Оросын тэрбумтан болон түүний эхнэр дэвшилтэт технологиор гаргаж авсан коронавирусын вакциныг аль эрт хийлгүүлжээ

0

Санхүүч бас тэрбумтан, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн, 45 настай Кирилл Дмитриев өөрийн гэргийн хамтаар оросын дэвшилтэт технологиор гаргаж авсан коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн байсан гэж мэдэгджээ. Дмитриевийн хэлснээр, вакцины ачаар тэдний цусанд ковид-19-өөр өвчилсөн өвчтөнийг бодвол эсрэг биет хоёр дахин их байсан гэнэ.

i.dailymail.co.uk

Өнөөдрийн байдлаар орос вакциныг турших гурав дахь үе шат эхэлж байна гэж Дмитрий мэдэгдлээ. Магадгүй оны сүүл гэхэд ард иргэдийг олноор нь уг вакцинд хамруулж эхэлнэ ч гэж тэр хэлжээ. Орос коронавирусын вакцин хийх анхны улс болох юм.

Дмитриевийн энэхүү мэдэгдлийг  нь АНУ, Их Британи болон Канад улс Оросын Cozy Bear хакерын бүлэглэлийн тусламжтайгаар Оксфордын их сургуулийн эрдэмтдийн боловсруулаад судалгааны гуравдугаар үе шат дээрээ явж буй вакцины мэдээллийг хулгайлсан гэж буруутгасны дараа хийсэн юм. Барууныхны үзэж байгаагаар “Cozy Bear” бүлэглэл нь оросын тусгай албаны “нөмөр нөөлөг” дор ажилладаг ажээ. Дам ярианаас үзэхэд хакерууд маш үнэ цэнэтэй мэдээлэл хулгайлсан, тэгээд тэр мэдээлэл нь оросын судалгаанд ашиглагдсан гээд байгаа юм. Британийн тагнуулын алба чухал мэдээлэл алдагдсаныг нэгэнт баталжээ.

i.dailymail.co.uk

Дмитриев Барууныхны мэдэгдлийг тэнэглэл гэж үзэж байна. Барууныхан “Оросын амжилтаас айсандаа” тэвдэж байгаагийн илрэл гэжээ. Оросууд вакциныг хүн дээр хийсэн эхний туршилтыг амжилттай дуусгаж чадсан гэж Дмитриев мэдэгдсэн. Туршилтад 38 хүн оролцсон бөгөөд судлаачдын батлан хэлж байгаагаар бол вакцин аюулгүй, дархлаанд хариу үзүүлж байгаа ч хэдий хэр урт хугацаанд үр дүнтэй байх нь тодорхой бус байгаа ажээ. Дмитриев эхнэрийн хамтаар уг вакцинд хамрагдсанаа мэдэгдсэн юм.

i.dailymail.co.uk

Туршилтын гуравдугаар үе 8 дугаар сард явагдах бөгөөд илүү их хүн хамарна гэж Дмитриев мэдэгджээ. “Хүрсэн амжилтдаа тулгуурлан бид уг вакцины зөвшөөрлийг энэ наймдугаар сард авна гэж найдаж байна. Ямартай ч Орос авчих байх. 9-р сард бусад улсуудын зөвшөөрлийг авч эхлэх байх аа. Бидний вакцин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн анхных нь болно” гэж Дмитриев хэлсэн байна.

 

 

Кирилл Дмитриев нь санхүүч, Оросын шууд хөрөнгө оруулалтын тэргүүн бөгөөд улсын дээд удирдлагуудтай ойр дотно хүн хэмээгддэг. Түүний эхнэр Наталья Попова – “Иннопрактика” сангийн захирал. Уг санг Екатерина Тихонова удирдан ажиллуулдаг, тэрээр Владимир Путины том охин юм. Үүнээс гадна Попова загвар өмсөгч бөгөөд “Россия 24” сувгаар нэвтрүүлэг хөтлөн явуулдаг ажээ.

i.dailymail.co.uk

Наталья Попова сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгч: том муур, тансаг спорт машинтай авахуулсан гэрэл зургууд бас өөр бусад зургуудаа ч хуваалцдаг. Яг хэзээ Дмитриевтэй суусан нь тодорхой бус, гэхдээ 2018 оноос гэж үздэг ажээ.

Дмитриевийн батлан хэлж байгаагаар, орос вакцины туршилтын гурав дахь үе шат Орос болон Ойрх Дорнодын хоёр улсад явагдах юм. Туршилтын хоёрдугаар үе шат дуусангуут буюу 8 дугаар сарын 3-ны өдрөөс шууд эхэлнэ. Орос Саудын Арабтай хамтран туршилт хийхээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд хамтран вакцин үйлдвэрлэх болно гэдгийг Дмитрий өмнө нь мэдээлж байсан. Гамалеягийн нэрэмжит оросын хүрээлэнд уг вакциныг боловсруулсан бөгөөд клиник туршилтад зориулж вакциныг “Алиум” болон “Р-Фарм” эмийн хувийн үйлдвэрүүдтэй хамтран хийж байна. Эдгээр үйлдвэрүүд нь вакциныг хэдэн сарын дараанаас олноор нь үйлдвэрлэхээр бэлтгэл ажлаа эхэлсэн, тэд тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж байна гэж Дмитриев мэдэгджээ. “Бүлгийн дархлаа үүсгэхийн тулд 40-50 сая хүнийг нэгэн зэрэг вакцинжуулах шаардлагатай” гэж Дмитриев хэлсэн байна.

i.dailymail.co.uk

Он дуустал Орос улс 30 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2021 он гэхэд нийт зах зээлийг хангана гэж санхүүч мэдэгдлээ. Үүнээс гадна Орос өөр таван улсад вакцин нийлүүлэхээр гэрээ хэлэлцээр хийж байна. Хэрвээ амжилттай болж чадвал үйлдвэрлэгч 170 сая тун хүртэл үйлдвэрлэх боломжтой гэжээ. Чухам ямар улс оронтой гэрээ хэлэлцээр хийхээр тохиролцож байгааг Дмитриев тодорхой хэлээгүй юм, гэхдээ Өмнөд Америк, Ойрх Дорнод болон өөр бусад улс орнууд байгаа юм. Өнөөдрийн хувьд Оксфордын эрдэмтэд ковидын эсрэг вакцины туршилтад амжилт гаргаад байна. Орос хакеруудыг буруутгаад байгаа тал, бас хятадуудын амжилтыг дурдах хэрэгтэй. Туршилтын гуравдугаар үе шатанд Бразилийн эрдэмтэд нэгдэн оролцох ажээ. Туршилтын хоёрдугаар шатны амжилтаас дурдвал, вакцин дархлааны хариу үүсгэж байгаад оршино.

i.dailymail.co.uk

Орос эрдэмтдийн амжилт дэлхийн нүдэн дээр Оксфордын мэдээллийг хулгайлсан хакеруудтай цаг хугацааны хувьд үнэхээр давхацлаа. Cozy Bear бүлэглэл мөн АРТ29 нэрээрээ алдартай, 2015 онд Пентагоны мэдээллийг хулгайлж байснаараа шуугиан тарьж байсан бүлэглэл. 2017 онд тэднийг Нидерландын сонгуульд оролцсон гэж буруутгадаг. Үүнээс болоод тус улс автоматаар гарсан сонгуулийн дүнгээ дахин гараар тоолоход хүрсэн юм. Голландын сонгуулийн энэ тохиолдлыг дараах зүйлтэй холбон тайлбарладаг: Нидерландын компьютерын аюулгүй байдлын мэргэжилтнүүд Москвагийн видео хяналтын системд нэвтрэн орж орос хакеруудын ажил, тэдний мэргэжлийн арга барил зэргийг олж мэджээ. “АРТ29 бүлэглэл дэлхий дахины дурын системийг 10 жилийн туршид амжилттай эвдэж чадаж байна. Цар тахал тэдэнд шинэ байг бий болгожээ – судалгааны үр дүн хулгайлах” гэж британийн компьютерын аюулгүй байдлын мэргэжилтэн Тони Коул хэлсэн байдаг.

8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baysgalan Baysaa

    Baysgalan Baysaa

    2020/07/26 at 19:51

    Оросын ш/ у дэлхийд гайхагдана шүү! Тэд чадлаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *