Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн

0

Хүмүүс гэмт хэрэг хийж мөнгө олдог тухай та хэр мэдэх вэ? Дараах жагсаалтад орсон хүмүүсийг хэрхэн шударга бус аргаар баяжсан тухай олж мэдээрэй.

Ники Барнс: 105 сая доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 1

Нью-Йоркийн мансууруулах бодисын хаан Ники Барнс нь хар тамхины зах зээлийн ихэнх орлогыг авдаг байжээ. 82 жилийн хугацаанд түүнийг олон ч удаа буруутгаж байжээ. Гэсэн хэдий ч түүнд хууль сахиулагч болох аз завшаан гарснаар өөрт ирэх шийтгэлийг хөнгөлж чадсан юм. Ники хийсэн ажлынхаа үр дүнд 100 сая доллар олжээ.

Фриуэй Рикки Росс: 600 сая доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 12

Энэ хүн кокаин худалдаалж өдөрт ойролцоогоор 3 сая доллар олдог. Түүний гадаад төрхийг хараад мансууруулах бодис зардаг гэдгийг хэн тааж мэдэх билээ. Хэдий тэрээр Wall Street-ийн бизнесмен шиг харагддаг ч хууль бус аргаар баяжсан нэгэн юм.

Жорж Янг: 100 сая гаруй доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 2

АНУ-д Жорж Янгтай адил мансууруулах бодис борлуулж хууль бусаар хил давуулдаг хүн бараг байдаггүй. 73 настай тэрээр 2 жилийн өмнө шоронгоос суллагдсан ажээ. Түүнийг 1970-80-аад оны кокаин худалдаачдын гол хүмүүсийн нэг байсан гэлцдэг. Түүний эд хөрөнгийг тооцоолох хэцүү ч ойролцоогоор 100 сая давсан юм байна.

Рафаэль Каро Кинтеро: 650 сая доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 3

70-аад онд Рафаэль Каро Кинтеро хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн тоонд ордог байжээ. Учир нь тэрээр хар тамхитай холбоотой нөлөө бүхий олон найзтай байв. Түүнийг АНУ-д хар тамхи наймаалсан хэргээр баривчлахын өмнө тэрээр маш их хэмжээний мөнгө олж чадсан юм. Нийт хөрөнгө нь 650 сая долларт хүрсэн аж. Кинтеро 2013 онд шоронгоос суллагдсан.

Жосеф Кеннеди: 500 сая доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 4

АНУ-ын хуучин ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн гэмт хэрэгт орооцолдож байсан гэж төсөөлөхөд ч бэрх. Жосеф Кеннеди өмнө нь АНУ-д согтууруулах ундаа хууль бусаар хил давуулах үйл ажиллагаанд оролцож байжээ. Кеннедийн хууль бус бизнес нь түүнд багагүй ашиг авчирсан боловч түүний эсрэг хэзээ ч зүй ёсны ял өгөөгүй юм.

Хоакин «Эль Чапо» Гусман: 1 тэрбум доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 5

Хэрэв дэлхий дээр бүх зүйлийг хуулийн дагуу хийдэг мансууруулах бодисын наймаачин байдаг бол тэдний нэг нь яахын аргагүй Хоакин Гусман юм. 61 настай тэрээр анх энэ гэмт хэргийг хийж эхлэхдээ дөнгөж 25-тай байжээ. Ингэж л тэр эцэст нь тэрбум доллар мөн алдар нэрийг олж авж чадсан билээ. Түүнийг ихэвчлэн Холливудын кино болон рэп дуун дээр дурддаг юм.

Одоогийн байдлаар «Эль Чапо» мөрдөн байцаалтад байгаа бөгөөд аль хэдийнээ цагдаа нартай хамтран ажиллаж ялаа хөнгөлүүлэхээр болоод байгаа ажээ.

Аль Капоне: 1,3 тэрбум доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 6

Магадгүй Аль Капоне түүхэн дэх хамгийн ухаантай хар тамхи борлуулагч байх: тэр үргэлж хийх үйлдлээ урьдчилан тооцоолдог байж. Тэрээр цагдаа нарт баригдана гэж огт санаа зовдоггүй нэгэн байсан аж. Учир нь Аль Капоне өдөрт тэрбум доллараар нь олдог байсан учир түүний хэрхэн баяжиж байгаа талаар ярьсан хүмүүсийн амыг мөнгөөр өлхөн хаадаг байв. Аль Капоне бүхий л амьдралынхаа туршид 1,3 тэрбум доллартай болж чадсан юм.

Грисельда Бланко: 2 тэрбум доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 7

Өөрийн үлгэр дуурайлаараа Грисельда Бланко зөвхөн эрчүүд хар тамхины наймаанд орооцолддоггүй гэдгийг нотолж байна. Грисельда Бланко бол феминист нэгэн. Ядуу айлд төрж өссөн Грисельда 2 тэрбум доллартай болоход ямар сэтгэгдэл төрж байсныг төсөөлөхөд амархан. Гэхдээ түүний харцанд битгий хууртаарай: түүний тушаалаар 200 орчим хүн амь насаа алдсан юм шүү.

Очоагийн ах дүүс: 6 тэрбум доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 8

Очоагийн ах дүүс үхэр маллаад их мөнгө олохгүйг мэдээд өөрсдийн шинэхэн бизнесээ өөр газраас эхэлсэн юм. Тэд нийлж кокаин болон героин худалдааны том сүлжээг бий болгож чаджээ. Тэд харилцаа холбоо, бизнесийнхээ тусламжтай 6 тэрбумын эзэд болсон аж.

Давуд Ибрагим: 6,7 тэрбум доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 9

Давуд Ибрагим хар тамхины сүлжээ үүсгэснээрээ алдартай болсон ба тэрээр “Аль-Каида”-тай холбоотой нэгэн билээ. Давудтай хэн ч тоглодоггүй – бараг 7 тэрбум доллартай, нэр хүндтэй нэгнээр хэн тоглох билээ дээ.

Кхун Са: 5 тэрбум доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 10

Хятадад иргэний дайны үед цэргүүдийг сургадаг байсан нэгдсэн армийн командлагч Шан-ыг ”хар тамхины хаан” гэж хэн бодох билээ? Энэ жагсаалтад дурдагдсан хүмүүсээс Кхун Са хар тамхины наймааг “нэмэлт орлого” болгон ашигладаг байснаараа ялгаатай. Гэсэн ч тэрээр героин худалдаалан 5 тэрбум доллар олж чаджээ.

Пабло Эскобар: 30 тэрбум доллар

Дэлхийн хамгийн баян 12 гэмт хэрэгтэн 11

Пабло Эскобар бол яахын аргагүй бүх цаг үеийн хамгийн агуу хар тамхи борлуулагч мөн. Пабло өдөрт 5 заримдаа 10 сая доллар олж чаддаг байсан. Тэрээр энэ жагсаалтын хамгийн их хөрөнгөтэй нь байгаа ч дэлхий дахинд хүртэл хамгийн баянд тооцогддог! Энэ бүх мөнгийг хүн төрөлхтний шунал хүслийг хөдөлгөдөг хар тамхины тусламжтай олсон юм.

2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. болдоо

    2016/04/13 at 17:54

    баярцогт,с.Баяр, Сү.Батболд,Энхбаяр нар удахгүй энэ жагсаалтад орно

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *