Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа

1

Гал тогоог гэрийн зүрх гэдэг. Эзэгтэй бүр энэ өрөөгөө 100% гайхалтай харагдаж, тав тухтай байгаасай гэж хүсдэг. Бид танд гал тогоогоо гэрийн хамгийн их ордог өрөө болгон хувиргах сонирхолтой шийдлүүдийг хүргэж байна.

Гал тогооны зохион байгуулалтын санаанууд

1. Хадгалахдаа нээлттэй тавиур ашигла

Хаалгатай шүүгээнүүд өрөөг илүү зайгүй болгож харагдуулдаг. Харин эсрэгээрээ хаалгагүй тавиурыг ашиглавал өрөө илүү цэлгэр харагдах болно.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 9

2. Дотоод заслаа илүү гэгээлэг өнгөөр чимээрэй

Тод өнгийн тавилга, хана сонговол өрөө мэдэгдэхүйц саруулхан болдог.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 1

3. Гэрэл нэм

Гэрэлтүүлэг хэр их байна тэр тусмаа л сайн. Хэрэв цонхоо томруулах боломжгүй бол илүү их чийдэн ашиглаарай. Хоол хийх хэсэгт гэрэл сайн тусах хэрэгтэй.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 10

4. Нүд хуурах

Босоо, хөндлөн шугамыг ашиглан өрөөг илүү том болгох боломж бий. Босоо шугам гал тогоог өргөн харагдуулах бол хөндлөн шугам таазыг өндөр болгож харагдуулна. Ийнхүү нарийн орон зайг томруулах боломжтой.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 2

5. Хоосон орон зайг ухаалгаар ашиглах

Жижигхэн гал тогоонд сав суулгаа багтаах хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл өрөөнийхөө сул орон зайд тавиур хийж ухаалгаар ашиглаарай.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 11

6. Дотоод засалдаа салдаг ширээ ашиглах

Салдаг ширээ ашиглах нь хамгийн сайхан санаа юм, жишээ нь салдаг ганбанз байж болно. Хоолоо бэлтгэх хэсэгтээ зай гаргахын тулд гал тогооны хэрэгсэл, талх, хутга, амтлагч зэргийг тавих тусдаа ширээтэй болоорой.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 3

7. Илүү их агаар

Шилэн хаалгатай шүүгээ нь хаалгагүй шүүгээтэй адил үүрэг гүйцэтгэх ч тоос шороо хуримтлагдахгүйгээрээ давуу талтай. Хэрэв шүүгээний хаалга шилэн бол юмаа олоход илүү хялбар болно шүү дээ. Тиймээс хайхад цаг бага зарцуулна гэсэн үг юм.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 12

8. Анхаарлыг татах чимэглэлүүд

Хүний анхаарлыг татахуйц хана – зальтай аргуудын нэг юм. Ингэснээр орон зай мэдэгдэхүйц тэлээд зогсохгүй нээлттэй харагдах болно.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 13

Гал тогоогоо онцгой болгоцгооё

1. Судалтай хэв маяг

Жирийн зураасыг зөв газартаа ухаалгаар ашиглаж чадвал шинэхэн өнгө таны гал тогоог гялалзуулах болно.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 4

2. Олон тавиуртай өндөр шүүгээ

Ийм шүүгээг хэрэглэхэд тухтайгаас гадна зай бага эзэлж ямар ч интерьерт сайхан тохирно.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 14

3. Санаанд оромгүй чимэглэл ашиглах

Жишээ нь, яагаад плиткээ камин зуух болгож болохгүй гэж.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 5

4. Хуучин зүйлсийн шинэхэн амьдрал

Бүх зүйл загварлаг байх ёстой гэж хэн хэлсэн юм? Гал тогоогоо өөрийн гараар чимэглээрэй. Жишээ нь, хуучин сав суулгаа ашиглаад гайхалтай гэрлийн бүрхүүл хийх боломжтой шүү.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 6

5. Өвөрмөц өлгүүр

Хуучин ганжингаар зөвхөн танайд байх сайхан өлгүүрийг хийж болно.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 7

6. Ханаа чимэглэх

Хуучин подносоо ашиглаад гайхамшигтай ханын чимэглэл бий болох боломжтой.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 15

7. Интерьерт жинхэнэ өнгө нэмэх

Амьд цэцэгтэй ямар ч өрөө илүү цэвэрхэн харагдах болно. Хамгийн гол нь ховор төрлийн цэцэг сонгоорой. Гал тогоонд яншуй, гоньд зэрэг амтлагчууд хамгийн тохиромжтой шүү.

Таны мөрөөдлийн гал тогоог бий болгох 15 санаа 8

7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Туул

    2015/11/10 at 16:30

    сайхан харгадаж байна

  2. Зочин

    2015/11/18 at 11:56

    GOY YMOO

  3. Алдаагаа зас!

    2017/07/10 at 22:56

    Үүнийг засаарай!!! – Босоо шугам гал тогоог ӨНДӨР харагдуулах бол хөндлөн шугам ӨРГӨН болгож харагдуулна. Дээр өргөн өндөр 2-ыг сольчихсон байна!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *