Хэзээ ч болзоонд явж үзээгүй нэгэн залуу найз бүсгүйтэй болохын тулд зарын самбар түрээсэлжээ

0

23 настай Ed Chapman гэх Англи эр найз бүсгүйтэй болохын тулд гэрийнхээ ойролцоо зам дагуу зарын самбар хөлсөлжээ. Тэрээр өмнө нь болзооны аппликейшн, танилцах зар гэх мэт олон төрлөөр болзоонд явах гэж оролдож байсан ч амжилт олж байгаагүй аж. Ийнхүү бүх аргаа хэрэглэсэн Ed Chapman Их Британийн Лийдс хотын M621 дугаартай авто зам дагуу зарын самбар хөлсөлж, болзооны санал тавьсан зар байрлуулсан нь амжилттай болж олон бүсгүйчүүдээс зурвас ирж буй ажээ.

Тэрээр энэ тухайгаа “Өмнө нь болзоонд явж үзээгүй ч найз бүсгүйтэй болох цаг нь болсон гэж бий бодсон. Танилцах аппликейшнуудыг их ашиглаж байсан ч амжилт олоогүй учраас зарын самбар хөлслөх арга хэмжээ авсан” хэмээн ярьжээ.

Зарын самбарт тэрээр инээмсэглэсэн зурагныхаа дээр “Надтай болзооч” гэсэн бичиг байрлуулжээ.

“Caters News” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зарын самбарт зургаа өлгөсөн өдрөөс л надад зурвас ирж эхэлсэн. 18-48 насны эмэгтэйчүүдээс зурвасууд ирж байгаа. Одоогийн байдлаар үр дүнд хүрээгүй байгаа ч тун өндөр хүлээлттэй байна” хэмээн ярьжээ.

Тус улсад найз бүсгүйтэй болохын тулд зарын самбар хөлслөх аргыг өмнө нь 2013 онд нэгэн бизнес эрхлэгч, 2019 онд мормоны шашинтай нэгэн эр тус тус хэрэглэж байжээ.

5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *