгүй болсон амьтдын хэмжээг харьцуулж харах боломжтой боллоо.
1. Цагаан акул ба устaж үгүй болсон Мегалодон

Мегалодон ойролцоогоор 3 сая жилийн тэртээ уcтжээ.
2. Суматрын хирс болон устaж үгүй болсон үсэрхэг хирс

Үсэрхэг хирс нь ойролцоогоор 8-14 мянган жилийн тэртээ уcтжээ.
3. Африкийн тэмээн хяруул болон устaж үгүй болсон заан шувуу

Заан шувуу нь 400 жилийн тэртээ устaж үгүй болсон юм.
4. Зэрлэг гахай болон устaж үгүй болсон Деодон

Деодон 18-25 сая жилийн тэртээ устaж үгүй болжээ.
5. Том шар кенгуру болон прокоптодон

Прокоптодоны өндөр бараг 3 метр хүрч байсан бөгөөд 40 мянган жилийн тэртээ устaж үгүй болжээ.
6. Туулай болон устaж үгүй болсон аварга том менорскийн туулай

Аварга том менорскийн туулай буюу нуралагус нь 5-7 сая жилийн өмнө устaж үгүй болжээ.
7. Сибирийн бар болон устaж үгүй болсон нгандонгийн бар

Нгандонгийн бар сүүлээ оруулаад уртаараа 4 метр. Дэлхий дээрх хамгийн урт түүхэнд бүртгэгдэж байгаагүй бар юм.
8. Өмнөд Америкийн шар ирвэс болон устaж үгүй болсон плейстоценийн шар ирвэс

Плейстоценийн шар ирвэсийн биеийн хэмжээ нь одоо амьдарч байгаа шар ирвэсийнхээс 15-20 хувь том байжээ (өөрөөр хэлбэл африкийн арслангуудтай адилхан гэсэн үг юм).
9. Хирс болон устaж үгүй болсон аварга том хирс (Hippopotamus major)

Аварга том хирс зөвхөн том биетэй байгаад зогссонгүй мөн өнөөдрийн хирсийг бодвол үсэрхэг байжээ.
10. Орчин цагийн арслан болон устaж үгүй болсон америкийн арслан

Америкийн арслангийн хэмжээ нь өнөөдрийн төрлүүдийг бодвол 25 хувиар том. Нгандонгийн барын хамт дэлхий дээрх хамгийн том гурван муурт багтдаг. Энэ хоёроос гадна smilodon populator сэлмэн шүдэт муур ажээ.
11. Аляскийн хандгай болон устaж үгүй болсон өргөн духт хандгай

Өргөн духт хандгай буюу Cervalces latifrons дэлхий дээрх хамгийн том хандгай гэж тооцогддог.
12. Суматраны орангутан болон устaж үгүй болсон гигантопитек

Гигантопитек 100-300 мянган жилийн тэртээ устaж үгүй болжээ. Түүний өндөр 3-4 метр хүрч байсан гэдэг.
13. Арфикийн заан болон устaж үгүй болсон шулуун соёот ойн заан

Шулуун соёот ойн заан буюу Palaeoloxodon antiquus нь ойролцоогоор 30 мянган жилийн тэртээ устaж үгүй болжээ.
14. Тахь болон устaж үгүй болсон аварга том морь (Equus giganteus)

Equus giganteus ойролцоогоор 12 мянган жилийн тэртээ устaж үгүй болсон байна.
15. Хоёр сарвуут залхуу баавгай болон устaж үгүй болсон аварга том залхуу баавгай

Ойролцоогоор 4 мянган жилийн өмнө устaж үгүй болсон. Гурван сарвуут залхуу баавгайн өндөр 70 сантиметр хүрдэг бол аварга том залхуу баавгайн биеийн өндөр 6 метр хүрдэг байжээ.
Аль амьтан нь таны төсөөллөөс илүү өөр байсан бэ?







