Ковид-19 цар тахлаас хэт их айсан нэгэн бүсгүй хүүгийнхээ хамт 3 жил гэртээ бүгж, гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлажээ

1

Энэтхэгийн Гуруграм хотын иргэн, 36 настай нэгэн бүсгүй коронавируст цар тахал тус улсад дэгдэж эхлэхтэй зэрэгцэн гэртээ бүгэх шийдвэр гаргаж, гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлажээ. Тухайн үед 7 настай байсан хүүгээ тэрээр ийм аргаар өвчнөөс хамгаална хэмээн үзсэн аж. Энэтхэг улсад ковид-19 өвчнөөр нас барагсдын тоо асар их байсан нь энэ шийдвэртэй нь холбоотой. Хөл хорио тогтоосон хугацаанд нөхөр нь тэдний хамт байсан ч хорио цуцлагдан, амьдрал хэвийн болоход ажилдаа явсан нөхрөө ахин гэртээ оруулаагүй ажээ.

Тэгвэл саяхан тус хотын цaгдаагийн хэлтэст Сужан Мажхи гэгч нэгэн гэртээ орж чадахгүй 3 жил болж байгаа тул арга хэмжээ авч өгөхийг хүссэн дуудлага өгчээ. Уг дуудлагад тэрээр 3 жилийн хугацаанд жижиг байр түрээслэн амьдарсан бөгөөд эхнэрийнх нь сэтгэл санаа хэвийн болж, гэртээ оруулна гэж бодож байсан ч одоо итгэл нь алдарсан талаар өгүүлсэн байна.

Уг хачирхалтай дуудлагад итгээгүй цaгдаа нар түүний гэр лүү залгаж тодруулахад түүний эхнэр гэх бүсгүй 10 настай хүүгийн хамт амьдарч байгаа тухайгаа хэлсэн аж. Улмаар цaгдаа нар гэрт нь нэвтрэхийг зөвшөөрөхгүй бол видео дуудлага хийж хүүгийн эрүүл мэнд хэвийн байгаа эсэхийг шалгуулахыг хүсчээ. Ийнхүү видео дуудлага хийх үед эх, хүү хоёрын амьдарч буй орчин асар бохир, хогийн цэг мэт болсон байгааг анзаарчээ.

Цaгдаагийн ажилтны мэдээлснээр, “Бүсгүй цар тахлын үеийн цочролоосоо гараагүй байсан. Тэр гэрээс хэнийг ч гарахыг зөвшөөрөхгүй байсан агаад хүүгээ гарвал өвчин тусаж, амиа алдана гэж айж байсан. Түүнтэй удтал ярилцаж байж цaгдаагийн газарт авч ирж мэдүүлэг авч чадсан, гэхдээ тэр хүүгээ дагуулж ирээгүй. Ингээд л түүнийг эмнэлэгт хүргэж, хүүг нь ч мөн сэтгэл заслын эмчилгээнд хамрууллаа хэмээжээ. ”

3
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *