Үе үеийн үзэгчдийн шимтэн үзэх дуртай “Léon” буюу “Алуурчин Леон” киноны тухай 18 сонирхолтой баримт

0

Люк Бессоны алдартай кино энэ жил 26 нас хүрлээ. Бидэнд сонирхолтой түүхийг өгүүлээд зогсохгүй мөн дэлхий дахинаа хайрлах олон жүжигчдийг бидэнд танил болгосон юм. Бид кино бүтээгчдийн багийнханд халуун алга ташилт бэлэглэхийн зэрэгцээ уншигчдадаа тус киноны сонирхолтой баримтуудыг дэлгэхээр бэлдлээ.

© Leon / Gaumont
  • “Léon” киног хийх санаа Бессонд “Nikita” киноны зураг авалтын дараа төрсөн гэдэг. Өөрийн киноны дүр болох Викторын түүхийг бүтэн болгох ёстой гэж найруулагч үзжээ. Виктор болон Леон хоёр холбоотой байж болох юм гэж Бессон нэгэн ярилцлагадаа ярьсан байдаг. Мөн тэрээр: “Магадгүй Жан америк гаралтай үеэл ах Викторын дүрийг бүтээсэн байх. Гэхдээ Леон нь илүү хүнлэг л дээ” гэж хэлжээ.
  • 10 настай Натали Портманы эцэг эх охиноо дүрийн сонгон шалгаруултад оруулахаас эрс татгалзаж байжээ. Уг кино огт хүүхдийнх биш. Наталид кино зохиол үнэхээр таалагдсан тул анхны дүрийг авахын тулд үхтлээ тэмцсэн гэдэг. Нэг удаа эцэг, эхтэйгээ хэрэлдэж байхдаа: “Энэ бол миний урьд өмнө нь уншиж байгаагүй хамгийн том бүтээл. Хэрвээ та нар надад татгалзвал миний амьдралыг сүйрүүлж байгаа хэрэг болно” гэж хэлжээ.
© Leon / Gaumont
  • Матильдагийн дүрийг бүтээх жүжигчнээ сонгох гэж Бессон удаан бодсон. Жагсаалтын эхэнд Портман байв, даанч энэ дүрийг бүтээхэд хэтэрхий балчирдана гэж үзжээ. Эрэл мухардалд орсон тул Наталиг сонгон шалгаруулалтад дахин дуудсан байна. Түүнийг сэтгэл хөдлөлөө бүрэн гаргахаар жүжиглэ гэж гуйжээ. Охины жүжиглэлт Бессоны эцсийн шийдвэрийг гаргахад нөлөөлсөн юм.
  • Леоны дүр анхнаасаа Жан Ренод зориулж бичигдсэн. Гэсэн хэдий ч уг дүрийг Мел Гибсон, Киану Ривз нар ихэд сонирхсон байдаг.
© Leon / Gaumont
  • Киноны үеэр охиноо тамхи татах нь гэж эцэг, эх нь их л санаа зовж байлаа. Тийм учраас ийм хэсгийг бага байхаар Бессонтой тохирсон, мөн киноны үйл явдал дуусахаас нэлээн өмнө дүр уг хорт зуршлаасаа сална гэж тохиролцоонд хүрч чадсан юм.
  • Леоны бүтэн нэр – Леон Монтана.
  • Жан Рено өөрийнхөө дүрийг зориудаар мангардуу юм шиг гаргасан. Энэ төрхөөрөө Леон эр хүний хувьд Матильдаг бүсгүй хүн гэж сонирхохгүй гэсэн бодлыг үзэгчдэд төрүүлэхийг зорьжээ.
© Leon / Gaumont
  • Зураг авалтын талбай дээр Гэри Олдмен гол өдөөгч байлаа. Жишээ нь, түүний бүтээсэн дүр Бетховенийг үнэхээр шүтэн биширдэг, киноны шинэ дубль эхлэх болгонд энэ тухай тэрээр шинэ түүх ярьж өгдөг уламжлалтай болов.

 

 

  • “Бенни, бүгдийг нь оруулаад ир! Бүгдийг!” гэж хашхирдаг алдартай хэсэг үнэн хэрэгтээ тоглоом шоглоомоос эхлэлтэй. Олдмен дууны найруулагчийг чихэвчээ ав гэж дохиогоор зангаад хоолойныхоо бүх л чадлаар уг өгүүлбэрийг хэлчихжээ. Угтаа бол энэ өгүүлбэрийг тайван хэлэх ёстой байсан гэдэг. Түүний наргиан цагаа олсон юм. Бессон айгаад, дараа нь инээгээд тэр чигээр нь энэ хэсгийг кинондоо үлдээжээ.
  • Олдменийн бас нэгэн санаанаасаа хийсэн зүйл бол Матильдагийн аавтай харьцаж байгаа хэсэг юм. Аавын дүрийг жүжигчин Майкл Бадалука бүтээсэн. “Худал хуурмагийг үнэрлэх” хэсэг кино зохиолд байхгүй, тийм ч учраас Майклын нүүрний хувирал бодит юм.
© Leon / Gaumont
  • Кино зохиолынхоо дагуу Натали Портман уйлах ёстой, даанч ганц ч дусал нулимс унагааж чадаагүй. Яахаа мэдэхээ больсон Люк Бессон эцсийн аргаа ашигласан аж, энэ арга нь охины нүд рүү гааны тос цацах байв. Үнэхээр эвгүй мэдрэмж төрөх нь ойлгомжтой, бяцхан жүжигчин ч жинхэнээсээ уйлж “суржээ”. Дахиж л тэр тосыг цацуулахгүй юм шүү.
  • Матильдагийн хүзүүнд байгаа зүүлтний кулоны талаар олон шүүмжлэгчид нэг байр сууринаас хандсан: тодорхой нөхцөл байдалд “томчууд” шиг авир зан гаргахад бэлэн гэдгийг илэрхийлсэн чимэглэл гэжээ. Зүүлтээ авснаас хойш хамгаалалтгүй өрөвдмөөр жоохон охин болж хувирдаг.
  • Портман “Léon” кинонд Мэрилин Монрогийн дүрд нэгэн сонирхолтой аргаар хувирдаг. Уг санааг “Wayne’s World” киноны  Майкл Майерсээс авчээ. Портман тэр цагаас өмнө Мэрилиний тийм тоглолт байдгийг огт мэддэггүй байжээ.
© Leon / Gaumont
  • Сами Насери уг кинонд туслах дүр бүтээсэн юм. Киноны зураг авалт эхлэхээс 10 өдрийн өмнө жүжигчин залуу Бессонд онцгой их таалагдсан гэдэг. Ингээд найруулагч түүнд зориулж “Léon”-оос дутахааргүй алдаршсан «Тaxi» киноны зохиолыг бичжээ. Насери уг киноны таксины жолооч Даниэлийн дүрийг бүтээдэг.
  • Зураг авалтын үеэр жинхэнэ гэмт хэрэг гарчээ. Жинхэнэ гэмт хэрэгтэн яг хажуугийн байрны дэлгүүрийг дээрэмдэж, манай хэд яг цагдаа дайрдаг хэсгийн зураг авалтдаа бэлдэж байсан үе. Гэмт хэрэгтэн хууль сахиулах албаныхныг хараад шууд бууж өгөхөөр шийджээ. Тэдгээр цагдаа нарыг киноны жүжигчид гэдгийг дээрэмчин яаж мэдэх вэ дээ?
  • Портман энэ киног өөрийн хүүхдүүддээ үзүүлэхгүй гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг, үүний зэрэгцээ ремейкийг нь ч үзэхгүй гэжээ, яагаад гэвэл одоо цагт тохирохгүй үйл явдал гэж тэр боддог.
© Leon / Gaumont
  • “Léon” киноны үргэлжлэл зохиол бэлэн болоод удаж байгаа. Матильдагийн насанд хүрсэн амьдралыг өгүүлэх юм, гэхдээ зарим нэг шалтгааны улмаас киног бүтээж эхлээгүй л байна. Кино зохиолын зарим нэг хэсгийг “Colombiana” кинонд ашигласан юм.
  • “Léon” кино зохиолыг “The Fifth Element” киноны ажил завсарлаж байх үеэр бичжээ. Уран бүтээлчдийнхээ санаа сэтгэлийг унагачихгүйн тулд киноны зураг авалтыг эхлүүлсэн гэдэг, нэг ёсондоо “халтуур” хийцгээж. Харин энэ бүтээл нь “Шилдэг кино”-ны ямар ч жагсаалтад нүүр бардам багтах болжээ.

“Léon” киноны ямар хэсэг танд хамгийн их таалагддаг вэ?

19
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Bolortuya Lhagva

    Bolortuya Lhagva

    2020/07/11 at 14:32

    Gaihaltali kino shuu

  2. Gerelchuluun Fazer

    Gerelchuluun Fazer

    2020/07/12 at 06:05

    – Stansfield.
    – At your service.
    – This is from mmmMathilda…

  3. Munkhbat Davaanyam

    Munkhbat Davaanyam

    2020/07/12 at 08:07

    гоё гоё

  4. Bataa Toroo

    Bataa Toroo

    2020/07/12 at 22:26

    tgd yg ysi

  5. Bat Ganbolor

    Bat Ganbolor

    2020/07/12 at 23:38

    Дархлаа сул жирэмсэн болон хөхүүл эх, нялхас, үйлчилгээний ажилтнууд минь даарч хөрөхөөс бусад төрлийн бактери, вирус, харшлын ханиаднаас маскгүйгээр сэргийлээрэй. https://www.facebook.com/%D0%A5%D0%B0%D1%80%D1%88%D0%B8%D0%BB-%D0%B1%D0%B0%D0%BA%D1%82%D0%B5%D1%80%D0%B8-%D0%B2%D0%B8%D1%80%D1%83%D1%81%D1%8B%D0%BD-%D1%8D%D1%81%D1%80%D1%8D%D0%B3-%D0%B7%D2%AF%D2%AF%D0%BB%D1%82-101111978008522/

  6. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/13 at 09:16

    .🌷

  7. Зочин

    2020/07/13 at 16:13

    BAYARLAA SAIHNA MEDEELEL BN

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *