Оройтохоосоо өмнө мэдвэл зохих амьдралын 25 сургамж

3

Бид заримдаа хэрхэн амьдрах тухай огт боддоггүй. Тиймээс бид та бүхэндээ амьдралын гол утга учир, үнэ цэнийн тухай багахан зөвлөгөөг хүргэе.

25. Өөрт буй цаг хугацааг хайрла

Цаг хугацаа бол бидэнд буй хамгийн үнэтэй баялаг. Үүнийг зурагт үзэх, олон нийтийн сүлжээнд их цаг үрэх гэх мэт зүйлд зарцуулах хэрэггүй. Таны хий хоосон үрсэн цаг хугацаа ахиж танд ирэхгүй.

24. Дараа гэж хойш тавихгүй байх

Дараа нь дурсах дурсамж бүтээхийн төлөө амьдар. Дуртай зүйлээ хийж, хайртай хүнтэйгээ цагийг өнгөрүүл.

23. Ярихаасаа өмнө бод

Үгээр хүнийг үхүүлж болдог. Тиймээс анхааралтай бай.

22. Хийхээсээ өмнө бод

Дараа нь алдаа бага гаргахын тулд тодорхой хугацааг бодоход зарцуул.

21. Согтууруулах ундаанаас татгалз

Архи оюун ухааныг булингартуулдаг. Тиймээс муу дурсамж үлдээхгүйн тулд татгалзах хэрэгтэй.

20. Эцэг, эхээ сайн сонс

Тэдний зөвлөгөө тийм ч муу биш шүү дээ.

  • Сургуулийн нас бол амьдралын хамгийн сайхан үе.
  • Одоо хичээж суралцвал хожим чи шагнуулах болно.
  • Хэнтэй нөхөрлөхөө сайн бод.
  • Юуг ч чин сэтгэлээсээ хий.
  • Хэн нэгэн чамтай яаж харьцаасай гэж хүсдэг яг түүн шигээ л бусадтай харьцах хэрэгтэй.
  • Хүн бүр өөр өөр. Бид соёл, хүйс, амьдарсан орчин гээд бүх талаараа өөр.

19. Сонирхолоо хөгжүүл

Утр наслах, залуу эрч хүчтэй байхын эхлэл.

18. Мөнгө хуримтлуул

Сар бүр эсвэл 7 хоног бүр багахан ч болов мөнгө хуримтлуулж сурах хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдал таны санааг бага зовооно.

17. Үргэлж шинэ зүйл сурч, мэд

Үргэлж шинэ зүйл сурч, мэдэхийн төлөө ямар нэгэн зүйлийг хийж бай. Өдөрт 1 цаг уншиж хэвшвэл 7 жилийн дараа та салбартаа манлайлагч нь байх болно. Ингэж хэвшихийн тулд тэвчээр мөн цаг төлөвлөлт хэрэгтэй.

16. Олонхийг бүү дага

Хүн бүхний чаддаг зүйлийг биш, өрсөлдөгч цөөнтэй, хурдан амжилт гаргаж болох зүйлийн араас хөөцөлд. Тэвчээртэй байж, эрсдэл хүлээж сур. Шинийг эрэлхийл.

15. Турш, туршлагатай бол

Шилдэг нь болохын тулд 10000 цагийг туршилтанд зарцуул. Мөн 1000 цагийг 10 өөр төрлийн зүйл туршихад зарцуул. Ингэж чадвал шинэ боломжууд таныг угтаж байх болно.

14. Өөрөөсөө илүү хэн нэгэнтэй харьцуул

Та тэдгээр хүмүүсээс туршлага, арга заль гээд их зүйлийг сурч авах болно.

13. Өөртөө их цаг зарцуул

Ямар нэгэн төсөл дээр ажиллахдаа өөртөө хангалттай цаг өг. Ингэвэл асуудлыг шийдэх шинэ санаа сэдэхэд тун тохиромжтой байдаг.

12. Өөртөө зорилго тавь

Өөрийнхөө зорилгыг, үр дүнтэй нь хамт бич. Урт болон богино хугацаанд биелэгдэх зорилгоо ангилаарай.

11. Хүмүүстэй танилц

Та өөрөө эхний алхамыг хий. Шинэ хүмүүстэй харилц. Тэднээс зөвлөмж, тусламж гуйхаасаа бүү нэрэлх.

10. Аял

Өөр соёл, уламжлалтай газар нутгаар аялах нь бусад хүмүүсийг ойлгоход тань дөхөм болно.

9. Үргэлж ахиж дэвш

Үргэлж урагш тэмүүлж өчигдөр байснаасаа илүү болохын тулд хичээ. Бага багаар 1% илүү ахиц гарвал энэ нь амжилт. Бүх зүйл өөрөө бий болно гэж хүлээж хэрэггүй. Илүү болохын тулд өөрөө нөхцөл байдлыг удирд. Хэн ч зүгээр сууж байгаад амжилтанд хүрдэггүй юм.

8. Итгэл дааж чадах хүн гэдгээ харуул

Ажил дээрээ байхдаа бусадтай хүндэтгэлтэй харьц. Бусдын итгэлийг ол. Жижиг зүйлээс болж өөрийн амжилтыг үгүй хийж болохгүй.

7. Сайн зөвлөгчтэй бол

Харилцан ярилцаж, үнэтэй зөвлөгөө өгдөг сайн зөвлөгчийг хайж ол.

6. Мэдлэгт мөнгө бүү харамла

Амжилт гаргахын тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс их мөнгө үрэх нь гэж бүү ай.

5. Нэг биш олон зүйлд хүч үз

Өөрийнхөө харах өнцгийг тэлэхийн тулд олон зүйлд суралц. Өөрийгөө ол.

4. Амжилтыг хүлээх хэрэггүй

Таны мэдлэг, туршлага танд хэрэгтэй хүмүүсийг олж өгнө гэж итгэн хүлээх хэрэггүй. Өөрөө шинэ боломжийг хай, холбоо тогтоо.

3. Гадаад хэл сур

Нэг гадаад хэл мэддэг бол сайн. Гадаад хэл сурах нь шинэ хүмүүстэй харилцахад хэрэгтэй ч үүнээс илүү хүмүүсийг мэдлэгтэй болгодог.

2. Илүү цагаар ажиллах хэрэггүй

Өөртөө цаг гаргахын тулд илүү цагаар ажиллахгүй байх хэрэгтэй. Илүү цагаар ажиллах нь таныг ажлаа хийж чаддаггүй гэж дүгнэхэд хүргэдэг гэдгийг анхаар.

1. Өөртөө итгэ

Бидний эргэн тойронд хэний ч төсөөлөхгүй ааш зантай хүмүүс элбэг байдаг. Тиймээс зөвхөн өөртөө итгэ, мөрөөд, бүтээ, дэлхийг өөрчил.

433
БахархмаарБахархмаар
98
ГоёГоё
51
ХөөрхөнХөөрхөн
48
ГайхмаарГайхмаар
37
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/15 at 14:23

    Баярлалаа. Маш үнэтэй сайхан мэдээлэл байна даа. Шинэлэг сайхан хувь хүн өөртөө тусган хэрэгжүүлэхэд тустай юм байна. Амжилт араас чинь дагаж байг.

  2. Batnasan Davaajav

    Batnasan Davaajav

    2017/02/15 at 15:11

    hun buhend mash hereg boloh medee bn shyyd heregjvvleh heregtei wow

  3. Tseemaa Emma

    Tseemaa Emma

    2017/02/15 at 15:41

    Erdene Erdenee,Tseemaa Naagii

  4. Зочин

    2017/02/15 at 16:58

    мэдвэл зохих мэдээлэл өгсөнд баярллаа амжилт

  5. unshigch

    2017/02/15 at 18:24

    хэний ч төсөөлөхгүй ааш зантай хүмүүс элбэг байдаг,tiimee amidral tosooloshgui sonirholtoi

  6. Dav Odno

    Dav Odno

    2017/02/15 at 19:47

    Mash taalagdlaa :-) bayarlalaa,

  7. Monhnaran Shagdar

    Monhnaran Shagdar

    2017/02/15 at 20:58

    Bayrlalaa saihsn medee bnas

  8. Ss

  9. Martha Ma

    Martha Ma

    2017/02/15 at 23:54

    Jandos Sarbai

  10. Zulaa Hyeri

    Zulaa Hyeri

    2017/02/16 at 01:53

    =-0

  11. Uuchlaarai ss hiigeed ogooch

  12. kkk

    2017/02/24 at 10:54

    танай сайтруу орж байхаа больёо, дандаа хаалттай байхын

  13. Чинзоригийн Чэцн

    2017/02/24 at 16:33

    Mangar kkk……

  14. Ойн овогтой бэлэг

    2017/02/24 at 16:34

    Баа мэрррррррт

  15. Зочин

    2017/04/18 at 10:07

    ene dandaa like awchaad neegdehgui ymar nowshiin site we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *