Мэдлэгт дусал нэмэр: Төрөл бүрийн сонирхолтой зүйлсийн талаарх 16 гэрэл зургийг тайлбарын хамт хүргэж байна

0

Дэлхий дээр онц сонирхолтой зүйл өчнөөн төчнөөнөөр байдаг хэдий ч бид өдөр тутмын амьдралдаа түүртэн сониуч зангаа гээдэг гэхэд нэг их хилсдэхгүй. Харин амьдрал бидэнд хором мөч бүрд сонирхолтой, шинэлэг зүйл бэлэглэсээр л байна. Энэхүү нийтлэлээр та танин мэдэхүйн бас сонирхолтой гэрэл зургуудыг үзэж харах болно.

Родотус хэмээх нэртэй мөөг, уг мөөгийг мөн Үрчгэр тоор ч гэж нэрлэдэг юм

redd.it

 

Их шүрэн далангийн цэвэр усанд амьдардаг хавч

redd.it

 

Япон дахь Хананока Хатимангугийн сүмд хадгалагдан үлдсэн Ханжа-но-Отачи cэлэм

redd.it

 

Нигерийн Эйр-Масифт дэлхий дээрх хамгийн том хоёр хадны сүг зураг байдаг. Зургийг “Дабугийн анааш” гэж нэрлэсэн бөгөөд МЭӨ 8000 жилд хамруулан үздэг ажээ

redd.it

 

Фесагийн эртний тосгоныг дээрээс харахад, Марокко

redd.it

 

Сургуулийн хүүхдүүдэд хууль, дэг журам сахиулах мэдлэг олгох зорилгоор сургууль дээр нь ажиллуулдаг шоpон, Гонг Конг

redd.it

 

Энэ хувцасны дизайн нь харааны төөрөгдөлд оруулна, өөрөөр хэлбэл 2D пиксел юм

vice.com

 

Peel P50 гурван дугуйтай микро автомашиныг Peel Engineering Company 1962-1965 онуудад Мэн арал дээр үйлдвэрлэж байжээ. Урьд хожид үйлдвэрлэгдэж байгаагүй хамгийн жижигхэн цуврал машин гэдэг тодорхойлолтоор Гиннесийн номд бичигдсэн байна

9cache.com

 

Лофотесийн арал, Норвеги

redd.it

 

Зураач Дудл өөрийн гэрийн сантиметр бүрийг гар зургаар бүрэхийн тулд бүхэл бүтэн 2 жилийг зарцуулжээ. Тэрээр нийт 900 литр эмульс, 401 баллон шүршдэг будаг, 286 баллон зургийн будаг, 2296 бийр, бал зарцуулсан байна

redd.it

 

Устаж мөхсөн Бо омгийн оpшуулгын газар. Уг омог нь Хятадын Сычуань болон Юаньнаний үндэстний цөөнх байсан юм. Ойролцоогоор 100 гаруй модон авсыг хадан цохионд суулгажээ

i0.wp.com

 

Дөрвөн хүн тээвэрлэх хүчин чадалтай Японы бас нэгэн хачирхалтай робот

sinaimg.cn

 

Тутанхамон хааны үлэмж том хөшөөг Чикагогийн их сургуулийн Дорнын хүрээлэнд сэргээн засварлажээ, 1935 он

redd.it

 

Харцага хэдгэнэ хэмээх энэ шавж нэг л хазалтаараа тарантулаг aлж чадна. Түүний хазалтыг дэлхий дээрх хамгийн их хүчтэй өвчин мэдрүүлдэг гэж үздэг. Хазуулсан хүн тэвчихийн аргагүй өвчин мэдэрч зарим нэг тохиолдолд орон зайн чиг баримжаагаа алдахын зэрэгцээ хөдөлж чадахгүйд хүрдэг ажээ

redd.it

 

Сарнайн болор нь үнэн хэрэгтээ давс юм. Энэ сарнайн давс нь гэмтээгүй талстаас бүрджээ

redd.it

 

Энэ мозаикийг 1996 онд Гэри Дростл Их Британийн Суррэй вангийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн Кродон цэцэрлэгийн тохижолтод зориулж бүтээжээ. Шил, керамик ашиглан хийсэн уг бүтээл нь 1997 онд олон улсын тэмцээний ялагч болж байв

redd.it
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *