Гэрийн нөхцөлд хийх боломжтой нүүр болон хүзүүний арьсыг залуужуулах коллагентай маск

2

Коллагентай маск нь арьсыг залуужуулаад зогсохгүй мөн эрүүл өнгө төрхийг бэлэглэнэ.

Желатинтай уг маскыг хэдхэн удаа тавихад л таны арьс мэдэгдэхүйц уян хатан болж жижиг үрчлээнүүд арилна.

 

Желатин гэж юу вэ?

Өнгөгүй, ямар нэгэн үнэргүй нунтаг бөгөөд мал амьтан, загасны яс, шөрмөс, холбоосоос гаргаж авсан эд.

Желатиныг бид өөрсдийн амьдралын бүхий л салбарт өргөн хэрэглэж байна.

Үүнийг дараах салбаруудад юугаар ч орлуулшгүй:

  • Гэрэл зургийн материалуудад (гэрэл зургийн желатин)
  • Хүнсний бүтээгдэхүүн (хүнсний желатин)
  • Эмийн үйлдвэр, микро биологид
  • Будаг болон типограф
  • Пейнтбол бөмбөлөгт
  • Гоо сайхны бүтээгдэхүүнд

 

Желатин юугаараа тустай вэ?

Желатин нь эрүүл мэндэд тустай тул эмчилгээний зориулалтаар ашигладаг:

  • Желатин нь хоол боловсруулах үйл явцад эерэгээр нөлөөлнө, ходоод-гэдэсний өвчлөлийг анагаахад тусална
  • Хоол хүнсний хувьд уургийн эх сурвалж болно (ялангуяа булчинлаг хүмүүст нэн хэрэгтэй)
  • Хоол хүнсэндээ багахан желатин тогтмол нэмж хэрэглэдэг бол үсийг эрүүлжүүлж бэхжүүлнэ, үс илүү өтгөн болж гялалзана
  • Уг хүнс нь арьсны тэжээл болж үрчлээ багасгадаг. Ялангуяа ахмад насныханд нэн тустай. Яагаад гэвэл насны өөрчлөлтөөс болж коллагены ялгаруулалт буурч уян хатан чанараа алдаж эхэлдэг.
  • Хэрвээ өдөр болгон багахан желатин хэрэглээд байвал хумс бэхжинэ.
  • Желатинтай хүнсний нэмэлтүүд нь яс бэхжүүлж үе мөчний хөдөлгөөнийг сайжруулдаг. Өдөрт 10 г желатин хэрэглээд байвал үе мөчний өвчин арилах сайн талтай.
  • Желатин хэрэглэж байгаа хүн амархан турдаг. Гэдсэнд ороод илүү хөөнө, тиймээс өлсгөлөнгийн мэдрэмж төрүүлдэггүй.
  • Хоол хүнсэндээ байнга желатин хэрэглээд байвал бие махбодийн бодисын солилцоо сайжирна, тархины үйл ажиллагаа идэвхжихээс гадна мэдрэлийн систем тайвширдаг байна.

 

Желатин ямар хор уршигтай вэ?

Уг хүнсэнд бараг л хориглох заалт байхгүй.

Гэхдээ желатиныг хүнсэндээ хэрэглэхийг хориглосон зарим нэг өвчнүүд бий, мөн гоо сайхны бүтээгдэхүүн болгон ашиглахыг хориглох зарим нэг заалтууд байх ажээ.

  • Маш ховор тохиолдолд харшил өгнө
  • Өтгөн хатдаг хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй – желатин нь өтгөн хатаах үйлчилгээтэй байдаг
  • Зүрх-судасны өвчлөлийн үед хориглох заалттай, ус-давсны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг
  • Маш их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд давсагны чулуу үүсгэх аюултай
  • Их хэмжээний желатин нь цус өтгөрүүлдэг, тиймээс судасны нарийсалтай хүмүүс маш болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.

 

Нүүрэнд зориулсан желатины маск

Желатин зарим нэг орцуудтай нэгдэж арьсны өнгийг эрс сэргээх үйлчилгээ үзүүлнэ, мөн арьсыг залуужуулах, зөөлрүүлэх, чийгшүүлэх, цайруулах, үхэжсэн арьсыг гуужуулна.

Залуужуулах маскыг гэртээ өөрөө бэлдэж болно.

Доор та бүхэндээ коллагентэй залуужуулах маскны зарим нэг жоруудыг танилцуулж байна.

Желатин болон амин дэм:

  • Желатин – 1 х.х
  • Өндөгний шар – 1 ш
  • Сүү – 5х.х
  • Чидун жимсний тос – 1 ц.х
  • А амин дэм – 10 дусал
  • Е амин дэм – 10 дусал

Сүүгээ тасалгааны хэмтэй болгоод желатинаа хийж дэвтээнэ (30 орчим минут), үе үе хутгаж бүхэл хэсгүүдийг арилгана. Бусад орцуудтай холиод усны ууранд халаана. Бэлэн болсон маскыг нүүрэндээ түрхээд хагас цагийн дараа угаана.

Уг маскыг нэг өдөр өнжөөд нийт 10 удаа тавьбал үр дүн мэдрэгдэнэ.

Гадилтай желатин:

  • Желатин – 1 ц.х
  • Гадил – 1х.х
  • Ус – 2 хх.х

Желатинаа хүйтэн усанд хийгээд хөөлгөнө (20-30 минут). Дараа нь усны ууран дээр барьж халаагаад гадилын зөөлөн эдийг хийж хутгана. Бүлээн маскыг нүүрэндээ тавиарай. 20-25 минутын дараа маскыг сүү эсвэл усанд норгосон хөвөнгөөр арчиж авна.

Өргөст хэмхтэй желатин:

  • Желатин – 1 ц.х
  • Өргөст хэмх – 1 ш
  • Булцуут цэцгийн ханд -+ 2 ц.х
  • Ногоон цай -2 ц.х
  • Зуун настын зөөлөн эд (гель ) – 1 ц.х

Желатинаа булцуут цэцгийн хандад хийж хөөлгөнө, дээрээс нь өргөст хэмхийн зөөлөн эдийг (шүүсгүй) нэмнэ. Желатинаа халуун усны ууранд байлгаад өргөст хэмх болон зуун настын шүүсээ хийж хөргөнө. Маскыг нүүрэндээ хагас цаг орчим байлгана.

Цөцгийн тостой желатин:

  • Желатин – 1 х.х
  • Чанартай цөцгийн тос

Бүх орцуудаа сайтар холиод нүүрэндээ түрхэнэ: 20 минутын дараа угааж цэвэрлэнэ.

Желатин – арьс залуужуулах үйлчилгээтэй, бие махбодийн бодисын солилцоог дэмжинэ. Анхаарч явах нэг зүйл: зөвхөн чанартайг нь сонгож зохих хэмжээгээр хэрэглэх.

Ингээд та коллагентай залуужуулах арчилгааг гэртээ хийх боломжтой боллоо.

Хэрвээ танд желатинтай нийцэхгүй өвчин эсвэл харшил байгаа бол хэрэглэхээсээ өмнө заавал эмчтэйгээ зөвлөөрэй.

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *