Хэрхэн эм хэрэглэхгүй дархлаагаа сайжруулах вэ?

3

Амтлагч – хатаасан ургамал – бид амтлагчийг ихэвчлэн хоолондоо өвөрмөц амт оруулахын тулд ашигладаг. Зарим туршлагатай эзэгтэй нар амтлагчийг өөр зүйлд ч хэрэглэдэг.

Өнөөдөр та бүхэндээ дархлаа дэмждэг амтлагчуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Хавар эхлээд удаагүй байгаа учир та бүхэнд энэхүү мэдээлэл хамгийн их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Орегано

Итали гал тогоог ореганогүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэхүү өвөрмөц амттай амтлагч нь эдгээх шинж чанартай юм байна.

Хэрхэн эмгүйгээр дархлаагаа сайжруулах вэ? 1

Шинж чанар:

  • Мэдрэлийн тогтолцоог тайвшруулна,
  • Бактерийн эсрэг өндөр идэвхтэй,
  • Ходоод гэдэсний замын үйл ажиллагааг тогтворжуулна,
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна,
  • Цөс хөөх, шээс хөөх үйлчилгээтэй,
  • Дархлаа дэмжинэ,
  • Бронхит, астмын үед хөлрүүлэх, цэр ховхлох үйлчилгээтэй.

Юунд хийх вэ

  • Омлет
  • Ногоотой шөл
  • Пицца
  • Салатны амтлагч
  • Сүмс
  • Хоёрдугаар хоол

Розмарин

Эрт дээр үед ургамлыг элбэг дэлбэг байдал, хөгжил цэцэглэлт, урт удаан наслалтын билэг тэмдэг гэж үздэг байв. Одоо ч гэсэн зарим улс оронд аз жаргал, хөгжлийг билэгдэн залуу хосуудад розмаринийг бэлэглэх уламжлал хадгалагдан үлджээ.

Хэрхэн эмгүйгээр дархлаагаа сайжруулах вэ? 2

Шинж чанар:

  • Стресс арилгана,
  • Ядаргааны эсрэг,
  • Эрч хүч нэмэгдүүлнэ,
  • Ханиад эдгээнэ,
  • Үрэвслийн эсрэг, шарх эдгэрэлт, цөс хөөх, сэтгэл гутралын эсрэг, антиоксидант шинж чанартай.

Юунд хийх вэ

  • Махан хоол
  • Загастай хоол
  • Маринад
  • Ургамлын гаралтай цай

Ганга

Антиоксидантын идэвхи нь витамин Е-тэй адил үйлчилгээтэй, чухал ургамал юм.

Хэрхэн эмгүйгээр дархлаагаа сайжруулах вэ? 3

Шинж чанар:

  • Үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, хөлрүүлэх үйлчилгээтэй,
  • Дархлаа дэмжинэ,
  • Ажиллах чадварыг нэмэгдүүлнэ,
  • Түрүү булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлнэ,
  • Бэлгийн чадавхыг сайжруулна.

Юунд хийх вэ

  • Салат
  • Жигнэсэн хоол
  • Шарсан хоол
  • Өндөгтэй бүх төрлийн хоол
  • Сүмс

Куркума

Энэ ургамал нь цагаан гааны бүлэг юм. Сүүлийн үеийн мэдээллээр куркума нь хорт хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдоод байгаа юм байна.

Хэрхэн эмгүйгээр дархлаагаа сайжруулах вэ? 4

Шинж чанар:

  • Биеийг цэвэршүүлнэ,
  • Хоол боловсролтонд сайнаар нөлөөлнө,
  • Үрэвсэл дарна,
  • Хор гадагшлуулах, цөс хөөх үйлчилгээтэй,
  • Хүчтэй антиоксидант гэж үздэг,
  • Арьсны өнгийг сэргээнэ,
  • Биеийн дархлаа тогтолцоог идэвхжүүлнэ,
  • Тураах зориулалтаар ашиглана.

Юунд хийх вэ

  • Шөл
  • Ястай махан хуурга
  • Будаа
  • Плов

Шалфей

Хоолойн өвчин болон ханиалганы эсрэг үйлчилгээтэй амтлагч юм.

Хэрхэн эмгүйгээр дархлаагаа сайжруулах вэ? 5

Шинж чанар:

  • Гэдэс цэвэрлэх,
  • Хорт бодисыг гадагшлуулна,
  • Тураана,
  • Антиоксидант шинж чанартай,
  • Дархлаа дэмжинэ,
  • Ханиалга эмчилнэ.

Юунд хийх вэ

  • Шарсан болон жигнэсэн ногоо
  • Махан хоол
  • Загастай хоол
  • Сүмс
8
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. J.Undrahkmurun

    2016/04/13 at 12:12

    Mash ih bayrllaa heregtei medeelel awlaa

  2. Janchiv Ayush

    Janchiv Ayush

    2016/04/14 at 03:25

    Монгол тангаа хурт ургэлж эруул,чийрэг байх болно

  3. Зочин

    2016/04/14 at 07:51

    Iimerhuu medeenii nernuudiig angli mongol 2lang ni bichij bval sain bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *