Өндөр барилгын 9 давхраас үсэрсэн эр BMW машиныг цөмөртөл дээрээс нь унажээ. Тэр юу ч болоогүй юм шиг босч ирээд хажууд байсан хүнээс “Юу болсон бэ?” гэж асуусан байна

0
0
21,551

Энэ амьдралаас хагацах түүний оролдлого энэ удаад бүтсэнгүй. Нэгэн эр өндөр байшингийн 9 давхраас үсэрсэн боловч BMW машин дээр унажээ. Дараа нь өндийж ирээд мултарсан баруун гараа савчуулан “Юу болсон бэ?” гэж асуусан байна.

Уг үйл явдал Нью-Жерсид болсон юм. 21 настай Кристина Смит үйл явдлын гэрч. Тэрээр гэрэл зургийг дарж чадсан бөгөөд сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. “Их хүчтэй чимээ сонсохдоо эхлээд хүн гэж огт бодоогүй л дээ. Машины арын шил машинаас зүгээр л бүлт үсрээд сугарчихсан. Дараа нь нэг залуу босож ирээд хашхирч гарсан юм. Гар нь мултраад эргэчихсэн” гэж Смит ярьжээ.

Би бодохдоо: “Бурхны авралаар түүний өмссөн хүрэм амийг нь аварч дээ”. Магадгүй залуугийн өмссөн зузаан хүрэм хүнд бэртэл гэмтэл авахаас хамгаалсан байх гэж бүсгүй нэмж хэлсэн байна.

Өндөр барилгын 9 давхрын онгорхой цонхоор үсэрсэн залууг түргэний машинаар авч явж эмнэлэгт хүргэжээ. Өнгөрсөн пүрэв гаригт хүнд байдалд байгаа тухай Нью-Жерсигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Цaгдаагийн ажилтнууд болон гэрчүүдийн мэдүүлснээр xохирогч тус байшинд ажилладаггүй, яаж яваад тэнд гарсныг хэн ч хэлж чадахгүй байгаа юм. Өндрөөс үсэрсэн залуу өөрийнхөө нэрийг цaгдаа нарт хэлэхээс татгалзаж байгаа бөгөөд пүрэв гарагийн орой болоход цaгдаа нартай хамтран ажиллах ямар нэгэн алхам хийгээгүй хэвээр байв.

“Тэр өндрөөс үсрээд машины бүхээг дээр унасныхаа дараа босож ирээд газар хэвтээд өгчээ. Тэр босох гэж оролдсон боловч хүмүүс түүнийг босголгүй, тайван хэвтүүлэхийг хичээсэн” гэж гэрчүүдийн нэг Марк Бордо мэдүүлэг өгсөн байна.

“Цaгдаа, түргэний машин иртэл тэр машины дэргэд хэвтсээр л байсан. Тэр амандаа “Намайг тайван орхи, би үxмээр байна” гэж үглэсээр л байсан юм. Түүний нэг гар нь хугарчихсан, гэхдээ ухаан санаа нь эрүүл саруул санагдсан” гэж Марк Бордо ярьжээ.

“Тэр үxэхийг хүсэж байсан. Түүний тэр өдрийн зорилго нь байсан бололтой. Гэхдээ Бурхан багш түүний хувьд өөр төлөвлөгөөтэй л байх шиг байна”.

Цaгдаа нар дүрэм журмын дагуу мөpдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст ямар нэгэн cэжигтэй нөхцөл байдалтай холбоогүй хэрэг гэж үзжээ.

15
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.