Зарим хүмүүст “Мөрөөдөлдөө хэзээ ч битгий бууж өг” гэж хэлж болох ч, энэ бол улиг болсон зүйл. Гэхдээ л өөрийн зүрх сэтгэлээр хүчирхэг, эрүүл амьдрал руу шаргуу тэмүүлдэг хүмүүс байдаг.
Тиймээс үүнийг бодитоор харуулж буй Кэти Жейкобстой танилцъя. Тэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Sports Illustrated Swimsuit” тэмцээний финалын шат хүртэл явж чадсан бүсгүй юм. Гэхдээ харж байгаачлан Кэти байдаг л нэг спортлог эмэгтэй биш ээ. Тэр одоо 56 настай бөгөөд 160 см өндөр юм. Калифорни муж улсын Калабасас мужаас ирсэн нэгэн эмэгтэй тэмцээний үеэр олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан бөгөөд түүний нас болон, өндөр зэрэг нь хэтэрхий содон байв.
“Би 80-аад оны үед Нью Йорк хотод загвар өмсөгч байсан, дараа нь Лос Анжелес хотод очоод зарим нэг өөр ажил хийж үзсэн. Бүр бүх зүйлд бууж өгөөд хамгийн бага цалинтай шал угаагчийн ажил ч хийж явлаа” хэмээн Кэти өөрийнхөө талаар дурссан байна. Мөн тэрээр “Би тэр цагаас хойш загвар өмсөх, жүжигчин болоход өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тиймээс би хэд хэдэн ажлаа золиослосон” гэжээ.
Тэрээр “Soji Health and BeautyBlender”-д загвар өмсөж, хэд хэдэн зар сурталчилгаанд тоглосноос гадна “Green Day” дууны клипэн дээр хэд хэдэн удаа бикинитэйгээ гарч ирдэг байна.
Кэти хэлэхдээ “Sports Illustrated” тэмцээний зургууд нь вирус шиг хурдан тарснаас хойш болзоо болон элдэв эрүүл амьдралын талаар зөвлөгөө авах гэсэн хүмүүсийн хүсэлтэд дарагдсан байна. Мөн тэрээр “Би хоолны дэглэмийн мэргэжилтэн биш” хэмээн хэлээд “Би чихрийн шижин өвчтэй байсан учраас 4 жилийн өмнө хоолны дэглэмээ өөрчилсөн” гэжээ.
Одоо Кэти мах иддэггүй бөгөөд долоо хоногийн зарим өдөр л загас иддэг байна. “Би өдөр бүр маш их хэмжээний бүйлсний сүү хэрэглэдэг. Тийм сүүг кофе болон смүүтиндээ хийж уух их ашигтай” гэжээ. Тэр өглөөний цайндаа ихэвчлэн гүзээлзгэнэ эсвэл нэрстэй уураг болон махгүй зайдас иддэг байна. Заримдаа өндөг, бяслаг, улаан лооль зэргийг өглөөний хоолондоо иддэг. Тэрээр чихэр хэрэглэдэггүй бөгөөд зарим үед чихэр агуулаагүй шоколад болон чипс иддэг аж.
“Миний амттаны хэрэглээнд ч мөн бүйлсний гурил их том орон зай эзэлдэг учраас бүйлсний гурилаар төрөл бүрийн жигнэмэг хийж идэх дуртай”. Харин тэрээр оройн хоолондоо улаан лоолийн соустай паста идэхийн оронд хулуутай шпагетти идэхийг илүүд үздэг байна. Кэти цагаан гурил орсон хоол хүнс, будаа, төмс зэргийг долоо хоногт нэгээс олон удаа иддэггүй байна. Гэхдээ тэрээр чихэрлэг төмсөнд нугасгүй гэнэ шүү.
Тэрээр долоо хоногийн 4 өдөр бэлтгэл хийдэг бөгөөд өөрийн дасгал хийж буй бичлэгээ “Sports Illustrated Swimsuit” инстаграм хаяг дээрээс шууд буюу “live” хэлбэрээр хүмүүст түгээдэг байна. Түүний дасгалын бичлэгүүдийг “IGTV”-гээс нь үзэх боломжтой. Түүний бас нэгэн онцлог бол “bellydance” буюу бэлхүүсний бүжгээр хичээллэдэг байсан нь юм.
Харин гоо сайхны бүтээгдэхүүний талаар ярихад Кэти зөвхөн витамин С, цахирмаа цэцгийн орц бүхий коллагены найрлагад суурилсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.
“Би өөрийн бүх арьс арчилгааны бүтээгдэхүүнээ өөрөө хийдэг. 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж авахын тулд би бараг л 5 жилийг гал тогоондоо өнгөрүүлсэн” гэжээ.
@ageisbeauty##takemeback ##donttakemeback ##dreamjob ##dreamjobcheck ##fyp ##foryoupage ##foryourpage ##foruyou♬ original sound – ageisbeauty
Тэрээр бүр санхүүжилт авахын тулд Стив Харвигийн “Funderdome” нэртэй телевизийн нэвтрүүлэгт оролцож байжээ. Гэсэн ч тэр өөрийнхөө охин шиг хүнд боломжоо алдсан байна. Тэрээр “Би нэг л өдөр арьс арчилгааны бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ санхүүжилт олно гэдэгтэй итгэлтэй байдаг” гэсэн юм.
Хөгшрөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол юу хийх вэ гэдгээ олох биш өөрийнхөө биед юу хийж болохгүй вэ гэдгийг олох явдал юм хэмээн тэрээр хэлээд өөрийн үлгэр жишээ байдлаараа 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн хүч чадлыг дэлхий нийтэд харуулахаар уриалга гаргаад байгаа юм байна.
@ageisbeauty@shefitapparel @f45_training ##shefit ##feeltheburn ##feeltheburnbaby ##workout ##fitness ##lunges ##workoutroutine ##gym ##gymworkout ##mygymworkout♬ Feel the Burn – Tobin Bradstreet