Японд цахилгаан шатанд яагаад хамгийн эхэнд орохгүй байсан нь дээр вэ?

0

Японы соёлд дэс дарааллыг чандлан баримталдаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн соёлыг цахилгаан шатанд орж суухад ч баримталдаг ажээ. Хүн болгон өөрийн эрх үүрэг, байр сууриа мэддэг гэсэн үг юм.

Японы биеэ авч явах соёл нарийн төдийгүй маш тодорхой байдаг. Хүмүүсийн бие биетэйгээ харилцах харилцаа нь зөвхөн хүйс, нас, нийгмийн гарлаас шалтгаалаад зогсохгүй мөн нөхцөл байдлаас ч шалтгаалдаг ажээ. Ахуй амьдралд нь нарийн батлагдаагүй дүрэм журам ч мөрдөгдөх бөгөөд энэ нь зэрвэс харахад харилцааны өчүүхэн бүрдэл мэт санагддаг. Нэг талаасаа хүнд боловч нөгөө талаасаа – хэн хэндээ амар: үүнд толгойгоо гашилгах шаардлага байхгүй.

Жишээ нь, цахилгаан шат. Бүгд л нэг иймэрхүү байдалд орж үзсэн байх: цахилгаан шатанд амжиж суухаар хэн нэгэн яаран гүйдэг, тэгэхээр цахилгаан шатны хаалгыг түр барих шаардлага гарна, гэхдээ хэн барих вэ? Ингээд эргэлзэж байтал хаалга хаагдаад нөгөө сандарсан хүн сууж чадахгүй хоцордог. Японд энэ нөхцөл байдалд тохирсон дүрэм бий. Үүрэг хуваарилсан гэх юм уу даа – цахилгаан шатны ахмад.

Цахилгаан шат ашиглах бичигдээгүй дүрмүүдээс дурдвал: 1. Хэрвээ та хоосон цахилгаан шатанд хамгийн түрүүнд орсон бол та – цахилгаан шатны ахмад. 2. Цахилгаан шатны ахмадын хувьд та хянах самбарын хажууд зогсож хаалга онгорхой байлгах товчлуурыг дарж байх үүрэгтэй (хаалга хаагдах үед хүн орох бол). 3. Хамгийн сүүлчийн хүн ороход хаалгыг онгорхой байлгах товчлуураас гараа авч хаалга хаах товчлуурыг дарна. 4. Ахмадын хувьд та цахилгаан шат зогсох давхар болгон дээр хянах самбарыг удирдана. Өөрийн хүлээсэн үүргийг хурдан шуурхай, яг таг гүйцэтгэх ёстой юм. 5. Хэрвээ та өөрийн буух давхарт ирсэн бол та хамгийн сүүлд нь буух юм, яг л онгоцны ахмад шиг. Та бүх хүмүүст зориулж хаалгыг барьж өгнө. 6. Одоо хянах самбарт хамгийн ойр зогсож байгаа хүн ахмадын ажлыг гүйцэтгэж эхэлнэ. Хуучин ахмад цахилгаан шатнаас гартал товчлуурыг шинэ ахмад дарсаар байх ажээ.

Анх удаа Японд ирж байгаа хүн бол туршлага дутна. Тиймээс цахилгаан шатанд түрүүлж орохыг бүү яар, орсон хойноо ч хянах самбараас хол зогсоохыг хичээ.

11
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *