“Эрх чөлөөний хөшөө” хүртэл хажууд нь өчүүхэн жижиг мэт санагдах, дэлхий дээрх хамгийн том 11+ хөшөө

3

2019 онд 21 настай нэгэн охин дэлхий дээрх тусгаар тогтносон бүхий л улсаар аялсан хамгийн залуу хүнээр тодорч Гиннесийн номонд бичигдсэн билээ. Атаархмаар биш гэж үү? Дэлхийн өнцөг булан бүрт үзэж харах зүйлс маш олон хэдий ч бидэнд зарцуулах боломжтой чөлөөт цаг болон хөрөнгө мөнгөний боломж хэр их билээ дээ? Азаар бидэнд интернет байгаа учраас хүссэн газраа хормын төдийд харах боломжтой болсон билээ. Харин өнөөдрийн маань цахим аялал өргөн уудам дэлхий дээрх хамгийн аварга том хөшөө дурсгалуудаар таныг аялуулах болно.

14. Лин Шань дахь Буддагийн хөшөө, БНХАУ

© gdczjkk / Wikimedia Commons, © Matt H. Wade / Wikimedia Commons

Хэрэв энэ байгууламжийн суурийн хэсгийг оруулбал нийт 88 метр өндөр энэ хөшөө 700 тонноос илүү жинтэй бөгөөд Үнсгэлжингийн ордноос 1.5 дахин өндөр ажээ. БНХАУ-ын алс дорнодын Жансу аймагт байрлах энэхүү хөшөө 1996 онд нээлтээ хийж байжээ.

© Holger Naether / Wikimedia Commons

 

13. Кита но Мияако цэнгэлдэх хүрээлэнгийн Дай Каннон хөшөө, Япон

© Stuart Rankin / Wikimedia Commons

Энэхүү нүсэр байгууламжийн төсөл 1975 оноос 1989 он хүртэл үргэлжилсэн бөгөөд 88 метр өндөр энэ хөшөө тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр хөшөө болон түүхэнд бичигдэж байв. Уг хөшөө Японы Хоккайдо арал дээр оршдог ба буддын шашны гол төлөөлөгчдийн нэг болох Гуанянийн дүрийг дүрсэлсэн ажээ.

 

12. “Эх нутаг” хөшөө, ОХУ

© www.volganet.ru / Wikimedia Commons

Эх нутгийн дуудлага нэрээрээ олонд танигдсан уг хөшөөг Волгоградын Мамаев Курганы толгойд босгожээ. Энэ хөшөөг хэдийгээр “Эх нутгийн дуудлага” хэмээн нэрийддэг ч ялалтын бурханыг дүрсэлсэн гэж үзэх нь олонтаа бий. Валентина Изотовагийн зураг төслөөр бүтсэн хөшөөний бүтээн байгуулалтын ажил 1959 онд эхэлж 1967 онд дуусгавар болжээ. Тухайн цаг үедээ мөн л дэлхийн хамгийн өндөр хөшөөнд тооцогдож байсан ажээ.

 

11. Буддагийн хөшөө, Тайланд

© Thaweesak Churasri / Wikimedia Commons

Анг Тонг аймгийн Уат Муанг хийдэд байрлах эл хөшөөг ард иргэдийн хандивийн мөнгөөр босгосон ажээ. 1990-2008 онд бүтээн байгуулалтын ажил явагдаж дууссан бөгөөд их бие нь цемент бол гадна талыг нь алтаар бүрсэн байна. Уг хөшөөний жинхэнэ нэрийг “Phra Phuttha Mahanawamintra Sakayamunee Sri Visejchaicharn” гэх бөгөөд утгачилбал Уисет Чай Чаны Гаутама Будда гэсэн үг ажээ.

 

10. Агуу Петрийн хөшөө, ОХУ

© W. Bulach / Wikimedia Commons

Тус улсын зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулагч Агуу Петрийн дурсгалд зориулан урласан бараг 100 метр өндөртэй, 1000 тонн жинтэй уг хөшөөний нээлт Москва хотод 1997 онд болж байжээ. Уг хөшөөнд 500 тонн гаруй зэвэрдэггүй ган төмөр, хүрэл болон зэсийг ашигласан гэнэ. Уг хөшөөны загварыг анх 1992 онд Кристофер Колумбын Америк тив рүү хийсэн анхны аялалын 500 жилд зориулан гаргасан ч уг загварыг ашиглах хөрөнгө оруулагч олдоогүй тул оросын түүхтэй холбон засч бүтээжээ. Гэтэл уг хөшөөний загварыг гаргасан эрхэм 2016 онд Пуэрто Рикод маш ижилхэн нэгэн хөшөөг бүтээсэн бөгөөд энэ зүгээр тохиолдол байсан уу, эсвэл нэг загвараа дахин ашигласаар байна уу гэдэг нь тодорхой биш хэвээр үлджээ.

 

9. Түмэн нүд, түмэн гар, БНХАУ

© Alexandre Afanassiev / Wikimedia Commons, © Diliff / Wikimedia Commons

2009 онд нээлтээ хийсэн энэхүү хөшөө нь нутгийн сүсэгтэн олон, хувийн хэвшлийн байгууллагууд болон Ниншанийн нутгийн удирдлагийн хөрөнгө оруулалтаар боссон бөгөөд Лондонгийн Биг Бен цамхагт цагнаас хэдхэн метр өндөр буюу 96 метрийн өндөртэй ажээ.

 

8. Аважи Каннон, Япон

© Takaaki Nishioka / Wikimedia Commons

Уг хөшөө нь буддын шашны төлөөлөгч Гунянийг дүрсэлсэн бөгөөд суурь хэсэгтээ 5 давхар байшин байдаг бөгөөд хөшөө нь 20 метр өндөртэй ажээ. Гэсэн ч уг барилгийн оршин суугчид бүгд нүүж, хэн ч өв залгамжлан авахыг хүсээгүй тул 2020 он гуравдугаар сараас Япон улсын Засгийн Газар уг байгууламжийг өөрийн мэдэлдээ авч, хэт их элэгдэлд орж нурах аюултай гэж үзсэн тул 2022 онд нураахаар төлөвлөсөн байна.

 

7. Сендай Дайканнон, Япон

© Nobuyuki Kondo / Wikimedia Commons

Мөн л буддын шашны төлөөлөгч Гунянийг дүрсэлсэн эл хөшөө 1991 онд нээлтээ хийж байсан бөгөөд байгууламж дотор байрлах цахилгаан шатаар дээш өгсөж хотыг тольдоход тохиромжтой байрлал хэмээн тооцогддог ажээ. Уг бурханыг япончууд Каннон хэмээн нэрийддэг гэнэ.

 

6. Наншанийн Гуанянь, БНХАУ

© Николай Максимович / Wikimedia Commons, © freepik / Freepik

Хайнань арлын өмнөд эрэгт байрлах энэхүү хөшөө нь америк хөлбөмбөгийн талбайн урттай бараг ижил хэмжээтэй буюу 108 метр өндөртэй ажээ. Уг хөшөө 2005 оны 4-р сарын 24-ний өдөр нээлтээ хийж байжээ.

 

5. Шинэ ертөнцийн сэргэн мандал, Пуэрто Рико

© Edwin GonzalezMontoya / Youtube

Өмнө дурьдсанчлан Эх нутгийн дуудлага хөшөөний загварыг бүтээсэн эрхмийн бас нэгэн бүтээл болох 110 метр өндөр Кристофер Колумбын Америк тив рүү аялсан анхны аялалын 500 жилийг ойг тохиолдуулан урласан уг хөшөө Коста Рикагийн Аресибод оршдог. Уг хөшөөг урьд нь АНУ-ын Майами, Нью-Йорк, Колумбус, Балтимор зэрэг хотуудад байршуулахаар санал болгосон хэдий ч хэтэрхий том хэмжээтэй гэсэн шалтгаанаар татгалзсан хариулт авч байжээ. Харин өдгөө уг нүсэр байгууламж нь Пуэрто Рикогийн аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болоод буй билээ.

 

4. Усику Дайбуцу, Япон

© Sandunruki (talk) / Wikimedia Commons

Амитаба бурхны дүрийг дүрсэлсэн уг хөшөө 120 метр буюу Эрх чөлөөний 3 хөшөөтэй тэнцэх хэмжээний өндөртэй ажээ. Жингийн хувьд Эрх чөлөөний хөшөөнөөс 30 дахин илүү хүнд жинтэй гэнэ.

 

3. Лечжун Сасачжа, Мяньмар

© Bamarckk / Wikimedia Commons

130 метрийн өндөртэй энэ хөшөө Будда Гаутамагийн дүрийг дүрсэлсэн бөгөөд түүний бүтээн байгуулалт нь 1996-2008 оны хооронд явагджээ. Уг байгууламж 27 давхар бөгөөд цэцэрлэгт хүрээлэн нь 9000 орчим ургамал модоор хүрээлэгдсэн байдаг гэнэ.

 

2. Буддагийн хаврын сүм, БНХАУ

© Nyx Ning / Wikimedia Commons

Хэнань аймгийн нутагт орших 153 метр өндөр, 1000 тонн жинтэй эл хөшөөний бүтээн байгуулалт 1997 оноос 2008 хүртэл явагдсан бөгөөд 2018 оныг хүртэл 10 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр хөшөө хэмээгдэж байжээ. Танд сонирхуулахад энэ хөшөө нь Бразилын Рио Де Жанейро хотын алдарт Есүс Христийн хөшөөнөөс 4 дахин өндөр ажээ.

 

1. Эв нэгдлийн хөшөө, БНЭУ

© Government of India / Abhinay6597./ Wikimedia Commons

Дэлхийн хамгийн өндөр хөшөөгөөр БНЭУ-ын Гужарат мужид орших 240 метр өндөртэй Энэтхэгийн Дотоод Явдлын Яамны сайд асан, Энэтхэгийн анхны ерөнхий сайд асан Сардар Валлабхай Пателын (Sardar Vallabhbhai Patel) хөшөө нэрлэгддэг ажээ. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 2013 онд эхэлж 2018 оны 10-р сарын 31 буюу Ерөнхий сайд асны мэндэлсний 143 жилийн ойн өдөр дуусгавар болжээ. Нээлтээ хийснээс хойш 11 өдрийн дотор л эл хөшөөг үзэхээр нийт 128,000 жуулчид зочилж иржээ. Улмаар 2019 оны 11 сар гэхэд өдөр бүр 15,000 зочин хүлээн авч байсан бөгөөд энэ нь Нью-Йорк хотод өдөр тутамд зорчин очдог жуулчдын тооноос даруй 5000 гаруй хүнээр илүү үзүүлэлт гэнэ.

 

Бонус: Эрх чөлөөний хөшөө, АНУ

© Elcobbola / Dominio Público / Wikimedia Commons

Ном зохиол, кино зураг гээд бүхий л зүйлс дээр Эрх чөлөөний хөшөө гардаг шүү дээ. Эл хөшөөний өндөр суурь хэсгийг оруулбал 93 метр өндөртэй. Түүний түүхийг өгүүлбэл 1886 онд Франц улсаас АНУ-д тусгаар тогтнол болон хоёр үндэстэн хоорондын эв найрамдалт харилцааг илэрхийлэн бэлэг болгон илгээсэн ажээ.

Эдгээр нүсэр байгууламжуудыг хараад аялах хүсэл өөрийн эрхгүй төрж байгаа биз дээ? Та хаана очиж үзэхийг хүсч байгаа тухайгаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

77
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Erdenebold Maral

    Erdenebold Maral

    2020/08/12 at 09:18

    ted nar teged shaal hudal zuil

  2. Ganuul Ganaa

    Ganuul Ganaa

    2020/08/12 at 12:55

    Худ хөшөөгөөр яадаг байн аа

  3. カ ミ ラ

    カ ミ ラ

    2020/08/12 at 13:31

    hudlaa medeelel oruulhaa bolii👎💁

  4. Сонин юм. Худ гэнэ

  5. Oyunchimeg Togtokhbayar

    Oyunchimeg Togtokhbayar

    2020/08/12 at 22:41

    Nice….

  6. Badral Bagii

    Badral Bagii

    2020/08/12 at 23:49

    Kkk Hudlaa bish peee manai zarim humuus haana amidraad bna 🤣🤣🤣

  7. Zagdbazar Aminbayr

    Zagdbazar Aminbayr

    2020/08/13 at 00:16

    Tacaz haachsin bee

  8. Amar Amgalan

    Amar Amgalan

    2020/08/13 at 03:09

    Амитаба бурхны дүрийг дүрсэлсэн уг хөшөө 120 метр буюу Эрх чөлөөний 3 хөшөөтэй тэнцэх хэмжээний өндөртэй ажээ. Жингийн хувьд Эрх чөлөөний хөшөөнөөс 30 дахин илүү хүнд жинтэй гэнэ. Эрх чөлөөний хөшөөн еерее 98 метр ендер

  9. Iderbat Ideree

    Iderbat Ideree

    2020/08/13 at 07:50

    Hushuu barimal gedeg chin iim yum xiij juulchdiig tatdag bna shd tegsen manai Oyun Erdene yasan andlaliin hushuu barij 400 say juulchin tatna gesen haha humuusiin elgiig l tataah shawawnuud hiisen

  10. Od Bileg

    Od Bileg

    2020/08/13 at 08:19

    Дандаа новшийн буддын хөшөө ч байх шиг.

  11. Ганболд Баясгалан

    Ганболд Баясгалан

    2020/08/14 at 02:44

    Dandaa hereggui hushuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *