Хүний бие махбодийн талаарх бидний төсөөллийг өөрчлөх, өнгөрсөн онд хийгдсэн 8 шинэ нээлт (хүний биеийн шинэ эрxтэнг олж илрүүлжээ)

2

2020 оныг анагаахын шинжлэх ухааны салбар сайхан мэдээгээр эхлүүлсэн байдаг: хэд хэдэн төрлийн хавдрыг устгахад ашиглаж болох дархлааны эд эсийг нээж олжээ. Гэхдээ эрүүл эд эс нь гэмтэхгүйгээр үлдэнэ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар энэхүү нээлт нь олон төрлийн хавдрыг эмчлэх боломжтой болно гэж найдаж байна.

Анагаахын шинжлэх ухаан үнэхээр өндөр хурдаар хөгжиж байна, хүн төрөлхтөн ч олон аймшигтай өвчнийг ялан дийлж чадна гэдэгтээ итгэлтэй болж. Үүний баталгаа болгож бид эрдэмтдийн хүний бие махбодийг судалж байх явцдаа олж илрүүлсэн 8 шинэ нээлтийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Хүний боломж хязгаартай

© Xavier Mouton Photographie / Unsplash © Quino Al / Unsplash

Хүний авхаалж самбаа хязгаартай. Энэ нь бодисын солилцооны хурдаас шууд шалтгаална. Эрдэмтэд тамирчдын өдөр тутмын калорийн зарцуулалтад хяналт тавиад ийм дүгнэлтэд хүрчээ. Туршилтад Race Across the USA-ийн хүрээнд 5 сарын турш долоо хоногт 6 удаа марафон уралдаанд оролцож байсан тамирчид оролцсон байна.

Удаан хугацааны биеийн хүчний ажил хийж байхад хүний биеийн эрч хүч зарцуулалтын хурд хэдий хэр байгааг эрдэмтэд тогтоох зорилготой байсан. Тайван байдлаас 2,5 дахин их хүч зарцуулж байгааг тогтоож чаджээ. Энэ хэмжээг хүчтэй тамирчид ч давж гарч чадаагүй юм. Гэхдээ хүүхэд тээж яваа эмэгтэйчүүд уг үзүүлэлтийг бага зэрэг давсан гэсэн дүгнэлтийг харж болно. Удахгүй төрөх гэж байгаа эмэгтэй жирийн хүн тайван байгаа байдлаас 2,2 дахин хурдан эрч хүчээ зарцуулдаг ажээ.

 

2. Гэхдээ тархины боломж хязгааргүй

© Limitless / Relativity Media LLC

“Limitless” киног санаж байна уу? Уг киноны үйл явдал хүн тархиа 100% ашиглаж чаддаггүй гэдэг ойлголт дээр суурилагдсан. Шинжлэх ухааны олон ч нийтлэл дээр энэ ойлголтыг мөн үгүйсгэсэн байдаг, гэхдээ Калирфорнийн их сургуулийн эрдэмтэд үүнд үнэний хувь байгаа гэж үзэх болжээ.

Судлаачид 20-30 хүртэл насны 6 хүнийг судалжээ, тэднийг бага байхад тархины нэгээхэн хэсгийг мэс заслын аргаар авсан. Эдгээр хүмүүсийн тархины саарал бодис тархиндаа мэс засал хийлгүүлээгүй бусад хүмүүсийн адил идэвхтэй байв. Тэр ч бүү хэл тархиныхаа нэг хэсгийг авахуулсан хүмүүсийн дунд мэдрэлийн холбоосны тоо илүү байгаа нь ч судалгаагаар тодорхой болжээ.

 

3. Хүнд шинэ эрxтэн байгааг олж тогтоосон

Шведийн эрдэмтэд нэгэн шинэ эрxтэн олж илрүүлжээ, уг эрхтний тусламжтайгаар хүн хатгуулж байгаа болон цохилтыг мэдэрнэ. Эрxтэн арьсны доор орших бөгөөд олон урт холбоосоор холбогдсон мэдрэлийн эсүүдээс бүрдсэн. Идэвхтэй байх үедээ мэдрэлийн систем цахилгаан импульс өгч өвчний мэдрэмж төрүүлдэг. Туршилтын явцад уг эрхтний үйл ажиллагааг дарангуйлж үзжээ, энэ үед хүний механик өвчин мэдрэх чадвар эрс буурч байсан байна.

 

4. Зарим нэг хүмүүс орон зайн баримжаагаа Дэлхийн соронзон оронгоос авч чаддаг

© Christopher Rusev / Unsplash © kalpesh patel / Unsplash © Louis Hansel / Unsplash

Олон амьтад, тэр дундаа буга, тагтаа зэрэг нь тархиндаа өөрийн гэсэн луужинтай байдаг – тэд Дэлхийн соронзон оронгоор өөрийн орон зайн баримжаагаа авч чаддаг ажээ. Энэхүү чадварыг магниторецепц гэнэ. Калифорнийн эрдэмтэд зарим нэг хүмүүс ийм чадвартай болохыг тогтоож чадсан байна.

Тэд сайн дурын 34 хүнийг харанхуй тасалгаанд цоожилжээ. Тасалгаанд дуу чимээ нэвтрэхгүй бөгөөд хиймлээр соронзон орон үүсгэсэн – ингээд тэдний тархины үйл ажиллагааг ажиглаж эхэлсэн. Туршилтад орсон хүмүүсийн 4 нь хүчтэй хариу үйлдэл үзүүлж эхэлсэн, гэхдээ Хойд туйлд л үзэгддэг шиг зүү нь цагийн зүүний эсрэг чиглэлд заасан үед. Гэхдээ тэдгээр хүмүүс өөрсдөө юу ч мэдрээгүй хэмээсэн байна.

 

5. Ходоодны бактер нь хөгшрөлтийн явцыг удаашруулж болно

© AndriyKo Podilnyk / Unsplash

Ходоодонд байгаа микро биетүүд хөгшрөлтийн үйл явцад нөлөөлж болохыг илрүүлжээ. Уг дүгнэлтийг сингапурын эрдэмтэд хийсэн бөгөөд тэд хөгшин хулганы бактерийг хараахан бактер нь бүрэн хөгжөөгүй байгаа залуу хулганад шилжүүлж суулгасан байна. 8 долоо хоногийн дараа залуу хулгануудын бие өсөж том болсны зэрэгцээ тархины нейроны боловсруулалт нь ихэссэн байв.

Нейроны идэвхжил нь ходоодны бактерийг баяжуулснаас үүдэлтэй буюу бутират гэх богино гинжин холбоосоор үүссэн тосны хүчлийн тусламжтайгаар бий болсон. Бутират нь FGF21 буюу хүний биеийн эрч хүч, бодисын солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг дааврыг ялгаруулахад хүчтэй нөлөө үзүүлнэ. Эрдэмтэд уг туршилтыг хүн дээр хийхээр төлөвлөж байгаа юм. Хэрвээ уг тамааг батлагдвал тун удахгүй бактерийн тусламжтайгаар хөгшрөлттэй тэмцэж болох нь, өөрөөр хэлбэл хоол хүнсний тусламжтайгаар хөгшрөлттэй тэмцэх болно.

 

6. Зүрхийг эмчилж чадах эсийг олж илрүүллээ

Ямар нэгэн эд эрxтэн өвчилж гэмтсэн үед тухайн эрxтэнд агуулагдах дотоод эд эс нь туслахаар ирдэг, мөн цусан дахь эс ч мөн адил. Гэхдээ эрдэмтэд шинэ төрлийн эс олж илрүүлээд удаагүй байна. Энэ нь эрхтнийг бүрхсэн шингэн уутанд агуулагддаг. Хэдэн жилийн өмнө эрдэмтэд хэвлийн хөндийд эс агуулсан ийм уутыг олж илрүүлсэн, харин 2019 онд канадын эрдэмтэд зүрхний ойролцоо мөн илж илрүүлсэн байна. Тиймээс эрдэмтэд зүрхний өвчлөлийг анагаах шинэ арга зам гарч ирлээ хэмээн найдах болжээ.

 

7. Эцгийн тамхидалт эхийнхээс илүүтэй хүүхдэд хортой байж болно

Эцгийн татаж байгаа тамхи ээжийнхээс дутахааргүй хүүхдэд хор хөнөөлтэй болохыг тогтоожээ. Хятадын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад, тамхи татдаг эцгийн хүүхдүүд тамхи татдаггүй гэр бүлийн хүүхдүүдийнхээс зүрхний өвчлөлтэй төрөх магадлал 74 хувиар их байдаг гэнэ. Үүний зэрэгцээ, ээж нь тамхи татдаг хүүхдүүдийн зүрхний өвчлөлтэй төрөх магадлал 24 хувиар л их байдаг. Одоо танд энэхүү мэдээлэл очсоноос хойш ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндэд илүү их анхаарал тавих биз ээ.

 

8. Хүн нөхөн төлжих чадвартай

© bruce mars / Unsplash

Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны тайлангаас харахад хүн саламандрын адил зарим нэг эд эсээ нөхөн төлжүүлэх чадвартай ажээ. Энэ удаад мөгөөрс-ний тухай яригдаж байна. Үе мөчний мөгөөрс нөхөн төлжих, өвдөгний мөгөөрсний эд эс хурдан нөхөн төлждөг бол, аарцагны мөгөөрс удаан төлждөг. Мөгөөрсний эд эсийг төлжих үүргийг микроРНК хариуцна. Яг ийм үйл явц гүрвэлд мөн илэрдэг. Уг нээлт үе мөчний үрэвслийг эмчлэхэд нөлөөлнө гэж найдаж байна.

Эдгээр нээлтийн алийг нь илүү ашигтай бөгөөд хэрэгтэй гэж үзэж байна?

15
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *