
“Сайн уу! Намайг Ася гэдэг. Би бол Прагийн Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан. Би энэ мэдээг нийтлэхийг удаан хугацааны туршид хүсэж явсан. Гэвч харамсалтай нь энэ төлөвлөгөөгөө бодит зүйл болгон хэрэгжүүлэхээсээ өмнө маш их хугацааг өөр зүйлд зарцуулж өнгөрүүлсэн юм. Харин одоо энэ бүхэн бэлэн боллоо.” Ийнхүү өөрийгөө танилцуулсан Прагийн нэгэн оюутан бүсгүйн нэг өдрийн амьдралыг та бүхэнд сонирхуулахаар орууллаа. Сайтын маань хэрэглэгч, олон оюутан залуус энэ нийтлэлийг сонирхон уншихын зэрэгцээ өөрийнхөө нэг өдрийн амьдралтай харьцуулан шинжих бизээ.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Students Day Prague/asya007-5.jpg)
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/Students Day Prague/asya007-6.jpg)
Гэхдээ би танд өөрийнхөө царайг харуулах нэг толь оллоо.
Би өглөө бүр зөгийн бал, нимбэгний шүүстэй аяга халуун ус уудаг юм.
Одоо би мэйлээ шалгаж, нэтээр хальт зугаалж байна.
Бас сургуулийнхаа сайтанд нийтлэгдсэн шинэ хуваарийг ч харна. Бид хичээлийнхээ 80 хувийг өөрсдөө чөлөөтэй сонгох эрхтэй. Өнөөдөр би ангидаа 11 цагт очсон байх ёстой.
Би унаагаа сонгочихлоо.
Би нүүрээ будах гэж толины өмнө нилээд их цагийг зарцуулдаг.
Би өнөөдөр юу зүүхээ сонгож байна.
Би эхний трамвайнаас хоцорчихлоо. Тиймээс хоёр дахь трамвайгаа хүлээх зуураа жаахан цай уулаа.
Үнэндээ би өглөөнийхөө цайны зоогийг өчигдөр бэлтгэсэн л дээ. Гэхдээ одоо ч амттай байна.
Би аль гутлыг нь өмсөхөө шийдэж байна.
Би хүрэм малгайгаа өмсөж, ороолтоо зүүчихлээ.
Би бараг л хоцорчихлоо. Тиймээс дахин трамвай хүлээх аргагүй боллоо.
Би автобусанд сууж, метроны буудал руу очлоо.
Би лекцээ уншиж байна.
Би бараг 20 минутаар хоцорчихлоо.
Бараг ирчихлээ.
Хоцорсон ч гэсэн би дажгүй байрлал олж чадсан шүү. Та харж байгаа биз дээ, бусад оюутнууд сандал дээр сууцгааж байна. Би оршлын хэсгээс хоцорсон тул суугаад хэрэгтэй, шаардлагатай гэсэн бүхнийг бичих л үлдсэн юм.
Дараа нь завсарлага авч, би найзуудтайгаа уулзахаар гадагшаа гарлаа.
Би жендерийн асуудлын талаарх дараагийн лекцийг маш их сонирхсон. Би үүнийг миний ирээдүйн мэргэжил байх болно гэж бодож байна.
Одоо би хоолны өрөө рүү явна. Ханан дээр боловсролын шинэчлэлийн эсрэг эсэргүүцлийн үгс бичигдсэн байна. Засгийн газар төлбөр дээр суурилсан боловсролын тогтолцоог танилцуулсныг Их сургуулийн бүх оюутнууд эсэргүүцсэн юм. Зурган дээрх хөгшин эр ч бас оюутан. Олон тэтгэврийн хүмүүс бидэнтэй хамт энд лекц сонсдогийг би үнэхээр гайхалтай сайн зүйл гэж боддог.
Бид оюутнуудад зориулсан тусгай, хямдралтай үнээр хоол авч иддэг.
Би энд ном авч чадна гэдгээ санах хэрэгтэй.
Философийн лекц
Би аяга кофе ууж, найзууд маань юм идэж байна.
Дахиад нэг лекц. Дараа нь би номын сан руу явах хэрэгтэй.
Алхахад тун таатай учир би энэ газарт дуртай.
Орчин үеийн урлагийн музейн өмнө байрласан баримал
Би олон гайхалтай номнуудтай энэ номын санд ирэх дуртай.
Би энэ номын сан Даваа гаригт амардагийг мартчихжээ. Гэхдээ зүгээр дээ, би маргааш ирэх болно.
Би дахиад л трамвайнаас хоцорчихлоо.
Би супермаркетаас минерал ус авахаар явж байна.
Энд кассчин байдаггүй, бид авсан зүйлийнхээ үнийг өөрсдөө төлдөг.
Би ус, шоколад худалдаж авсан.
Миний банкны карт хоосорчихлоо.
Би энд гэртээ байгаа юм шиг л байдаг. Энд хэн ч чамайг хичээлдээ суусан эсэхийг шалгахгүй. Та гэртээ байсан ч болно. Гэхдээ би өөртөө хичээлээ таслахгүй гэж амласан.
Лекц уйтгартай байлаа. Бас цөөхөн хүмүүс сонсож байна.
Би компьютерынхоо тусламжтайгаар энэ лекцийг дуустал энд байж чадлаа.
Би метроноос илүү автобусаар явах дуртай.
Миний трамвай
Би биеийн тамирын заал явахаар төлөвлөж байна.
Би оройн хоолондоо спагетти идэж, цай уулаа.
Бас эцэг эхтэйгээ ярилаа.
Найзууд маань гэртээ ирлээ.
Би унтахаар бэлтгэж байна.
Сайхан амраарай!








SmS_WoRM
2012/04/27 at 21:29
гүй яхав байдал л юм байна
Зочин
2012/04/27 at 21:29
дажгүй л нэг өдөр байна :d
happy13
2012/04/27 at 21:38
bas gaigu ee.dajgui 1 odor bn shde
mo-ankhaa
2012/04/27 at 21:49
яасан сонирхолгүй амьдардагийн бэ
Зочин
2012/04/27 at 22:29
yasanch butelguin hehe jirinl neg oyutani amdral shude enchin
Зочин
2012/04/27 at 22:55
chehd bga oros oyutan yum bishuu
SuPPeR
2012/04/28 at 00:22
goel yum bn aa
Зочин
2012/04/28 at 00:34
bi aztai ene gazar baisan bol bi uidaad uhtsen :-)
Зочин
2012/04/28 at 00:51
odoo 9 bolj bna bi untaj ban odoo 12 bolj ban hichelee taslaad untahaar bolov odoo 3 bolj bna bosoh gej bna odoo 4 bolj na yum idcheed interneet orov odoo oroinii 9 olj bna yumaa ideh gej ban odo 12 bolj ban buzaad untah gej ban
Зочин
2012/04/28 at 10:07
huurhun yum bna haha
Зочин
2012/04/29 at 14:49
ene yagd iim sonin ongotoi yum bol cam n
Зочин
2012/04/29 at 22:03
delgvvr ni uneheer sonirhol tatlaa. manai mongolchuud udahgui bie biendee ingej itgedeg tsag ireh bolnoo. :d
Зочин
2012/05/02 at 00:37
heheh hamgiin suuliimh goe helsen!goe boljee bs l sn setgesen bn. delguur n ih taalagddlaa
:5
Зочин
2012/05/03 at 03:17
praty hiij, delguur hesej, arhi uusnaar amidral sonirholtoi bolohgui shuudee
Зочин
2012/05/15 at 00:02
ene yagd iim sonin ongotoi yum bol cam n? dude ene chin instagram shuudee ho smart phonetei hen ch ashiglaj bolno app tataal boloo photo shop deer ungu uguh gj suuh shaardlaggui europe.d oyutan bsanaa sanachlaa saihan bdg bjee ene oyutan shig