Бидний зүүд бидний сэтгэцийн эрүүл мэндийн талаар юу хэлж чадах бол? Сэтгэлзүйн хямралд орсноо мэдэхгүй л явсаар байна уу?

3

Бид бүгд хааяа зүүдлэх бөгөөд зарим нэг зүүд маань нилээд таагүй байх нь ч тохиолддог. Бидний тархи толгой, ой санамжинд байгаа зүйлүүд одоогийн бодож шаналж, хүсэж хүлээж байгаа зүйлтэй холилдон зүүдлэгдэнэ. Хэрвээ зүүд маань их хурц, тод томруун биш бол бид тэр болгон санадаггүй. Аймшигтай хар дарж зүүдэлсэн байлаа ч сэрээд бодит зүйл биш юм чинь хэмээн тайвширдаг билээ.

Сүүлийн үед эмч нар хүний сэтгэл зүйн өвчлөлд илүү их анхаарал хандуулдаг болжээ. ДЭМБ-ын мэдээгээр бол дэлхийд зөвхөн депрессэс болж 300 сая хүн шаналдаг байна. Гэхдээ хүний сэтгэл зүйн өвчлөл зүүд хоёрын хооронд ямар харилцаа уялдаа байдаг хэрэг вэ? Хүн нэг л зүүдээ олон дахин зүүдлэх нь тухайн хүнд тодорхой тусламж шаардагдаж эхэлжээ гэсэн дохио байдгийг бид тэр болгон мэддэггүй байна.

1. Сэтгэлийн түгшүүр бүхий хямрал

Ийм өвчтэй болсон хүн энгийн биш нөхцөл, үйлдэл, объект зэрэгт ихээхэн өвөрмөц байдлаар хандаж байгаагаараа ялгардаг. Тэдний түгшүүрт байдал нь зүрх нь хүчтэй цохилох, хөлс ихээр гарч, айдсаас болж байдлыг хэвийн байдлаар дүгнэж чадахгүй зэргээр илэрнэ. Ийм үедээ тэд өөрсдийн үйл хөдлөлөө хянаж чадахгүй, бодит нөхцөлд таарахгүй шийдэл, үйл хөдлөл гаргадаг.

Borysevych.com / Shutterstock.com

Ийм хүмүүс урт үргэлжилсэн боловч жижиг сажиг зүйл нь их тод, дахин давтагдах нь бага зүүд зүүдэлдэг. Зүүдний агуулга нь өөрчлөлтгүй байж болох ба бас тухайн хүний бодит амьдрал дээрх нөхцөл байдал зүүдэнд нь нөлөөлж ихээхэн хурц өрнөлтэй байж бас болно.

Benoit Daoust / Shutterstock.com

 

2. Депресс

Ийм үед хүн ихэнхдээ зовж ядарч туйлдсан, орчин тойрны зүйлд анхаарал хандуулахаа больсон, бодол санаа гутрангуй, харанхуй таамаг хийсэн байдалтай байдаг. Энэ нь амьдралын чанарт ихээхэн муугаар нөлөөлдөг, ажил төрөл, сургалтанд саад болох ба бүр хүндэрсэн үедээ амиа хорлох хэмжээнд ч хүргэнэ.

Photographee.eu / Shutterstock.com

Депрестэй хүмүүс зүүдэндээ харанхуй хар, аймшигтай, хүн багатай (газар дор, харанхуй ойд гэх мэт) газар, үхсэн хүн зэргийг зүүдлэх ба заримдаа зүүдэндээ жинхэнэ аймшигт автана. Ихэнхдээ иймэрхүү зүүд нь хоорондоо ямар нэг авцалдаагүй байх ба нэг шөнө иймэрхүү олон янзын зүүд дараалан зүүдэлж болно.

Dima Sidelnikov / Shutterstock.com

 

3. Гэмтлийн дараах синдром

Энэ байдал нь хүний туулж өнгөрөөсөн аймшигт явдлаас үлдсэн (хүчирхийлэл, аймшигт сүйрэл гэх мэт) зүйл юм. Ийм шаналалтай хүн толгойдоо аймшигт явдлаа дахин дахин санаж байх учир сэтгэл зүйн хувьд ихээхэн тогтворгүй байдаг.

Andreza Suang / Shutterstock.com

Өнгөрсөн явдалтай холбоотойгоор зүүдэлнэ. Ихэнхдээ л байнга давтагдсан, нэг л газар, нэг л хэсэг дээр зүүд тасрах бөгөөд үйл явдал нь ч өөрчлөгдөхгүй. Зүүд нь хар цагаан кино мэт байх бөгөөд хааяа эд зүйл нь бүрэн бүтнээр биш байдаг (жишээ нь биегүй толгой ярих гэх мэт) онцлогтой.

Tatyana Dzemileva / Shutterstock.com

 

4. Хоёр туйлт хямрал

Ийм хямралтай хүмүүсийн амьдралд энгийн амьдрал, депресс-гаж үйлдэлтний амьдрал ээлжлэн холилдох ба заримдаа уйтгар гунигт автан байх бол заримдаа асар их эрч хүчтэй болох зэргээр сэтгэл зүйн байдал нь хоёр туйл мэт байдалд байна.

Тэд маш хурц тод, нарийн деталь бүхий, ой тойнд тогтож үлдэх зүүд зүүдлэх бөгөөд тэр нь цаашдаа үргэлжлэх шинжтэй байна. Өөрөөр хэлбэл хүн олон ангит кино үзэж байгаа мэт дараалласан зүүд зүүдэлдэг байх нь.

 

5. Хоолны хямрал

Анорекс, булумии, хэмжээ хязгааргүй идэх зэрэг хоол ундтай холбоотой элдэв хямрал бүхий хүн нь зүүдэндээ хоол хүнс, эсвэл өөрийнхөө төгс хувилбарыг харна. Сонирхолтой нь тэд зүүдэндээ хоол ундтай харьцаж байгаа нь яг л бодит мэт байна.

VGstockstudio/ Shutterstock.com

Дээр дурдсан хямрал болгон эмчлэгдэх боломжтой бөгөөд цаг тухайд нь эмчид үзүүлэх шаардлагатай. Гэхдээ хар дарсан, давтагдсан зүүд болгон хүний сэтгэл зүйн хямралыг илтгэж байгаа хэрэг биш юм. Хамгийн гол санах зүйл бол хэрвээ таныг зүүд тань зовоож байгаа бол үүнийгээ эмчид хэлж үзүүлэхдээ ичих зовох зүйл ер байхгүй юм шүү.

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *