Турахыг хүсэгчдийн хэлэн дээр тусгай пластик өөдөс оёж байна

0

Турахыг хүсэгчдийн хэлэн дээр тусгай пластик өөдөс оёж байнаӨнөө цагийн Дэлхийн хүн төрөлхтний амьдрал суугаа, хөдөлгөөнгүй хэв маягт шилжээд байгаа нь жингийн илүүдэл түүнээс улбаатай эрүүл мэндийн элдэв асуудалд хөтлөөд байгаа билээ. Гэтэл нэгэнт нэмэгдсэн жинг хасна гэдэг нь яггүй хэцүү үйл явц байдаг. Сэтгэлийн хат тэвчээрээс гадна байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөн, хоол хүнсний зүй зохистой хэрэглээ гээд олон зүйл жингээ хасах, хэвийн хэмжээнд барихад нөлөөлдөг. Олон хүмүүсийн хувьд хоол идэх дуршлаа дарах, элдэв төрлийн амттан, хоолонд дурлах сэтгэлээ барьж, тэвчих гэдэг нь маш хэцүү зүйл байдаг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн шинэ санаа хэрэгжиж эхлээд байгаа аж. Энэ бол хэлэн дээр оёж тогтоодог тусгай пластик хэсэг юм. Шуудангийн маркны хэмжээтэй энэхүү пластик өөдсийг хэлэн дээрээ оёулснаар хатуу хоол хүнс идэх үед тэсвэрлэшгүй их өвдөлтийг мэдрүүлдэг байна. “Шидэт өөдөс” нэртэй энэхүү жин хасах арга барилыг Беверли Хиллзийн пластик мэс засалч Николас Чугей /Nikolas Chugay/ санаачлан бүтээжээ. Мэс ажилбар хийлгэхгүйгээр турах, жингээ барих арга замыг санал болгосон энэ өөдсийг хэлэн дээрээ оёулснаар зарим үйлчлүүлэгчдийн хувьд хэл ярианы хувьд хүндрэлтэй болох, унтаж нойрсоход асуудалтай болох зэрэг асуудал үүсэж байгаа ч хэлэн дээрээ шидэт өөдсийг оёулснаар хэлээ хөдөлгөхөд өвдөх гэх мэт ойлголт байхгүй аж. АНУ-ын хувьд зөвхөн Чугей эмчийн эмнэлэгт л хийлгэх боломжтой энэ үйлчилгээ тийм ч их нэрд гараагүй хэдий ч Венесуэльд бол ихээхэн дэлгэрээд байгаа юм. Энэ үйлчилгээг санал болгодог Каракасын анхны эмнэлгүүдийн нэгнийх нь эмч Ана Мариа Парра хоёр жилийн өмнөөс энэ үйлчилгээг үзүүлэх болсон ба сард 900 орчим үйлчлүүлэгч үйлчлүүлдэг гэнэ. АНУ-д 2000 доллараар хийдэг энэ үйлчилгээг Венесуэльд 150 доллараар хийдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *