
Эцсийн эцэст бид Google-ийн Project Ara угсардаг гар утасны анхны хүлээн авагч хэн болохыг мэдэх боломжтой боллоо. Энэхүү төхөөрөмж энэ оны сүүлээр Пуэрто Рико руу илгээгдэх юм байна. 7 хоногийн өмнө болсон хөгжүүлэгчийн хэвлэлийн бага хурлаар тус компани Пуэрто Риког гар утасны өндөр түвшний хэлэлцээрээр сонгосон гэдгээ хэлжээ. Тус улсын хэрэглэгчдийн 77% нь гар утсаараа дамжуулан интернэт ашигладгаас гадна Пуэрто Рико нь Америк болон Латин Америкийн аль алиных нь оператортой юм байна.
Тус улсыг шинэ гар утасны туршилтын боломжит талбар болгож байгаа өөр нэг хүчин зүйл нь хэрэглэгчдийн гар утас нь нэгдүгээр түвшнээс дээд зэрэглэл хүртэл янз бүр байдаг явдал бөгөөд Ara-гийн ухаалаг утас худалдан авахдаа өөрт хэрэгтэй байгаагаа худалдан авах гэдэг зарчмын хувьд тохирч байгаа аж.
Төхөөрөмжийн хувьд Google Spiral 2 загвартаа техник хангамжийн тал дээр бага зэрэг сайжруулалт хийсэн байна. Гол өөрчлөлт нь хэсгүүдийг хооронд нь барьж байх соронзонгууд гар утсан дээр өөр дээр нь гэхээсээ илүү их бие дээр байрлах болсон явдал юм. Энэ нь модулиудыг илүү шаардлага хангасан болгох ёстой юм байна.
Нэмж хэлэхэд Spiral 2 нь өөр өөр модулиудад радио хүлээн авагчидтай харилцан үйлчлэх нэг модульд байрласан антеннтай болжээ. Google компани одоо Spiral 3 үе рүү шилжихээр зорьж байгаа ба энэ нь уг угсардаг утсыг энгийн ухаалаг утасны хүчдэл болон батерейны цэнэгтэй адил болгоход ойртуулах загвар юм байна.
Компани шинэ Ara Marketplace-ыг үлгэрчлэн бий болгож байгаа нь худалдан авах боломжтой модулиудыг шалгах газар юм байна. Эндээс мөн ямар модуль сонгосноосоо хамаарсан үнийн саналыг авах аж.
Configurator апп-ын хэсэг Marketplace нь батерейны цэнэг, гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг янз бүрийн тохиргоонд суурилсан таны төхөөрөмжийн тухай мэдээллийг өгөх юм.
Хэрвээ та эргэлзэж байгаа бол Simple Phone Maker апп нь өөрийн сонголтуудад үндэслэсэн төхөөрөмжийг бүтээхэд танд туслах аж.
Гар утас нь бүрэн тохируулсан эсвэл өөр өөр модулиуд хэлбэрээр худалдаж авах боломжтойгоор багцлагдах юм байна.
Хөгжүүлэгчид энэ гар утасны программ хангамж, техник хангамж нь Module Developer Kit 0,2 хувилбарыг дэмжиж ажилладаг байхаар судлан ажиллаж байна.
Худалдаанд гаргалтын тал дээр Open Mobile болон Claro-той хамтран ажиллаж байгаа Google-ээс үнэ ханшийн тухай асуухад энэ нь зөвхөн таны худалдан авах модулиудаас хамаарна гэж мэдэгджээ.








Зочин
2015/01/23 at 11:36
ooh yamar sonirholtoi goy yumbe,