Хүйтэн цаг агаарт хүний биеийн температур хэрхэн буурч буйг дулаан мэдрэгч камерын тусламжтайгаар шууд харуулсан бичлэг олны анхаарлыг татаж байна

0

“YouTuber”-үүд ямар ч энгийн зүйлийг өөр өнцгөөс харуулах гайхалтай чадвартай бөгөөд бид тэдний аливаа зүйлийг харуулж буй хэлбэрт өөрийн мэдэлгүй татагддаг. Харин “YouTube”-ийн “BBC Earth Unplugged” сувгаар цацагдсан энэ видео бол тэдгээр сайн жишээнүүдийн нэг юм.

“Oli Martin” хэмээх нэртэй нэгэн сувагт дулаан мэдрэгч камер ашиглан хүйтэн орчинд хүний бие дулаанаа хэрхэн алдаж буйг харуулсан бичлэг хийжээ.

Ингээд үр дүнг нь харцгаая!

“Оли Мартин цэргийн тусгай зориулалт бүхий “Selex Merlin” дулаан хэмжигч камер ашиглан Шотландын өндөр уулын хүйтэн цаг уурт хүний бие дулаанаа хэрхэн алдаж  буйг харууллаа” хэмээн видеоны тайлбар хэсэгт бичжээ.

BBC Earth Unplugged

Видео бичлэгийн эхэнд өвлийн зузаан хувцас өмссөн залуу камерын өмнө зогсож байх бөгөөд дараагаар нь тэр биеийн температурын өөрчлөлтөө харуулахын тулд хэсэг хугацааны дараа хувцсаа тайлж эхэлсэн байна.

 

“Миний арьсан дээр үүссэн толбонууд бол цасны ширхэг бие дээр хүрч тухайн хэсгийг хэрхэн хөргөсөн байгааг харуулж байна”

BBC Earth Unplugged

Эхэндээ түүний бие камерт улаан өнгөтэй харагдах бөгөөд энэ нь бие дулаан байгааг харуулж байгаа юм. Гэвч хугацаа өнгөрөх тусам түүний биеийн өнгө шар болж, дараагаар нь ногоон өнгөтэй болсноор бие дулаанаа алдаж буйг харуулжээ.

BBC Earth Unplugged

 

“Энэхүү дулаан мэдрэгч камер нь хүний бие хэвийн температураа алдах нь ямар аюултай болохыг сайтар харах боломжийг танд олгоно.”

BBC Earth Unplugged

Дараагаар нь залуу гартаа цас аваад, цасан бөмбөг хийж байгаад хүйтэн гараа цээжин дээрээ нааж харуулжээ. Ингээд залуу гараа арьсан дээрээсээ салгасны дараа түүний цээжин дээр ногоон өнгийн алганы ул мөр үлдсэн буюу хүйтэн зүйлд бие хариу урвал үзүүлж хэсэгчлэн хөрсөн байгаа нь харагдах болно.

 

Ямартай ч ийнхүү температур өөрчлөгдөх нь туйлын сонирхолтой харагдаж байна

BBC Earth Unplugged
BBC Earth Unplugged
11
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *