Нэгэн эр амраг бүсгүйнхээ гэрт нэвтрэн орох нууц хонгил ухсан боловч нөхөрт нь баригджээ

0
  • Алберто өөрийн амраг бүсгүй Памела болон түүний нөхөр Хорхе нарын амьдардаг байшин хүрэх нууц хонгил ухжээ. Энэ хонгилын тусламжтайгаар амраг хоёр нөхрийнх нь эзгүйд бусдад мэдэгдэлгүй уулздаг байжээ.
  • Тэр хоёр Хорхег нэгэн өдөр ирдэг цагаасаа эрт ирэх үед хамт байснаар баригджээ.
  • Мөн тэрээр буйдангийн хажууханд хонгил ухаж гарц хийсэн байсныг ч олжээ.

Хайр дурлалаас болж хүмүүс юу эсийг хийх билээ. Тэгвэл барилгачин мэргэжилтэй Алберто гэгч нэгэн эр хөрш айлын эхнэртэй учир ургуулж, уулзаж байгаад нөхөрт нь баригджээ. Үүгээр ч үл барам тэрээр хоёр байшинг газар доогуур холбосон хонгил хүртэл ухсан байв.

Мексикийн Тихуанад байршилтай хөрш хоёр байшинг холбосон нууц хонгилыг Алберто, эмэгтэйн нөхөр харуул хамгаалалтын ажилдаа явсан хойгуур амраг бүсгүйтэйгээ нууцаар уулзаж байхын тулд ухжээ.

Гэвч нэгэн өдөр Хорхе ажлаасаа эрт ирэх үед амраг хоёр хамт байж таарснаар энэ бүхэн ил болжээ. Тэрээр Албертог хаана нуугдаж байгааг хайх явцдаа түүний байшин руу нэвтэрдэг нууц хонгилыг буйдангийн араас олжээ.

Уг нууц хонгил нь хөрш Албертогийн гэртэй холбогдсон байсныг өөрийн биеэр тус хонгилоор явж шалгахдаа олж мэджээ.

Тэрхүү хонгилын зураг цахим орчинд тархах үед хүмүүс ямар сайн хонгил байгааг хараад төдийлөн гайхсангүй. Учир нь түүний хөрш Алберто барилгачин хийдэг нэгэн аж.

Энэ бүх үйл явдал өрнөж байх үед Памела унтаж байсан тул Алберто эв зүйгээр учраа олохыг хичээсэн боловч хууртсан нөхөр нь зoдoлдохыг илүүд үзжээ.

Улмаар цaгдаа ирж тэднийг салгах шаардлагатай болсон байна. Энэ түүх таны гайхшралыг төрүүлж чадсан бол дараах түүх улам бүр алмайруулна гэдэгт итгэлтэй байна. Уг үйл явдал мөн л Мексик улсад болсон бөгөөд 50 настай Цезар Арнолдо Гомез гэгч эр 14 жил ханилсны эцэст салсан, өөрийн хуучин эхнэр Гриселда Сантиланыг тагнахын тулд нууц хонгил ухсан байсан гэдэг.

Тэрээр Мексикийн хойд нутгийн Пуэрто Пенаско мужийн Ориэнтэ гэх газарт амьдардаг салсан эхнэрийнхээ байшин хүрэх хонгил ухсан байв. Гэвч нэгэн өдөр гэрийнх нь ойролцоо хэн нэгэн чимээ гаргаад буйг анзаарсан Гриселда салсан нөхрөө нарийн хонгилд байгааг нь олсон байдаг.

Түүний чимээ гаргаад байсан шалтгаан нь тэрээр нарийн хонгилд дотроо гацсан байсантай холбоотой байжээ. Ийнхүү 24 цаг хонгилд гацсан 50 настай эр аврагдаж, шингэний дутагдалд орсон гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэжээ.

6
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bathuyag Guliranz

    Bathuyag Guliranz

    2021/01/08 at 14:23

    Attitude

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *