Японд тун удахгүй роботууд төмөр зам барьж, ашиглалтанд оруулж эхлэнэ. Хүний хувьд аюултай ажлыг тэд саадгүй гүйцэтгэх ажээ

0

Японы төмөр замын компани төмөр зам тавьдаг робот зохион бүтээх ажилдаа онцгой анхааран ажиллаж байгаагаа мэдээллээ. Роботын үндсэн зорилго нь хүмүүсийн хувьд аюултай ажлыг гүйцэтгэхэд оршино. Нэг талын гуманиод гэж хэлж болохоор: толгой бас гар төдий л робот болох нь гэрэл зургаас тод харагдаж байна.

JR West саяхан роботыг танилцуулсан юм. Танилцуулгын үеэр аюултай, өндөрт гардаг хүнд ажлуудыг гүйцэтгэжээ. Гуманоидыг хүн удирдах бөгөөд хөдөлгөөнт рейлс-бүхээгээр хөдөлгөөнд оролцоно. Уг рейлс-бүхээгт робот суурилуулагдсан.

Рейлс-бүхээгт суусан ажилтан VR-шил зүүж роботыг удирдах “гар” углана. Ингээд ажилтан нь роботын толгой болж, зүүн, баруун гар нь гуманоидын гар болно. Робот өндрөөс айдаггүй, тиймээс техникийн боломж нь хүрэхүйц дурын өндөрт ажиллаж чадна. 30 хүртэл килограммын жинтэй ачаа даах чадвартай.

Туршилтыг энэ оны хавраас эхлүүлсэн бөгөөд бодит хэрэглээнд 2024 он гэхэд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд роботыг улам илүү төгөлдөржүүлэхээр ажиллах ажээ. Роботехникийн хөгжилд эрс өөрчлөлт гарч байгаа нь хүн төрөлхтний хувьд том алхам юм.

Та роботууд хүний үйл ажиллагааг удахгүй бүрэн орлоно гэж боддог уу?

3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *