
Жирийн хүн болон олигархиудын хувьд үнэтэй худалдан авалт гэдэг нилээд өөр ойлголт байх нь мэдээж. Хэн нэгэнд бүх л амьдралд нь хүрэлцмээр асар их мөнгө “тэдний” хувьд “задгай мөнгө” байдаг. Оросын хамгийн баян хүний амьдралд үзэх харах юм бий. Энэхүү мэдээлэлд бид Оросын олигархиудын хамгийн үнэтэй 10 худалдан авалтыг цуглууллаа.
10. Виктор Харитонов. Нюрбургрингийн авто-тойрог зам. $ 100 сая
Оросын бизнесмэн Виктор Харитонов Германы хамгийн эртний, дэлхийд хамгийн их алдартай авто тойруулгыг жилийн өмнө худалдан авсан билээ.
9. Виктор Векселберг. Фабержегийн өндөгний цуглуулга. $ 120 сая
Оросын орчин цагийн баячуудын нэг Виктор Векселберг Фабержегийн улаан өндөгний баялаг цуглуулгатай. Бүх цуглуулгуудад нь ойролцоогоор 700 эдлэл бий.
8. Михаил Прохоров. Нью Жерси Нетс, НБА-гийн сагсны баг. $ 200 сая
Хүүхэд байхдаа Прохоров сагсны карьер хөөх сонирхолтой байсан боловч бизнесийг сонгожээ. Одоо харж байхад тэр зөв шийдвэр гаргасан нь тодорхой бөгөөд мөнгөтэй болсны хэрэг гарч хүүхэд ахуйн мөрөөдлөө биелүүлж байна. Хэдэн жилийн өмнө тэрээр Нью Жерси Нетс багийг худалдан авч Бруклин руу шилжүүлсэн бөгөөд нэр нь ч түүнийг дагаж өөрчлөгдсөн нь тодорхой.
7. Андрей Гончаренко. Байшин. $ 205.5 сая
Хэдэн жилийн өмнө тухайн үедээ хамгийн үнэтэй байр болох Английн нэр хүндтэй Regent Park район дахь Hanover Lodge-ыг Оросын бизнесмэн Андрей Гончаренко худалдан авсан билээ. Ноён Гончаренко чухам яаж энэ их мөнгийг олдог талаар мэдээлэл хомс бөгөөд Daily Mail-д бичсэнээр бол тэрээр автомашины худалдаа, үл хөдлөх хөрөнгийн наймаагаар “хоолоо олдог” гэжээ. Английн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр тэр сүүлийн 3 жилд 427 сая долларыг Лондоны үл хөдлөх хөрөнгөнд оруулжээ.
6. Андрей Мельниченко. Усан онгоц. $ 300 сая
А гэсэн өвөрмөц нэртэй энэ хөлгийг Абрамовичийн Eclipse-ийг хийсэн үйлдвэрт хийсэн бөгөөд онцлог нь нисдэг тэрэг буух талбай, авто граж, 3 усан сан байх ба тэнд усыг нь цэнгэг болон далайн усаар сольж болно. Гэхдээ энэ бүхэн бол ялих шалихгүй байх л зүйл бөгөөд гоё ганган зүйл нь: ванны гоожуур ширхэг нь 40 000$, шатны 1 бариул 60 000$ доллар байх ба арчилгаа, үйлчилгээний жилийн зардал нь 20 сая доллар.
5. Алишер Усманов. Airbus A340 онгоц. $ 350 сая
Энэ онгоцны үнэ 240 сая боловч үүний талтай тэнцэх мөнгийг өөрийнхөө тав тух, сонирхолд нийцүүлэх гэж Алишер дээр нь нэмсэн нь тэр. А 340 375 зорчигч тээврийн уг онгоц 14,5 мянган км нисэх боломжтой онгоц. Бизнесмэн маань энэ онгоцоо Бурхан буюу аавынхаа нэрээр нэрлэсэн гэдэг.
4. Андрей Мельниченко. Дарвуулт хөлөг. $ 400 сая
Хамгийн ганган усан онгоцтой Мельниченкод тэр нь багадаад дахин өөр дарвуулт хөлөг авсныг бодоход энэ эр усан онгоцонд тун дуртай бололтой. Энэхүү 3 шурагт хөлөг нь 143 метр урт, 25 метр өргөн бөгөөд үнэ нь яг тодорхойгүй ч мэргэжилтнүүд 400 саяас буухгүй гэцгээж байна.
3. Роман Абрамович. Хөлөг онгоц. $ 800 сая
2005 онд Абрамович Германы Blohm+Voss үйлдвэртэй 164 метр урт ганган усан онгоц хийлгэхээр гэрээ байгуулсан билээ. Хөлөг нь нисдэг тэрэгний талбай, шумбагч онгоц, 16 метрийн задгай усан сан, спорт төв, кинотеатр … гээд олон олон зүйлтэй. Гэрээний үнэ 340 сая евро боловч нийт зардал 800 сая орчим доллар болсон гэдэг. Жилд 50 саяыг арчилгаанд зарцуулдаг энэ онгоцны нэр нь Eclipse.
2. Дмитрий Рыболовлев. Байшин. $ 950 сая
2008 онд Америкийн тэрбумтан Дональд Трампын гэр байсан Флоридагийн Палм Бич дэх байрыг Оросын бизнемэн Дмитрий Рыболовлев худалдаж авсан билээ. Энэ байр нь 5,5 мянган кв.м талбайтай, 15 унтлагын өрөө, 15 ванны өрөө, 8 алтан хэрэгсэл бүхий хувцасны өрөөтэй гэнэ.
1. Роман Абрамович. Хөлбөмбөгийн Челси баг. $90 сая
Энэ баг Романд тийм их үнэтэй тусаагүй боловч цаашид хангалттай их зардал шаардсан билээ. Эхний жилдээ л 15 орчим шинэ тоглогчийг $180 саяар авсан ба хэд хэдэн асар үнэтэй дасгалжуулагч нартай гэрээ цуцалсны төлбөр гэж дахиад $90 саяыг зарлагадсан гэдэг. Мөн өөрийн эзэмшилд байх хугацаандаа багтаа ямар ч хүүгүй зээл олгож байсан ба энэ багийг эзэмшсэн 10 жилдээ $ 1.5 тэрбумыг зарсан гэдэг.








Зочин
2015/12/04 at 15:28
baychuud
Пунцаг
2015/12/05 at 21:28
sad
haha
2015/12/07 at 09:41
haha