
Зарим хүмүүс өөрийгөө би их азтай хүн гэдэг. Зарим нь болохоор би ёстой азгүй хүн гэж хэлдэг. Аз гэдэг сохор ч гэсэн үг байдаг. Гэхдээ өдөр бүр азтай эсвэл азгүй байна гэж юу байхав. Нэг өдөр нь азтай байна гээд инээж суухад нөгөө өдөр нь ямар нэгэн байдлаар азгүйтэлд өртөх нь бий. Санамсаргүй ямар нэгэн зүйлд цохиулах, тээглэж унах, эд зүйлсээ алдах гээх, эвдүүлж сүйтгүүлэх гээд ямар ч хэлбэрээр азгүйтэлд өртөж болно. Энд бид азгүй өдөр нь таарсан хэсэг бүлэг хүмүүсийн гэрэл зургуудын багцыг нийтэлсэн байгаа ба хөгжилтэй санагдана гэж итгэж байна.







