Хэрэв та дараах 9 хоол хүнсийг тогтмол хэрэглэдэг бол хэзээ ч булчинлаг гэдэс, гоолиг хэвлийтэй болж чадахгүй!

3

Олон хүмүүс илүүдэл жингээсээ салахыг хүсдэг, тэр тусмаа хэвлий орчмынхоо их хэмжээний өөхийг арилгах сонирхолтой байдаг. Тэр ч байтугай гоолиг хүмүүст ч бас энэ асуудал тулгардаг. Өөхийг хайлуулж, хэвлий орчмоороо турахыг хүсэж байвал, цаг хугацаа болон тууштай байдал хэрэг болно. Мэдэж байх ёстой хамгийн чухал зүйл: энэ нь зөвхөн таны фитнест өнгөрүүлэх цаг биш юм. Таны бие ямар байдалтай байгаа нь юу идэж, уудагтай чинь шууд холбоотой учир өдөр бүр идэх болон уух зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол хүссэн үр дүндээ хүрэхэд туслах гол хүчин зүйл юм.

Хэрэв та хэвлий хэсгээрээ жин хасахыг хүсэж байгаа бол, дараах хоол хүнснээс бүрэн татгалзаарай гэж зөвлөе.

andriano.cz / Shutterstock.com

 

1. Түргэн хоол

Түргэн хоол бол ерөнхийдөө эрүүл бус хүнс. Их хэмжээний калори агуулдаг бөгөөд заримдаа хүмүүс яагаад хэвлий орчмоороо турж чадахгүй байгаагийн цорын ганц шалтгаан түргэн хоол байх нь бий.

VGstockstudio / Shutterstock.com

 

2. Содын агууламж өндөртэй хүнс

Хэтэрхий их сод идвэл шингэний хуримтлал бий болж, та хавагнах болно. Сод бол хэвлий орчмоороо жин ихтэй байхад хүргэдэг шалтгаануудын нэг юм.

Degimages / Shutterstock.com

 

3. Бохь зажлах

Бохь зажлах нь таны гэдсэнд ямар нэгэн зүйл идэж байна гэсэн мэдээллийг дамжуулдаг тул ходоод хүчил ялгаруулж эхэлдэг. Үр дүнд нь та өлсөх хандлагатай болж, илүү ихийг нэмж иднэ гэсэн үг. Хэдийгээр сахарын агууламжгүй байсан ч гэсэн бохь зажлахаас татгалах хэрэгтэй. Хэрэв та ингэж чадахгүй бол хоол идсэнийхээ дараа буюу 20 минутын дотор бохь зажлаарай.

ipag collection / Shutterstock.com

 

4. Хийжүүлсэн ундаа

Хэдийгээр бага калорийг агуулдаг боловч хийжүүлсэн ундаа бодисын солилцоог удаашруулдаг.

successo images / Shutterstock.com

 

5. Шарсан төмс

Шарсан төмс ханасан тосыг уусгаж авдаг тул эрүүл бус хүнс. Түүгээр ч зогсохгүй гэдэс дотрыг амархан дүүргэдэггүй учир, та өөрийн мэдэлгүй нэг дор 20 ширхэг шарсан төмс идчихсэн байх болно.

abc1234 / Shutterstock.com

 

6. Майонез

Найрлаганых нь дийлэнх хувийг (80%) тос эзэлдэг. Байгалийн гаралт улаан лоолийн нухаш эсвэл бусад цэвэр соусыг сонгож, салатаа амтлаарай.

Africa Studio / Shutterstock.com

 

7. Мөхөөлдөс

Ихэнхдээ мөхөөлдсийг сахараар найруулдаг тул хэвлий орчмоороо амархан таргалахад хүргэдэг байна.

gornostay / Shutterstock.com

 

8. Хэвлийг хийгээр дүүргэдэг хүнс

Зарим хоол хүнс гэдэс дотрыг хэтэрхий дүүргэсэн юм шиг мэдрэмж төрүүлж, ядрааж, бас хий ялгаруулахад хүргэдэг байна. Тэгэхээр энэ төрлийн хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй.

siam.pukkato / Shutterstock.com

 

9. Сахарын агууламжгүй бүтээгдэхүүн

Жигнэмэг, талх, бохь гэх мэт. Эдгээр бүтээгдэхүүн сахарын агууламжгүй боловч, эрүүл бус хоол хүсний тоонд багтана. Хэрэглэсний хэрэггүй.

xamnesiacx / Shutterstock.com

Өөрийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулалгүй дээрх хоол хүнсийг идэхийн оронд, хоол хүнснээсээ бүрмөсөн хасаж, хэвлийн орчмоороо турж, илүүдэл жингээ хасахыг хүсэхгүй гэж үү?

29
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *