Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд 

0

Ульянов, Владимир Ильич (Ленин)

1917-1924 оны хооронд дахь ЗХУ-ын Ардын комиссарын зөвлөлийн дарга

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  1

Төрийн эргэлт хийхийг уриалж хуудас тараасан, ажилчдын дунд суртал ухаалгын ажил явуулсан гэж 1895 оны 12-р сард баригдсан. Жил гаран шоронд хоригдож байгаад 1897 онд Шушенск тосгон руу 3 жилийн хугацаатай цөлөгдсөн.

Жугашвили, Иосиф Виссарионович (Сталин)

ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн 1-р дарга, Коммунист намын 1-р Нарийн бичгийн дарга, ЗХУ-ын удирдагч, 1927-1953 оны хооронд

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  2

Тэрээр 1901 оны 3-р сарын 21-ний өдрийн анхны баривчилгаанаас зугатааж чаджээ. Тухайн үед түүний амьдарч, ажиллаж байсан байранд цагдаа нар нэгжлэг хийж байхад Сталин нуугдаж, хууль бусаар орогнох болсон байна. 1906-1907 онуудад Хойд Кавказын нутгаар “хувьсгалын эрх ашиг”-ийн төлөө зэвсэгт дээрэм тонуул хийдэг бүлгийг удирдаж байв. 1913 оны 3-р сард дахин баригдаж шоронд хоригдож байгаад Туруханский нутаг руу 1916 оны намар хүртэл цөллөгдсөн байна.

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  3

Петербургийн хамгаалах хэлтсийн бүртгэлийн хуудас, 1912 он

Адольф Гитлер

Фюррер болон 3 дугаар рейхийн рейхсканцлер, 1933-1945 оны хооронд

Төрийн эргэлт хийхээр оролдсон хэмээн 1923 оны 11-р сарын 11-нд анх баривчлагдсан. Ландсберг шоронгийн 7 дугаартай өрөөнд саатуулагдаж байжээ. 1924 оны 4-р сарын 1-ний өдөр шүүхийн шийдвэр гарч 5 жил эрх чөлөөг нь хассан бөгөөд саатуулагдаж байсан 4 сар 2 долоо хоногийг нь ялын хугацаанаас хасаж тооцсон байна. “Үлгэр жишээ” байсан гэж үзэж хугацаанаас өмнө буюу 1924 оны 12-р сарын 20-ны өдөр суллагдсан.

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  4

Зүүн гар тал: Ландсбергийн шоронгийн өрөөнд
Баруун гар тал: 1924 оны 12-р сарын 20-ны өдөр шоронгийн хаалганы гадаа

Бенито Муссолини

Дуче, Италийн Ерөнхий сайд, 1922-1943 оны хооронд
Олон нийтийг жагсаал цуглаанд уриалсан гэж 20 настай Муссолини 1903 оны 6-р сарын 18-ны өдөр баривчлагдсан. Бернийн шоронд 12 хоног хоригдож байгаа цөллөгөнд Италийн Кьяссогийн хил хүртэл ачигдсан ч Луганод галт тэргээ сольж өөр нутаг руу явж цөллөгний бичгийг хүчингүйд тооцуулж хэсэг цөллөгнөөс мултарчээ. Хуурамч бичиг баримт ашигласан хэргээр жилийн дараа дахин баригджээ.

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  5

Бенито Муссолини, 1903 оны 6-р сарын 19-ний өдөр Швейцарийн цагдаа нар барьсаны дараа

Иосип Броз (Тито)

Югославийн лидер, ерөнхийлөгч, 1945-1980 оны хооронд
Австри-Унгарын армийн бүрэлдэхүүнд орж Дэлхийн 1-р дайнд оролцож 1915 онд эр зоригийн одон болон ахлах унтер-офицер цол хүртсэн. Тэр жилдээ Днестре тосгоны оролцоо болсон тулааны үеэр хүнд шархдан Оросуудад баригдсан байна. 13 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа Урал дахь хөдөлмөрийн лагерт ажиллаж байгаад 1917 оны 2-р сард суллагдсан. 1917 оны 4-р сард дахин баригдсан ч зугтааж чадсан бөгөөд 7-р сарын 16-17-ны өдрүүдэд Петроградад болсон цуглаанд оролцсон байна. Финлянд орох замдаа Броз баригдаж Петропавловскийн цамхагт 3 долоо хоногийн хугацаатай хоригдсон. Улаан гвардид элсэж Иргэний дайнд оролцож байгаад 1920 онд Оросоос явсан. Нутагтаа эргэж ирээд хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж байнга мөрдлөгө, баривчилгаанд өртөх болжээ. 1928 онд ээлжит баривчилгаа болж хувьсгалын суртал ухаалга явуулсан хэрэгт холбогдон 1929 оны 2-р сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрээр 5 жил 7 сар засан хүмүүжүүлэх ажил хийх болжээ. Өөртөө Тито хоч өгсөн байна.

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  6

Иосип Броз баривчилгааны үеэр, 1928 он

Менахем Бегин

Изралийн долоодугаар Ерөнхий сайд /1977-1983 оны хооронд/, Нобелийн шагналт (1978)
Брест-Литовск төрж, Варшавын хууль зүйн дээд сургуулийг 1935 онд эрх зүйн магистр зэрэгтэйгээр дүүргэсэн. 1939 онд Германы түрэмгийлэгчид Польшийг эзлэхэд Литв руу дүрвэж чадсан. Зөвлөлтийн засаг түүнийг “Британийн империализм”-ийн тагнуулч, онц аюултай этгээд гэж 1940 онд Вильнюс хотод баривчилж 8 жилийн хорих ял оноосон. 1941 онд суллагдаж Польшийн харьяатын нэрийн дор Андерсийн армид элссэн нь Палистинд хүрэх зам нь болжээ.

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  7

Менахем Бегинийн гэрэл зураг, Дотоод яамны архиваас

Фидель Кастро

Кубын хувьсгалын удирдагч, Кубын төрийн зөвлөлийн дарга, 1959-2008 оны хооронд

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  8

1953 оны 7-р сарын 26-ны өдөр 26 настай Фидель Кастро дарангуйлагч Фульхенсио Батистыг огцруулахаар Сантьяго де Кубад байрлаж байсан Монкадах дайрах босогчдыг удирдаж байжээ. Босогчид ялагдсан ч Кастро зугтааж 8-р сарын 1-ний өдөр баригдатлаа нэгэн тосгонд нуугдаж байв. 15 жилийн хорих ял авсан ч 1955 онд өршөөлөөр суллагджээ. 1959 онд хэсэг босогчдын хамт Кубад дахин очиж хоёр дах оролдлогоороо Батистын Америк дэглэмийг унагааж чаджээ.

Нельсон Мандела

Өмнөд Африкын Ерөнхийлөгч (1994-1999 оны хооронд), Нобелийн шагналт 1993

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  9

Нельсон Мандела 1962 оны 8-р сарын 5-ны өдөр баривчлагдан Йоханнесбургийн шоронд хоригджээ. Түүнд 1961 оны ажилчдын бослогыг удирдсан, хууль бусаар хил нэвтэрсэн хэрэг хүлээлгэж 1962 оны 10-р сарын 25-ны өдөр 5 жилийн хорих ял оноосон хэдий ч 1964 оны 6-р сарын 12-ны өдөр бүх насаар нь хорих ялаар өөрчилсөн байна. Роббен арал дээр байдаг шоронд ялаа эдэлжээ, нийт 27 жил шоронд суусан байна.

Мануаль Нрьега

“Үндэсний чөлөөлөх ангийн дээд удирдагч”, Панамын тэргүүн, 1983-1989 оны хооронд

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  10

Зургаан жил Панамын тэргүүний сэнтийд заларч байгаад 1989 онд АНУ-ын зэвсэгт хүчний шууд тусламжийн дэмжлэгтэйгээр хийсэн төрийн эргэлтээр буусан. Тухайн үед тэрээр зугтааж чадсан ч хэсэг хугацааны дараа бууж өгч Майями руу илгээгдсэн байна. 1992 онд шүүх хурал болж түүнд мөнгө угаасан, хар тамхи наймаалсан хэргээр 40 жилийн ял оноожээ. 1995 онд Панамын шүүх түүний улс төрийн аллагад буруутган 20 жилийн хорих ял оноосон байна. Түүнийг 2011 онд Францаас Панам руу шилжүүлсэн бөгөөд одоо нутагтаа ялаа биеэр эдэлж байгаа.

Жозеф Эхерсито Эстрада

Филиппиний 13 дахь Ерөнхийлөгч, 1998 оноос 2001 оны хооронд

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  11

Ерөнхийлөгч болсноос 2 жилийн дараа буюу 2000 оны 10-р сард хээл хахуулийн хэргээр буруутгагдсан. 2001 онд импичментийн үеэр ард түмэн, зэвсэгт хүчнийхэн Филиппиний Ерөнхий сайд Глорий Арройог дэмжжээ. Филиппиний Дээд шүүхээс Эстрадуг өргөсөн тангарагаа зөрчиж хулгайн хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноосон ч хэдэн сарын дараа Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн байна.

Уго Чавес

Венесуэлийн Ерөнхийлөгч, 1999-2013 оны хооронд

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  12

1992 оны 2-р сарын 4-ний өдөр Каракас нийслэл хотын гудамжаар хурандаа Уго Чавесаар удирдуулсан босогчид засгийн эрхийг булаах гэж бус Үндэсний Ассамблейг хуралдуулах зорилгоор жагсжээ. Тэр өдрөө Уго Чавес бууж өгсөн бөгөөд хамтран зүтгэгч нөхдөө зэвсгээ буулгахыг уриалж бүх хариуцлагыг өөрөө үүрчээ. Чавес шоронд ял эдэлж байгаад хоёр жилийн дараа буюу 1994 онд өршөөлөөр суллагджээ.

Саддам Хусейн

Иракын Ерөнхийлөгч, 1979-2003 оны хооронд
2003 онд Америкийн цэрэг Иракт ороход Саддам Хусейн Багдадаас зугтааж чадсан ч 12-р сард баригджээ. 2006 оны 11-р сарын 5-ны өдөр Иракын Эрүүгийн дээд шүүхээс 148 шийтүүдийн үхэлд буруутган 2006 оны 12-р сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу дүүжлүүлжээ.

Төрийн тэргүүнүүдийн шоронд байх үеийн зургууд  13

Зүүн гар тал: Баривчилгааны үеэр, 2003 он
Баруун гар тал: Шүүх хурлын үеэр, 2006 он

 

5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Orgil Radnaa

    Orgil Radnaa

    2015/07/17 at 12:00

    Manai Enxbayar xaan bn

  2. Зочин

    2015/07/18 at 12:11

    enhbayariin zurgiig nemcheech

  3. Зочин

    2017/04/05 at 11:11

    Ихэнх нь удирдагч болохоосоо өмнө шоронд сууж байсан байна. Энхбаяр бол харин дараа нь суусан шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *