“Tom & Jerry”, “Wile E. Coyote and the Road Runner”, “The Flintstones” зэрэг хүүхэд ахуй насандаа үзэж өссөн алдартай хүүхэлдэйн кинонууд олон билээ. Гэвч тэдгээр бүтээлүүдэд бидний ертөнцөд үл нийцэх хачирхалтай зүйлс ажиглагдах нь олон. Манай сайт уншигч танд алдартай хүүхэлдэйн кинонууд дээрх хачирхалтай логик бүхий үзэгдлүүдээс хүргэж байна.
1. Спонж Боб усан доор гал түлж дулаацдаг…
2. Бас усан доор яаж хөөс үлээж байна вэ?
3. Төмөрний завсраар багтах боломжтой байхад яагаад xоригдоод байна вэ?
4. Дональд нугас тахиагаар хооллодог. Бас тэр шүдгүй байж яаж хоолоо хазаж иддэг юм бол?
5. “Цахиур чулууныхан” хүүхэлдэйн кинонд чулуун зэвсгийн үед ч телевизор байсан хэмээн харуулдаг.
6. Машинаа хөлөөрөө түрж явдаг байж хэд хэдэн хүн, амьтан суулгаж ганцаараа түрж буйг та харж байна уу?
7. Хамаргүй бас чих нь тээр дээр байж тэр яаж нүдний шил зүүгээд байна вэ?
8. Бас чихэвчээ чихэндээ зүүдэггүй юм болов уу?
9. “The Powerpuff Girls” хүүхэлдэйн киноны охид хуруугүй байж яаж хайч, чулуу, даавуу тоглоод байдаг юм бол?
10. Нисч чаддаг байж тэд яагаад гэтэж алхах хэрэгтэй гэж?
11. Goofy, Pluto хоёр хоёулаа нохой боловч яагаад нэг нь гэрийн тэжээвэр амьтан, нөгөө нь Микигийн найз байдаг юм бол?
12. Ийм том толгойтой байж цамцаа яаж өмсдөг юм бол?
13. Гэртээ нvцгэн байдаг ч далайн эрэг рүү явахдаа усны хувцас өмсдөг Том…
14. Ханхүү Үнсгэлжинд үнэхээр дурласан бол хаант улс даяар түүнийг танихгүй байх байсан гэж үү?
15. Доошоо харж байж л унадаг хүүхэлдэйн киноны логик…
Хүүхэлдэйн кинонууд дээр өөр ямар сонирхолтой логик үйлчилдэг вэ?