
Спорт бол хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжиж, эрч хүчтэй болгодог хамгийн чухал үйл ажиллагаа юм. Гэсэн ч бидний өнөөдөр онцолж буй бяцхан хүү огт өөр түвшний тамирчин болжээ. Иран хүү Арат Хоссейни дөнгөж 6 настайдаа л гэхэд мэргэжлийн тамирчин шиг харагдах болсон бөгөөд түүний хувьд спорт амьдралынх нь салшгүй хэсэг төдийгүй хүрэхээр тэмүүлж буй чухал зорилготой ажээ. Ингээд магадгүй танд ч мөн урам зориг өгөх супер хүү Аратын түүхийг хүлээн авна уу.
Тэр маш бага наснаасаа эхэлсэн

Аав нь түүний бичлэгийг инстаграм дээрээ хуваалцсанаас хойш энэхүү ер бусын хүү олны танил болжээ. Дөнгөж 3 настай байхдаа Арат хүү гэрийнхээ ханан дээр төвөггүй авирдаг байсан бөгөөд 4 настай байхад нь аав нь түүний хөл бөмбөг тоглож буй бичлэгийг олонд хуваалцсан төдийгүй хүмүүс түүнд ихээхэн хайртай байдаг байна.
Тэр бүх төрлийн спортод дурладаг

Арат өдөр бүр дасгал хийдэг бөгөөд насанд хүрэгчид ч атаархмаар тийм сайн биеийн хөгжилтэй болжээ. Гэхдээ түүний булчин нь түүний бахархдаг цорын ганц зүйл биш юм. Мөн тэрээр шаргуу бэлтгэлийнхээ ачаар гимнастикийн хэд хэдэн төвөгтэй байрлалыг өөрөө хийж сурчээ.
Түүнд тодорхой зорилго байгаа бөгөөд түүндээ хүрэхийн тулд чадах бүхнээ зориулж байгаа

Ийм жаахнаасаа энэ их хүчин чармайлтыг гаргах болсон нь тодорхой шалтгаантай. Тэрээр ирээдүйд дэлхийд алдартай Роналдо, Лионель Месси нарын домгууд шиг гайхалтай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг. Тиймдээ ч түүнд дэмий үрэх цаг зав байхгүй бөгөөд хөл бөмбөгийн бэлтгэлээ өдөр алгасахгүй хийдэг байна.
Аав нь түүний дэмжигч төдийгүй багш нь юм

Аратын аав Мохаммед хүүгээ маш сайн халамжилдаг. Тэрээр хүүгээ авьяастай гэдгийг маш багаас нь анзаарсан учраас бэлтгэл сургуулилт зэрэгт нь түүнийг дасгалжуулж ахиц дэвшлийг нь хянасаар иржээ. Мөн түүний ер бусын чадварыг илүү хөгжүүлэхийн тулд Аратын гэр бүл Иранаас Английн Ливерпүүл хот руу нүүсэн байна.
Түүний чадварыг дэлхий нийт шагшин гайхаж байна

Одоогийн байдлаар хүү “Liverpool” академид бэлтгэл хийж байгаа бөгөөд “Liverpool Football Club”-ын удирдлагуудын нэг Аратын төрөлхийн авьяас болон түүний хичээл зүтгэлийг хараад алмайрсан гэдэг. Үүний дараа Аратыг “Liverpool” академид элсүүлэх шийдвэр гарсан хэмээн түүний аав хэлжээ. Үүнээс гадна Английн бусад олон хөл бөмбөгийн клубүүд хүүтэй гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тул Арат одоо ч хамтран ажиллах саналуудад дарагдсаар байгаа гэнэ.
Арат хүү өөрийн энэ үр дүнгээр шаргуу хөдөлмөр, гэр бүлийн дэмжлэг чухам ямар зүйлд хүргэж болохыг харуулсан сайхан жишээ болжээ. Та ч мөн өөрийн авьяас чадвараа хөгжүүлж мөрөөдөлдөө хүрч чадна.








Bolormaa Nanzaddorj
2020/08/12 at 08:54
Хөөрхөн нүдтэй юм.
Narangerel Otgon
2020/08/12 at 09:30
Tsagiin yum tsagtaa l saihan
Munkhtulga Tulga
2020/08/12 at 11:53
Г.Мөнх- Оргил nadaas neh yalgaa bh???????
Onuna Bmd
2020/08/12 at 13:23
Өсөлт зогсох магадлалтай
Мөнхжаргал Анужин
2020/08/12 at 23:49
daanch oskude
Tsetseegun Minjuur
2020/08/13 at 00:41
gdsni bulcin 8 bn yhin
huhdte batitsasha hha yhue ene huhd. ghde oshinn bolu bgasa ingd
Хайрын Цэцэг
2020/08/14 at 16:29
Hoorhon yum be
Amina Nandin-Erdene
2020/08/14 at 23:11
ene huuhdig cn bicleger ohin gd bsn huu bsimu
Sarnai Sarnai
2020/08/15 at 00:22
Өсөлтгүй болчихгүй юу?