Британи эмэгтэй олон үйлдэлт будаа агшаагчны зар оруулж байгаад, санамсаргүй утсан дээрээ байсан өөрийнхөө нvцгэн зургийг оруулж орхижээ

0

Эммэ Жонс олон үйлдэлт будаа агшаагчаа зарахаар шийдэж сошиал сүлжээнд хэд хэдэн зар тавьжээ. Маргааш нь 26 настай британи бүсгүй найз нөхөд, үл таних хүмүүсээс хариулт, элдэв янзын утгатай сэтгэгдлүүд хүлээж аваад ихэд гайхжээ. Нэг л биш болсныг ойлгоод Эмма тавьсан зараа эргэж хараад эгээтэй л ухаан алдаад уначихсангүй – хамгийн сүүлчийн гэрэл зураг нь зарах гэж байсан барааных биш харин өөрийнх нь сэлфи байв, бүр нvцгэн зураг. Тэрээр турах дэглэм баримталж байсан болохоор “өмнө нь” болон “дараа нь” гэдэг харьцуулсан зураг авахаар шийдсэн байж л дээ. Олон үйлдэлт будаа агшаагчныхаа зургийг тавихдаа олон зурагнуудаас андуураад өөрийнхөө хагас нvцгэн зургийг тавьснаа даанч анзаарсангүй.

newsis.com

Бүсгүй сошиал сүлжээ хэрэглэгчдийн зүгээс багагүй шүүмж хүртжээ. Бас Эммаг андуурч буруу зураг тавьсан байгааг эелдэг байдлаар анхааруулахын зэрэгцээ ийм зүйл болсонд өмнөөс нь харамссан хүмүүс ч цөөнгүй байв. Хагас нvцгэн зураг нь будаа агшаагчийг нь муугүй сурталчилжээ – eBay дээр гал тогооны цахилгаан хэрэгслийн үнэ нь 1380 фунт болтлоо өссөн байна. Даанч Эмма ичсэндээ болоод бүх зараа устгасан тул ашигтай наймаанаасаа буцахад хүрсэн юм. Дахиж интернэтээр юу ч зарж чадахгүй болсон гэж Эмма хэлсэн байна. Зарах гэж байсан бараагаа найздаа өгөхөөр болсноо ч хэлжээ.

newsis.com

Та ийм байдалд орсон бол юу хийх байсан бэ?

10
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *